Би бодит амьдралтай нүүр тулахыг хүсэхгүй байна. Энэ миний хамгийн аймшигтай дурсамжуудын минь нэг байх болно. Сэүний ээж намайг хэзээ ч хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Ганц үнэн бол тэрний бэр бол жое хараал идсэн тэр эмэгтэй.
Хаашаа ч хамаагүй явахыг хүснэ. Хэзээ ч иргэж ирэхгүйгээр хэзээ ч байгаагүй юм шиг алга болохыг хүснэ. Тэгэхдээ энэ боломжгүй зүйл гэдгийг би сайн мэдэж байна. Урсах нулимсаа гараараа арчин зүгээр л кристаллын гэрлүү явлаа. Надад кристаллаас өөр найз байгаа гэж үү? Үгүй дээ тэд зүгээр л миний ажлын хамтрагчид
Менежер ахаар кристаллын гэрт хүргүүлэн машинаас буун дотогш орлоо. Тэнд үнэхээр чимээ шуугиан ихтэй байлаа.
Кристалл: уучлаарай өнөөдөр манайд үдэшлэг болж байгаа юм. Хэрвээ хүсвэл бидэнтэй нэгдээрэй " виски уух"
Надад яг одоо ярилцах хүн хэрэгтэй байна. Үдэшлэг биш миний сэтгэлийг онгойлгох хүн хэрэгтэй байна. Кристалл д юу гэж хэлэхээ мэдэхгүй дэмий дороо зогсон уйлж эхэллээ. Би зүгээр л сул дорой эмэгтэй бололтой. Сэүн болон түүний ээжийг бодохоор л хамаг биеийн минь шар үс босно. Би яах ёстой юм бэ?
Кристалл намайг харсан даруйдаа сандарч байлаа. Би хэзээ ч хэн нэгэнд уйлж байгаа төрөхөө харуулж байгаагүй.
Кристалл: ина зүгээр үү ямар нэгэн зүйл тохиолдсон юм уу?
Би: " кристаллыг тэврэх" би яах ёстойгоо мэдэхгүй байна. Би сэүний ээжид юу буруу хийсэн ээ санахгүй байна. Тэр үргэлжид жоеийн тухай яридаг. Тэр намайг сэүнтэй суулгахыг хүсэхгүй байна. Би яах ёстойгоо үнэхээр мэдэхгүй байна
Кристалл: эхлээд тайвшир ина бидэнд ярилцах тав тухтай өрөө хэрэгтэй
Кристаллын хойноос даган явав. Тэр 2 давхарын хамгийн цаад талд байрлах өрөөнд орлоо. Энэ өрөө яг л надад зориулагдсан мэт бүх зүйл нь бараан өнгөтэй байлаа. Бие минь үнэхээр сул дорой болсон бололтой. Орон дээр хэвтэхэд хүргэнэ.
Кристалл: надад бүх зүйлээ ярьж болно шүү. Би чиний сэтгэл зүйч болж болох юм " инээх" аливээ охин минь сэтгэлээ уудал
Дахиад ч хий дэмий нулимс минь урсана. Би энэ нүднээс гарах нулимсандаа үнэхэээр уур хүрж байна. Би өмнө нь хэн нэгнээс болж ингэж уйлж байгаагүй.
ESTÁS LEYENDO
독점적 인 사랑 /дууссан/
De TodoКим ина бол алдартай загвар өмсөгч ба жүжигчин охин тэр бол JYP-ын мөнгөний их үүсвэр юм. Бага байхаасаа л эхлэн JYP-ын нүүр царай байсаар ирсэн. Тэгэхдээ JYP-тэй хийсэн гэрээний хугацаа дууссан. Тэрээр гэрээгээ дахин сунгах болов уу? Эсвэл өөр комп...
