+17+

898 149 3
                                        

2010-12-31

5 дах өдрийг хар баасан гараг гэдэг билүү? Тийм ээ тэр чинь өнөөдөр. 14 настай хүүгийн хувьд хар баасан гараг гээд ярьж байх нь хэвийн бус үзэгдэл байх. Ийм насан дээрээ хорвоогийн хамаг л жаргалыг эдэлж юм бүхнийг сонирхож үздэг байлтай. Гэтэл би……

Би яг яачихсан хүүхэд юм? Миний толгойд зөвхөн "яагаад" гэсэн асуулт л байна. Яагаад яагаад яагаад

Үнэхээр яагаад гэдгийг нь мэдэхгүй нь. Миний хувь тавилан л ийм юм байхдаа. Магадгүй хувь тавилан гэж ярихаар томчуулын инээд хүрэх байх л даа.

Өглөө хичээлдээ явах гэтэл Минуг миний форм дээр өндөг дусаачихсан юм. Харахад санаандгүй юм шиг байсан ч санаатай л тэгсэн байх. Яахав би хэт сэжиглэж байхаа байх л даа.

Уг нь нойтон алчуураар арчаад гарсан ч тоос шороо наалдаад халтартчихсан. Тэрнээс болоод ангийхан маань намайг дооглосон. Мэдэхгүй ээ би тэдэнд угийн дургүй юм хойно юу гэх нь хамаа алга. Гэхдээ тэрүүгээр дууссангүй ээ нэг ярваганасан багш нь хүртэл хүн дооглон олны өмнө ичгүүртэй байдалд оруулсан. Өнөөдөр үнэхээр яачихсан өдөр юм болдоо.

Орой гэртээ ирэхэд гэр дэлбэрчихсэн байсан. Хэдэн цаг ч цэвэрлэв. Энэ гэрт яг юу болчихсоныг мэдэх юм алга даа. Гэрийхэн 9 цагийн үед л ирсэн. Аав согтуу ээж байдгаараа уурлачихсан дүү харин тэдний голд яахаа мэдэхгүй гөлийчихсөн орж ирсэн юм.

Ямар азгүй гэхлээрээ ийм байдгийг мэдэхгүй ч ээж надад уураа гаргаж аав надад агсарсан юм. Гэхдээ хамгийн аймар нь тэд намайг гэрийн минь хувцастай хөл нүцгэн гэрээсээ хөөсөнд байлаа.

Гэхдээ энэ анхны тохиолдол биш шүү дээ.

Цаг 12-ийг зааж энд тэндгүй салют буудуулж гүн хар тэнгэр олон өнгөөр солонгорох нь дэндүү үзэсгэлэнтэй байсан юм. Би зүгээр л энэ тэнгэр шиг үзэсгэлэнтэй баймаар байна. Хэн бүхний нүдийг булааж хайрлуулахыг хүсч байна. Гэхдээ би энэ бүхнийг хүртэх эрхгүй, мэдрэх тавилангүй шүү дээ.

Сүүлчийн салют буудсанаас хойш ойролцоогоор 2 цаг өнгөрсөн байх. Би үргэлж л ганцаараа байж юу ч хийдэггүй байсан болохоор цаг баримжаалж сурсан. Бүр секунд минутаар нь тооцоолж чадна. Хэрэв төвлөрөх л юм бол ………

***

Тэгэхээр би 5 цаг гадаа байчихжээ. Үнэндээ хөл гараа ч мэдрэхгүй байна. Амнаас гарах уур ч багасан нүд минь анилдаж байна. Анхандаа доороос минь хайрч байсан цементэн замыг мэдэрч байсан ч одоо юу ч мэдрэгдэхгүй байна. Хэрвээ би одоо унтвал миний төгсгөл ирэх байхдаа…

Ахиж тэвчихгүй нь миний бие толгойгоо дийлэхээ больж алгуурхан доошилж байна. Би унаж байгаа юм байна.

Толгойд минь хатуу зүйл мэдрэгдэх тэрхэн агшинд миний нүд анилдан хэзээ ч болж байгаагүй аз жаргал бялхсан амьдралыг зүүдэллээ…

Би хайрыг мэдэрмээр байна инээж үзмээр байна найз гэж нэрлэгдэх хүнийг хүсч байна. Аав ээж гэж дуудах болгондоо инээмээр байна. Хэрэв Санта гэж үнэхээр байдаг бол хүслийг минь сонсоорой.

Гэхдээ хэрвээ би ингээд үүрд унтчихвал………

••Stay With Me?••[COMPLETED]Where stories live. Discover now