Chapter:10 /Найз/

492 30 5
                                        

Амралт эхлээд аль хэдийн 3 хоног өнгөрсөн байв. Өнөөдөр Юнагийн төрсөн өдөр бас намайг төрсөн өдрийнхөө үдэшлэгт урьсан. Өмнө хэзээ ч хэн нэгний төрсөн өдрийг тэмдэглэх гэж ингэж их анхаарал хандуулж байгаагүй билээ. Бас бэлэг сонгоход минь Намжүүн ах тусална гэсэн болохоор түүнтэй хамт дэлгүүр хэснэ.

Намжүүн" Тэр юунд дуртай вэ."

Би"Мэдэхгүй ээ."

Намжүүн"Яагаад мэдэхгүй гэж тэр чиний найз биздээ."

Би"Найз."

Намжүүн" Тийм ээ найз. Зөвхөн найзууд л нэгэндээ төрсөн өдрөөр нь бэлэг өгдөг юм. "

Үнэхээр би найзтай байсан гэж үү.

Би"Ахаа би олчихшиг боллоо"

Миний дуудсан зүгрүү Намжүүн ах ирээд сонгосон бэлгийг минь сонирхон харж байв.

Намжүүн"Ммм. Эмэгтэй хүнд зүгээр л байх. Гэхдээ өөр зүйл сонирхсон нь дээр байх аа"

Тэр цааш гоёл чимэглэлийн тасагруу орчихов. Харин би сонгосон зүйлдээ итгэлтэй байсан юм.

Би" Эгчээ та надад цагаан сарнайгаас ахиуханг энэ сагсанд хийгээд баглаад өгөөч"

Гоёл чимэглэлийн хэсгээс түүнд тохирсон хүзүүний зүүлтийг хайрцагнд бөөлгөөд Намжүүн ахаар Юнагийн гэрт хүргүүлсэн юм. Биднийг очиход аль хэдийн 18 цаг болсон байлаа. Түүний гэрийн үүдэнд очоод хонхын дарахад түд удалгүй хаална нээгдэнэ.

Юна" Еэбин хонгор минь чамайг ирсэнд би их баяртай байна." гээд намайг тэврээд дотогш орхыг урив. Биднийг ороход Арим Бурам хоёр сууж байв. Тэд ч мөн намайг хараад баяртай харагдана.

Би" Үүнийг чамд төрсөн өдрийн мэнд хүргэе" сагстай цэцэг болон түүнд зохиолж сонгосон зүүлтээ түүнд өнгөхөд их баяртай харагдана.

Юна"Ямар сайхан цэцэг вэ. Чамд маш их баярлалаа анх удаа л хүнээс цэцэг авч байна."

Би" Зүгээр дээ. Энэ цэцгийн чамайг сайн арчилна гэж найдаж байна. Их эмзэг шүү"

Арим"За одоо харин баяраа эхлүүлэх үү"

Бид 4 хамтдаа хооллосон дараа нь бялуу идсэн тэгээд эцэст нь Юна бэлгээ задалж эхэлнэ. Арим түүнд зориулж ноосон нэхмэл цамц бэлэглэсэн байсан юм. Харин Бурам түүнд торон улаан дотуур хувцас өгөв.

Юна" Охидоо бүгдэнд чинь баярлалаа хамт төрсөн өдрийг минь тэмдэглэж байгаад бас ийм гоё бэлэг өгсөнд. Харин одоо хэдүүлээ жинхэн шоугаа эхлүүлцгээе"

🚫•While Rose•🚫[completed]Where stories live. Discover now