| 1 |

6.4K 506 29
                                    

Бидний төрж, өссөн хот тэр бүр хүмүүсийн анхаарлыг татаад байдаггүй, цөөхөн хүнтэй, ердөө хэд хэдэн л байшинтай, нам гүм газар байсан юм. Тэнд гадны хүн бараг ирэхгүйн дээр хүнсээ цуглуулахаар их хот руу зөвхөн гэрийн эзэд л явж, хүүхдүүд эмэгтэйчүүдийг хотоос гарвал хатуу шийтгэдэг байв. Энэ хот маань их хотоос нилээн зайдуу, хотыг хамгаалах мэт сүрлэг уулнуудаар хашигдсан байдаг нь хүүхэд байхдаа үүнээс өөр газар байдаг болов уу гэж бодоход хүргэдэг байлаа.

Хотоосоо гарч болохгүй тул өдөржин уйдан суудаг миний хувьд өдрийн хамгийн их догдлон хүлээдэг цаг Жиминтэй уулзах цаг байв. Энд түүнээс өөр надтай тоглохоор ирэх хүүхэд бараг үгүй. Учир нь эндхийн ээж нар хүүхдээ долоо хоногийн 5 өдөр нь гэрт нь байлгаж зөвхөн амралтын хоёр өдөр л гадагш гаргадаг юм. Миний үеийхэн бүгд л гэртээ хичээл заалгуулан уйтгартай амьдардаг байсан ч, ээж минь намайг тэгж их шахдаггүй байлаа. Учир нь тэр намайг хүсээгүй зүйлээ хийж, нэгэн хэвийн амьдраасай гэж хүсдэггүй. Тэр намайг хэзээ нэгэн цагт энэ хотоос гарч их хотод очиж амьдарна хэмээн үргэлж хэлдэг байв.

Миний хүсэл ч бас тэр байсан. Энэ хотоос гарч өөр хаа нэгтээ очиж амьдрах.

Өдрийн хоолны цаг болоход хотын төв хэсэгт байх том хонх уулсыг ч чичрээхээр чанга дүнгэнэн дуугарна. Үүгээр л хүмүүс өдрийн хоолны цаг болсныг мэдэж, гэр гэртээ хооллодог юм. Хэрвээ аав, ээж нь зөвшөөрвөл хүүхдүүд энэ цагаар гадагш гарч тоглох нь бий. Гэхдээ энэ мэдээж маш ховор үзэгдэл.

Айл бүр хоорондоо ихэвчлэн гэрээсээ харилцаж, асуудлаа уулзахгүйгээр шийддэг болохоор Жиминтэй байнга уулзах нь хааяадаа надад хэцүү байдаг байлаа. Жимин аав болон эмээгийнхээ хамтаар амьдардаг болохоор түүнийг гэрт нь хорьж цагдах нь арай гайгүй. Тэр энэ жижигхэн хотдоо хамгийн эрх чөлөөтэй хүүхэд гэхэд болно. Харин миний байдал түүнээс өөр болохоор бид нэг бол нар жаргахаар, эсвэл Жиминыг цонхон доор маань ирэх үед л уулздаг юм. Аа бас амралтын өдрүүдээр уулзах нь гарцаагүй зүйл.

-Би бичээд дуусчихлаа.

Энэ өдөр гэрийн эзэд хүнсээ цуглуулахаар их хот руу явдаг өдөр байсан билээ. Би урьдын л адил ээжийн зааж өгсөн шинэ үсгүүдийг дэвтэртээ нямбайлан бичиж, бусад хүүхдүүдээс ч бас дутахгүй гэсэндээ бичсэн үсэгнүүд тус бүр дээрээ 5 үг бичээд үзүүлэх үед тэр,

-Сайн байна, Ура. Одоо нүүр, гараа угаачихаад орондоо ороорой хэмээв.

Намайг угаалгын өрөө рүү орон нүүр гараа угаачихаад гарч ирэхэд хонх өнөөх л чийртэй чимээгээрээ дүнгэнэн дуугарч, хотын бүх хүмүүст унтах цаг болсныг сануулж байлаа. Хонхны дуунаас цочсон би сонссон дариудаа ойрхон зогсож байсан ээжид наалдахад тэр намайг өхөөрдөн хамар дээр минь үнсээд оронд минь оруулна.

Шөнийн циркWhere stories live. Discover now