+2+

1.9K 180 11
                                        

Ким Минжэ

Ким Минжэ

Ким Минжэ

Ким Минжэ

Тийм ээ энэ бол би ганцаардал гутралаар дүүрэн залуу. Миний түүхийг сонсмоор байна уу? Мөн түүний минь тухай...

Чи тэвчээртэй байх хэрэгтэй шүү. Учир нь би бүхнийг эхнээс нь ярьж өгөх болохоор. Өөрийн төрөхөөс авхуулаад хэрхэн өсч томорсноо мөн түүнтэй яаж танилцсанаа бүгдийг нь эхнээс нь дуустал ярих болохоор дундаас нь битгий хаяарай. Тэгж гэмээнэ миний сэтгэлийг ойлгох болохоор...

Би 1996 оны 11 сарын 1-нд Солонгосын Дэгү хотод төрсөн. Аав ээж болон нэг эрэгтэй дүүтэй.

Би бол төрөх ёсгүй хүүхэд байсан. Намайг бий болсноос болоод эцэг эх гэх хүмүүс маань гэрлэсэн. Бүр хүсээгүй гэрлэлт шүү дээ!!!

Аав минь баян айлын бага хүү ээж минь цуутай янхан байсан. Аав хэдий 30 гарсан ч гэр бүлтэй болоогүй байсан бөгөөд мөнгөө энд тэндгүй цацаж явдаг нэгэн байсан гэсэн. Нэг өдөр азгүй байдлаар согтуу үедээ янхан авсан. Даанч тэр нь жирэмсэн болчихсон. Аавын гэрийнхэн ч олж мэдэн түүнийг ад үзэн өнөөх янхан гэж нэрлэгдэх ээжтэй минь нэг жижигхэн оромжинд амьдруулсан.

Энэ шалтгаанаас болоод би багаасаа хатуу хэрцгий нөхцөлд өссөн.

Намайг төрснөөс 5 жилийн дараа дүү минь төрсөн. Миний ганц амин эрдэнэ. Өө яана аа одоо тийм биш шүү дээ. Андуурчихлаа!!! Тэр бол миний өстөн. Хачин байна уу? Зүгээр дээ энэ чинь л амьдрал...

Би хэзээ ч хайрыг мэдэрч байгаагүй. Аан үгүй юм байна. Дүү маань намайг хайрладаг байсан. Тэр ч бас намайг хайрладаг...байсан. Би чинь бүхэл бүтэн 2 хүнээр хайрлуулчихсан байх нь ээ!!

Миний нэрийг хэрхэн өгсөн талаар сонирхож байна уу?

Тэгвэл би хэлье хогноос олсон юм!

Хогоо хаях гээд ууталж байтал юуны ч юм бэ нэг цаасан дээр Минжэ гэх үг байсан гэсэн. Тэгээд л өгчихсөн хэрэг. Үнэндээ над шиг амьтны нэрийг бодож олох нь тэдний огиудсыг хүргэж байсан байх.

Аан тийн миний төрсөн өдөр Баасан гараг байсан.

Эмнэлэгийн ажилтнууд ч тэр баасан гараг болохоор эрт амрахыг хүссэн ч би тэднийг саатуулж орхисон!

Тэд намайг үзэн ядсан л байхдаа.

Үнэндээ хэн нэгэн намайг үзэн ядлаа гээд надад хэцүү байхгүйлдээ. Мөн надад хамаагүй. Гэхдээ хэн нэгэн намайг хайрлаж байна гэвэл тэр л жинхэнэ надад хамаатай байх болно.

Ингэж хэлсний учир гэвэл над шиг хогийг хэн ч хайрладаггүй болохоор л тэр.

Хэрвээ би хүн бүхэнд хайрлуулдаг байсан бол хайр гэх зүйлийг ингэж чухалчилахгүй байсан юм.

Энэ бүхнийг сонссоны дараа ч гэсэн миний түүхийг сонсмоор байна уу?

Уйтгартай ч байж мэдэх юм!!

Гэхдээ л энэ миний шүд зуун туулаад өнгөрсөн л амьдрал...

••Stay With Me?••[COMPLETED]Where stories live. Discover now