Эхний алхам

1.9K 240 5
                                        

Юнги багш бас л намайг хүргэж өгсөн. Яагаад тэр надад ингэж сайн ханддагийг үнэхээр хэлж мэдэхгүй нь. Бас энэ мэдрэмжүүдийг ойлгох их бэрх юм. Магадгүй би аавуудаас асуух хэрэгтэй юу? Тэднээс асуувал гайхах байхдаа. Гэхдээ би тэдэн шиг болохыг хүсэхгүй байна.

“Ааваа?”

Жин: Яасан миний хүү?

“Маргааш амралтын өдөр гурвуулаа аялалаар явья удахгүй хүйтэрчихнэ тэрнээс өмнө явцгаая”

Жин: Чи уг нь их дургүй байдаг байсан биз дээ?

“Зүгээр л ганц удаа ч болов явмаар байна”

Жин: Чи минь найзуудтай байсан ч болоосой доо

“Би найзтай болсон”

Жин: хөөх хэзээ дээ?

“Тэр надаас ах”

Жин: Хэр их?

“7 насаар ах”

Жин: Найз гэхэд хэцүү юм байна”

“Тэр ч тийм л дээ”

Жин: Гэхдээ нөхөрлөлд нас ямар хамаа байхав чи хамт аялалд явмаар байгаа юм  уу?

“Тэр зөвшөөрөхгүй байх аа”

Жин: Чи яаж мэдэж байгаа юм асуугаад үзээч

“Хэрвээ зөвшөөрвөл яах уу?"

Жин: Хамт л явахгүй юу

“Аав зөвшөөрөх болов уу?"

Жин: Би ятганаа миний хүүгийн анхны найз байхад зөвшөөрөх байх

“Аав мэднэ”

Жин: Тийм бол бүр ч сайн би хэлчихээд ирье хэмээн намайг юм хэлэхээс өмнө явчихав. Уг нь тэрнийг миний багш гэдгийг хэлэх гэж байсан юм сан.

Түүнрүү мсж бичих эсэхтээ би их эргэлзэж байсан ч хэт сандарснаасаа болоод тэр үү дуудлага хийх товчийг дарж орхилоо. Таслах хэрэгтэй гэж бодсон ч тэр үнэхээр хурдан утсаа авчих юм.

Юнги: Байна уу?

Би: Багшаа би байна

Юнги: Хэн... аан Жимин дугаарыг чинь харалгүй авчихаж

Би: Унтаж байсан юм уу?

Юнги: Ммм тийм гэхүүдээ. Яасан ямар нэг юм болоо юу?

Би: маргааш та завтай юу? *болзоонд урьж байгаа юм шиг санагдчихлаа байна*

Юнги: Завтай

Би: Дургүйцэхгүй бол.....зугаалганд хамт явахгүй биз?

Юнги: Зөвхөн чамтай юу?

Би: Үгүй ээ манай гэрийхэнтэй

Юнги: Үнэхээр үү?

Би: Та миний анхны найз тэгээд тэд нар танилцья гээд *би үнэхээр сайн худалч байж*

Юнги: Тэгвэл тэгье дээ

Би: Үнэхээр үү? Хачин санагдахгүй байна уу?

Юнги: Юу гэждээ гэхдээ ийм хүсэлт анх удаа л сонсож байна шүү хха.

Би: Эхэхэхэх *эв хавгүй инээд*

Юнги: Өөр хэлэх юм байна уу?

Би: Байхгүй ээ

Юнги: Тэгвэл маргааш яриарай баяртай

Би: Аан за .... нөгөө ммм

Юнги: Юу?

Би: С-с-сайх—ан амраара-й

Юнги: Чиний хоолой үнэхээр ааах за баярлалаа чи ч бас сайхан амраарай.

Бурхан минь гэж!!!!! Би түүнрүү ойртох гэж хичээж байгаадаа итгэж өгөхгүй нь ээ.

••Жиминий анхны хайр•• [COMPLETED]Where stories live. Discover now