2011-09-01
Хараал ид гэж!! Юу ч хэлэлгүй гарч ирдэг байж. Гэхдээ хэлсэн нь ч болсон юм. Тэд тэртээ тэргүй намайг хаях л байсан. Зүгээр л хийх ажил олох хэрэгтэй!
Бас энэ байр үнэхээр жижигхэн юм гээч! Тэдний намайг гэсэн сэтгэл нь энэ л байж дээ. Зза албан ёсоор хаягдсаныхаа баярыг тэмдэглэх хэрэгтэй бололтой!
Одоо ммм үүрийн 6 цаг болж байх шиг байна. Шинэ хичээл шинэ анги шинэ сургууль. Айж байна шүү. Ямар орчин байгаа бол? Сөүлийн хүүхдүүд…… хэзээ ч харж байгаагүй болохоор төсөөлөгдөх юм алга.
Би бараг л аялагагүй ярьдаг болохоор анзаарагдахгүй байх тийм үү? Юутай ч өөрийгөө бэлдэх хэрэгтэй байх. Бас эртхэн шиг явахгүй бол хоцорчихно. Надад автобусны карт ч байхгүй шүү дээ.
Болгохыг л хичээедээ.
***
¡Ay! Esta imagen no sigue nuestras pautas de contenido. Para continuar la publicación, intente quitarla o subir otra.
Өөрийгөө Сөүлийнх гэж бодохоор л харагдаж байна гээч. Би бараг цаг шахуу алхаж байж сургууль дээрээ ирсэн. Гэхдээ хэцүү байгаагүй шүү. Бүр дасал болчихож дээ. Аан бас Сөүл үнэхээр том дээрээс нь хөл хөдөлгөөн ихтэй нь бага зэрэг тухгүй л юм. Сургууль маань ч тэр үнэхээр том хичнээн мянган хүүхэд ч байгаа юм. Би өөрийгөө төөрнө гэдэгт 100% итгэлтэй байна. Гэхдээ сайхан юм аа өнгө өнгийн цэцэг алаглуулан барьсан багш сурагчид уруул нь огтхон ч унжихгүй байна гээч. Бүгд жаргалтай байгаа бололтой. Гэхдээ юу гээч та нар сар хүрэхгүй хугацаанд л сульдаж хурдан амралт болохыг хүсч одоогийн энэ хэзээ ч дуусахгүй мэт инээд чинь хормын төдийд л алга болно гэдгийг мэдэхгүй л байна даа!
Шинэ анги маань үгүй ээ яахав давгүй л юм. Хэрвээ 3 жилийн өмнө ийм байсан бол би баярлах л байлаа. Гэхдээ одоо бол………надад тэдэнтэй харилцаа үүсгэх сонирхол даанч алгадаа.
Өнөөдрийн хувьд гэвэл хэдэн охид танилцах гэж ирснээс өөр зүйл алга.
Тарах замдаа хэд хэдэн газраар орж ажил хайсан ч насанд хүрээгүй гэх хөгийн шалтгаанаар амжилт олсонгүй.
Яаж амьдрах талаар бодогдох зүйл ганц ч алга би үнэхээр яах хэрэгтэй юм бол?
ESTÁS LEYENDO
••Stay With Me?••[COMPLETED]
Historia CortaKim Minjae & Kim Taehyung /bxb short story +18/ Start: 2018-12-08 End: 2020-04-17 Author: "Tony"
![••Stay With Me?••[COMPLETED]](https://img.wattpad.com/cover/156887302-64-k129186.jpg)