- six -

2.2K 238 7
                                    

Савлуур дээр суун түүнийгээ нууцаар ширтэнэ.

Өнөөх найз охинтойгоо л жаргалтай инээн суунаа...

Яг л урьдын чи бид хоёр шиг.

Ганц ялгаа нь,
ганцхан чи инээдэг байсан.

Сүүлдээ чи залхаж шантарсан.

Чамайг хайрлахгүй нэгнийг хүчээр хайрлахаасаа дэндүү гэмээр цөхөрч, шантарсан.

Тэгээд явчихсан.

Гэхдээ чи дахиад жаахан л хүлээчихсэн бол...

Би чамд хайртай болчихсон байсан,

Би зүгээр л мэдээгүй юм, мэдсэн ч хэтэрхий хожимдчихсон байсан.

Хоолойд ямар нэг зүйл тээглэн нүд бүрэлзэж, хацар минь нороход нулимс минь намайг шаналлаа мэдэрч амжихаас минь өмнө доторх сэтгэлийн зовиураас минь зугтах шиг өөрөө урсаад гараад ирчихсэн байлаа.

Нүдний минь өмнө байх хосын дүр зураглал дотроос минь хурц шүдээр мэрэх шиг болоход хэтэрхий их өвдсөнд зүрх минь  хүчтэй цохилно.

Магадгүй тавьж явуулах цаг нь ирсэн байх, тийм үү?

Цааш удаан тэднийг харахыг хүсээгүй дээ босон явах гэсэн ч тоглоомын талбайн гарах хаалганы хажууд байх сандал дээр суучихсан байсныг одоо л анзаарав.

Тэдний хажуугаар зөрөхдөө би хамаг биеэ чангалан, амьсгаагаа түгжиж орхив. Яагаад ингэснээ мэдэх юм алга.
Яг хажуугаар нь зөрөхдөө сонссон зүйл минь шөнөжин дэрээ норгож хоноход хүргэсэн юм.

Жиминий найз охин "Тэр охиноос байнга тамхи үнэртэх юм аа. Үнэхээр муухай"

Жимин намайг өмөөрөх байх гэж сэтгэлийнхээ гүнээс найдсан авч тэр "Харин тийм, чи ерөөсөө тамхи татах талаар бодохгүй шүү, ойлгов уу?" гэх нь тэр.

"Убба, би яасан ч тамхи татахгүй.  Түүн шиг охидод би үнэхээр их дургүй. Өөрсдийгөө догь харагддаг гэж л боддог байх даа, тэнэг юм"

Жимин хариуд нь "Би ч бас ийм охидод үнэхээр дургүй" гэж хэлэхэд нь энэ үгс намайг алаад хаячих шиг л болов.

Чамайг тавьж явуулах цаг нь үнэхээр ирчихэж. Чамайг эргэн ирнэ гэх өчүүхэн найдвар минь энэ үгсийг чинь сонсоод хоосон агаарт уусан, хүйтэн салхинд туугдан яваад өглөө.

|completed |OPCTTAH| pjmWhere stories live. Discover now