Түүнийг усанд орж байх хойгуур би өөрийн мэдэлгүй л хачин зүйлс төсөөлөн бодож хяналтаа алдаж байсан юм. Гормоноо хянах ийм хэцүү гэж яахан мэдэх билээ. Тун удалгүй Тэхён ташаагаараа цагаан алчуур ороон, толгойн дээрээ алчуур унжуулан гарч ирэхэд би золтой л хашгирчихсангүй. Бурхандаа талархая.…
Тэр миний хажууд суун ямар нэг зүйл хэлэх гэж оролдох ч чадалгүй хий дэмий л үсээрээ оролдон байлаа. Би хэзээ ингэж хэн нэгний үйлдлийг хүлээдэг байлаадаа? Тийм ээ бие минь оюун санаанаас минь урьтан хөдлөх энэ мөчийг харалгүй их удаж. Тэр ч мөн энийг л хүлээж байсан аятай надруу ойртож байна. Таалагдаж байх чинь……
Түүний өвөр дээр алцайн суугаад уруулыг нь идэх шахам сороход тэр гайхсан ч үгүй өөдөөс минь дэм өгөх нь намайг л гайхшруулах шиг. Үүнээс гарах үр дагавар энэхэн мөчид мартагдаж зөвхөн түүнийг хүсэх хүсэл минь миний биеийг тэр чигт нь ороон авчихжээ. Түүний зөөлөн арьсаар хуруугаа гүйлгэн ирвэгнүүлэхэд тэр үе үехэн татганан надаас холдох гэж хичээнэ. Түүнийг тэгэх бүрт нь "Тэхёнаа" гэж зөөлөн шивнэхэд тэр уярах шиг л болж улам надад наалдах нь сонирхолтой санагдаж байна. Тэр хэтэрхий сайхан юм…………
Тэхёны сэрэл сая нэг хөдлөв үү гэлтэй хувцасыг минь тайлах гэж яарах ч би нөгөө л хуучин зангаараа түүнийг түрүүлж нүцгэлэх гэж чармайна. Би нөгөөх хүнээ харахаас өмнө өөрийгөө харуулдаггүй. Тэр ч мөн хүлээн зөвшөөрөн арагш хэвтчихлээ. Тийм ээ энэ л миний дуртай үе.……
ESTÁS LEYENDO
••Stay With Me?••[COMPLETED]
Historia CortaKim Minjae & Kim Taehyung /bxb short story +18/ Start: 2018-12-08 End: 2020-04-17 Author: "Tony"
![••Stay With Me?••[COMPLETED]](https://img.wattpad.com/cover/156887302-64-k129186.jpg)