2009-11-01
Миний хараал идсэн 13 насны төрсөн өдөр. Өө яанаа би сая хараал хэлчихсэн үү? Гэхдээ болохгүй зүйл байхгүй биз дээ. Миний эцэг эх гэгдэх хүмүүс ч тоодоггүй байхад бусад хүмүүс яана гэж?
Миний толгойд иймэрмүү хар бодлууд эргэлддэг болоод нилээдгүй удаж байна. Гэхдээ би үүнд автаж доройтохгүйгээ мэддэг. Магадгүй би яг одоо 30тай хүний сэтгэхүйтэй байгаа байх. Манай дүү ч гэсэн …
Эцэг эхийн байдал байгаа орчин минь л бидэнд ингэж нөлөөлсөн байх. Өдөр болгон бие биенээ чадах гэж боловсруулсан хорон төлөвлөгөөнүүд. Хийж буй муу зүйлс гээд л.
Өнөөдөр бүтэнсайн өдөр. Хичээлийн өдөр байсан бол амар байх байсан юм. Сургууль дээрээ орой болтол байх байтал амралтын өдөр байсны улмаас Минуг бид хоёр өдөржин бие биенлүүгээ үзэн ядалтын харцаар ширтэлцэн тоглож байна!!
Аав ээж гэж хоёр хүн яасан бэ гэж үү? Тэдний нууцаас дэлгэвэл та нар сонирхох байх тийм үү? Гэхдээ надад бол сонирхолтой байдаггүй л дээ. Зүгээр л өөрийгөө хэзээ нэг аврагдах гарц л гэж боддог.
Аавын ажил их бүтэмжтэй байгаа түүнийхээ хэрээр зугаа цэнгэл нь ч ихэссэн. Барагтаа л бол гэртээ ирдэггүй. Ирсэн үедээ ээж болон дүүг тоодоггүй. Нэг удаа би түүний утасны дуудлага болон мессежийг санаандгүй харсан юм л даа. Манай аав ч нилээн хэдэн нууц амрагтай юм байна лээ шүү. Утас байсан бол баталгаажуулж авах байсан юм. Даанч харамсалтай хэрэг.…
Ээжийн хувьд гэвэл үнэндээ өмнөх хийж байсан ажлаа дэндүү их санагалзаж байх шиг байна лээ. Өрөөлүү нь нууцаар шагайх үед тэр өөрийгөө хангаж байхтай нь таарчихсан юм. Гэхдээ ээж намайг хараагүй ээ. Сүүлдээ ахин янханы ажлаа хийж байх шиг байна билээ.
Эдгээр үгсийг яаж мэддэг болсныг асуух хэрэггүй дээ. Гэнэн томоогүй явж байхад минь л өөрсдөө гараад ирчихсэн юм. Амьдарлын эрхэнд мэддэг болсон гэхүүдээ. Өөрийн насандаа арай л их юм мэдчихсэн үү?
Сая л нэг хүүхдүүдийнхээ төрсөн өдрийг санасан бололтой эцэг эх минь ирж байна. Би угийн илүү гэдгээ мэдэх тул дуугүй л өрөө лүүгээ явлаа.
Хэсэг хугацааны дараа тэд намайг дуудсан юм. Яагаад гэдгийг нь би ч мэдээгүй ээ. Тэгсэн 13 жилийн турш нэг ч удаа болж байгаагүй зүйлс болж эхэлсэн юм.
Тэд ширээ засан тойрон суучихсан байсан ба намайг ч бас суухыг хүссэн. Гайхмаар байгаа биз. Үнэндээ миний эрүү мултрах шахсан л даа. Тэрний дараа болсон зүйл бүр ч сонирхолтой. Тэд надад бэлэг өгсөн. Аавын бэлэг утас байсан бол ээжийнх пүүз байсан юм. Тэр дундаа бүжгийн пүүз. Миний сонирхлыг мэддэг байсан юм байх даа?
Гэхдээ хамгийн хачирхалтай нь надад гайхахаас өөр мэдрэмж төрөөгүйд байгаа юм. Хүний урманд хэдэн секунд ч болтугай баярлаагүй. Харин ч энэ бүхнийг хүртсэний дараа өөрийгөө яаж зовох бол гэдгийг л сонирхож байсан юм.
YOU ARE READING
••Stay With Me?••[COMPLETED]
Short StoryKim Minjae & Kim Taehyung /bxb short story +18/ Start: 2018-12-08 End: 2020-04-17 Author: "Tony"
![••Stay With Me?••[COMPLETED]](https://img.wattpad.com/cover/156887302-64-k129186.jpg)