Жонгүг Тэхёнд дуудагдсанаар гарч ирсэн ч ууртай нь аргагүй машиныг нь зогсоолд тавин дорм луугаа буцан орчихов.
Тэхён ч Жонгүгийг чухал зүйл хийж байхад нь сатааруулбал ингэдгийг мэдэх тул нэг их гайхсангүй. Уг нь тэрээр маргааш япон явах учраас Минжэтэй гадуур гарахыг хүссэн ч санаснаар нь болсонгүйд гоморхон дормдоо ирлээ.
Жимин: Хэд хоног ирэхгүй яагаа?
Тэхён: Бодох зүйл их байлаа.
Жимин: Чи ер нь шал дэмий байр авч байгаа юм!! Ингээд өөрийгөө тусгаарлаад байхаар чинь яах юм!
Тэхён: Гэсэн ч би ирлээ шүү дээ. Санаа зоволтгүй ээ би зүгээр.
Жимин: Гарч хоолломоор байна уу?
Тэхён: Тэгье
***
Тэд ойрхон KFC орон захиалгаа өгч байтал Тэхёнаас хэдхэн цагийн өмнө салсан Минжэ орж ирэх нь үзэгдлээ. Гэхдээ тэр Тэхён Жимин нарыг анзаарсангүй нэг ширээн суухад Тэхён түүн дээр очин ширээг нь товшлоо.
Минжэ: Цочих гэж!
Тэхён: Ганцаараа явж байгаа юм уу?
Минжэ: Тийм
Тэхён: Бидэнтэй нэгдэх үү?
Минжэ: Бид гэж?
Тэхён: Алив нааш ир!
Жимин: Энэ хэн юм?
Тэхён: Манай найз Ким Минжэ гэдэг 20той.
Жимин: Аан намайг Пак Жимин гэдэг 21тэй гэхдээ ах нтр гэх хэрэггүй ээ.
Минжэ: Угийн ганц насны зөрүүн дээр ах нтр гэвэл нээрээ лай л байна шүү.
Жимин: Юу?
Тэхён: Жиминаа захиалгаа аваад ир
Жимин: Зөвхөн өнөөдөр л шүү!
Тэхён: Мэдээж
Минжэ: Би явлаа.
Тэхён: Жаахан байчих л даа
Минжэ: Та хоёрт саад болоод яахав хэрэг гарвал залгана биз.
Тэхён: Зза нээрээ машинаа яах юм?
Минжэ: Чамд өгчихье
Тэхён: Би буцааж өгөхгүй шүү
Минжэ: Тэгээ тэг
***
Маргааш нь ч болж BTS японруу явлаа. Гэсэн ч энэ тухай Минжэ огт мэдээгүй бөгөөд тансаг гэрийнхээ тухлаг оронд шигдэн унтах аж. Тэд ахин хэзээ уулзах бол?
YOU ARE READING
••Stay With Me?••[COMPLETED]
Short StoryKim Minjae & Kim Taehyung /bxb short story +18/ Start: 2018-12-08 End: 2020-04-17 Author: "Tony"
![••Stay With Me?••[COMPLETED]](https://img.wattpad.com/cover/156887302-64-k129186.jpg)