Тэд явсаар Тэхёны гэрийн гадна ирсэн ба Минжэ замдаа унтчихсан тул Тэхён мөн л түүнийг өргөсөөр дотогш орлоо. Тэхён өглөө элдвийн ажилгүй тул шуудхан л Минжэг орон дээр хэвтүүлэн хажуугаар нь унтчихав.
***
Өглөө болж хоёр тэврэлдсэн залуугийн нэг нь нүдээ нээх ба өөрсдийн байр байдлыг харан жаргалтай гэгч нь инээмсэглэсээр тэр нэгэн залуугийн өвөрт улам бүр шигдэн буцаад унтчихав.
Тэд нилээдгүй ядарсан бололтой үд дунд хүртэл унтсан бөгөөд Тэхёны утасны дуугаар тэд хоёул цочин сэрлээ.
- Яасан? Явах ажилтай болчихсон уу?
- Үгүй ээ менежер ах маргаашийн хуваарийг хэлж өгсөн юм.
- Аан………би ч явья даа.
- Юм идчихээд яв
- Айн юу?
- Юуны чинь юу би хоол захиалчихья. Бас тэр хооронд усанд орсон чинь дээр байх.
Минжэ түүний хэлснээр угаалгын өрөө явах ба доод хэсэг нь өвдсөөр байсан ч тэр сэтгэл хангалуун байсан юм.
***
- Чамайг юунд дуртайг мэдэхгүй болохоор олон юм захиалчихлаа.
- Би чихэрлэг соустай тахианд дуртай. Шарсан нь хатуу санагдаад жаахан тиймхэн байдаг юм. Бас пиззанд тийм ч дуртай биш. Ер нь гурилтай зүйл бараг иддэггүй. Бас-
- Одоо болно оо! Хоолоо идэцгээе. Би пиззагаа чи тахиагаа. Ахиад идмээр байвал тэр жантай гоймон бас байгаа шүү.
- За
Тэдний хоорондох яриа ийнхүү дууссан ч Минжэд асуух мянга түмэн асуулт байсанд тэр секунд тутам Тэхён руу харан асуух эсэхтээ эргэлзэнэ.
- Тэхёнаа?
- За яасан?
- Бидний харилцаа цаашид ямар байх бол?
- Энэ хэвээрээ байцгаая. Надад болих хүсэл алга. Би чамд цалин олгож хариуд нь хажуудаа байлгана.
- Би үнэхээр зүгээр гэж үү?
- Тийм ээ. Хэдий анх удаа эрэгтэй хүнтэй хийсэн ч муухай санагдаагүй. Тийм болохоор энэ чигээрээ байцгаая. Аан тийн маргааш бидний аялан тоглолт эхлэнэ. Хамт явмаар байна уу?
- Болох юм уу?
- Тийм ээ нэмэлт стаф гэж хэлээд явуулчихаж болно.
- Тэгвэл хамт явья.
Тэхёны юу ч бодолгүй хэлсэн саналд Минжэ төсөөллөөс илүү баярлах ба яг л хайртай хүнтэйгээ байнга хамт байх болсон хүн шиг л байхыг Тэхён анзаараагүй биз.
YOU ARE READING
••Stay With Me?••[COMPLETED]
Short StoryKim Minjae & Kim Taehyung /bxb short story +18/ Start: 2018-12-08 End: 2020-04-17 Author: "Tony"
![••Stay With Me?••[COMPLETED]](https://img.wattpad.com/cover/156887302-64-k129186.jpg)