ТАВ. ЦАГААХАН АТААРХАЛ

506 115 25
                                    

           

Тэхён гэртээ ирсэн хойноо утсаа асаан харвал арав хориороо дуудлага мэссэжнүүд ирсэн байх ажээ. Гэхдээ тэднийг унших ч хэрэг байсангүй. Бүгд л яг адилхан.

"Өнөөдөр хаана уулзах вэ?

Ахаа надад тийм гутал хэрэгтэй байна.

Уух юм аваад өг л даа найз минь".

Бүгд л түүнийг ашиглах гэдэг. Гэхдээ үүнд Тэхён хэзээ ч бусдыг буруутгаж байсангүй. Энэ бүхэн ерөөсөө л түүний өөрийнх нь буруу гэж тэрээр өөрөө өөртөө хүлээн зөвшөөрөөд удаж байлаа.

Түүнд найз огт олддоггүй байсан юм. Бүр багаас нь эхлүүлээд л эргэн тойронд нь байх бүх хүн түүнийг үе дамжсан баяны цорын ганц хүү, хамт байвал ашигтай, ингэж аашил, тэгж эрхлүүл, ээж аавдаа тэгээд хэл гэж гуй... Бүгд түүнийг хүн гэж биш ямар нэгэн шат дамжлага гүүр, ирээдүйд хэрэгтэй хөрөнгө оруулалт аятай харьцаж байлаа.

Тэр ч үүнд дасаж орхиод дунд, ахлах ангиасаа эхлэн хүмүүсийг, ангийнханыгаа, багш нарыгаа бүгдийг нь мөнгөөр хөдөлгөөд сурчихсан байв.

Их сургуулийн элсэлтийн шалгалт өгөхөөр явах Тэхён анх шалгалт авах газарлуу орохынхоо өмнө жижигхэн дэлгүүрт бэлэн гоймон идээд инээлдэх хүү охин хоёрыг олж хараад яагаад ч юм гэнэтхэн л хоол идмээр санагдаж, жолоочдоо зогсохыг тушаалаа.

Дэлгүүрлүү орж гоймонгоо аваад цонхны дэргэд суух хоёр сурагчийн дэргэд очих үед тэд утсан дээрээ бичлэг хийцгээн инээлдэж байв.

Тэд дэндүү шуугиантай байх бөгөөд энэ нь Тэхёнд төвөгтэй санагдсан ч олон юм ярилгүй урдах гоймонгоо л идэх гэж хичээх ч хоёр сурагчийн яриа түүнд дэндүү тод сонсогдоод байх нь гачлантай гэмээр хэрнээ нэг л мэдэхэд Тэхён тэдний яриаг анхааралтай сонсоод эхэлчихсэн байлаа.

Хүү утас барих бичлэг хийх гэж оролдох бөгөөд охин хажуунаас нь гар хөлөө сарвалзуулан хөөрхөн царайлах гэж хичээх нь инээдтэй.

Хүү хоолойгоо засаад "Өнөөдөр элсэлтийн шалгалттай учраас би юун түрүүнд өөртөө амжилт хүсмээр байна" гэхэд охин түүнийг шоолон инээгээд хажуунаас нь шахан камерт бараг наалдсаар "Би ч бас. Би энэ өдрийн төлөө үхтлээ хичээсэн" гэнэ.

Тэхёнд хоёр сурагчийн нөхөрлөл яагаад ч юм дэндүү атаархал төрүүлэм санагдсан юм.

Гэтэл ноцолдож, шуугиж байсан хоёр найзын эмэгтэй нь санаандгүй эргэхдээ Тэхёний аягатай гоймонг өвөрлүү нь асгаж орхилоо.

ҮНЭГ ТУУЛАЙ НОХОЙ ГУРАВ (Дахин эхэлсэн)Onde histórias criam vida. Descubra agora