+52+

1K 150 4
                                        

Киноны цаг болж бид суудлаа эзлэхэд тэр мөн л маск малгайгаа авсангүй. Жаахан төвөгтэй л юм.

Кино эхэлснээс хойш нэг их удалгүй түүний гар минийхтэй нийлж хуруу болгоны минь завсраар түүнийх орж ирэх нь зүрхний минь цохилтыг хурдасгаж байв. Үнэндээ санаа зовмоор санагдаж байна. Зүрх минь чанга цохилсноос болж гар минь чичигнэж байгааг тэр мэдсэн бололтой хааяа нэг инээмсэглэнэ. Яахав маскаа буулгачихсан болохоор түүний нүүрний хувирал дэндүү сайн харагдаж байгаа нь сайхан л юм.

Түүний харц намайг чиглэж байгаа бололтой. Хажуу тийшээ харахаас зүрх алдаж байна. Магадгүй энэ миний төсөөлөл байх л даа гэхдээ л ………………тийм ээ тэр надруу нарж байна. Харц тулгарах энэ агшин намайг царцаачих шиг л боллоо. Түүний нүд хамар уруул зүгээр л бурхны гараа гаргаж бүтээсэн бүтээл бололтой. Би өөрөөсөө ичиж байна. Түүний дэргэд би зүгээр л хэн ч биш юм байна. Ийн бодон эгц урагш харвал тэр гарыг минь чангалан өөр лүүгээ татсанд би ахин түүнрүү харлаа. Тэр үзэсгэлэнтэй юм.

Бидний хоорондох зай ойртож байгааг нүднээс минь түрүүлж зүрх минь мэдчих шиг боллоо. Дэндүү хүчтэй цохилж байна. Хамаг бие минь чичирхийлэн байж суухын аргагүй болох үед түүний нойтон уруул минийхтэй нийлчихлээ. Энэ хэтэрхий түргэн болоод өнгөрсөнд би сандралаас өөр зүйл мэдэрсэнгүй. Гэхдээ түүний уруул зөөлөн нойтон байсныг л санаж байна. Харин ямар амтагдсаныг санахгүй нь. Магадгүй гүйцэд амталж чадаагүй гэх нь зөв байх. Миний зүрх цээжийг минь балбаж залхах болоогүй бололтой одоог хүртэл намайг тавгүйтүүлсээр л.

Нэг харахад л кино дуусч тэр миний гарыг ганцааранг нь орхин босч байлаа.

••Stay With Me?••[COMPLETED]Where stories live. Discover now