6. SM жинхэнэ найз охиныг зарлах болно.

1.4K 96 7
                                    

"Та хоёр юу хийж байгаа юм?" Бэкхён ч бас Жунинийг хайж явсан юм

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Та хоёр юу хийж байгаа юм?" Бэкхён ч бас Жунинийг хайж явсан юм. Жунин саравчтай малгайгаа дээшлүүлэн "Өө~Бэкхёни хён! Би таныг хаа сайгүй хайлаа"

Бэкхёны харц хурц болсонд Жунин эхлээд өөрийгөө зэмлэх мэт болсон ч түүний харц түрүүний охин дээр тусаж байгааг хараад гайхав. Жунин эргэн охин луу харсанд тэр ч бас тэвдэн түрүүнийхаасаа хамаагүй тухгүй зогсох аж. Бэкхён хар аура ялгаруулсаар Жунин хажуугаар зөрөн охин дээр очив.

"Жунинаар оролдоод үзээрэй! Үгүй бол чи хүртэх ёстойгоо хүртэх болно шүү!" Бэкхён муухай харсаар эргэж харав. Жунин өмнө нь ахыгаа сэсан фэнийгээ танин харахдаа л ийм ширүүн байхын харж байсан ба тэр үедээ Ариг сэсан хэмэн бодон Ари луу харсан ч Аригийн царай нь бараан уруулаа зуусаар зогсох аж. Бэкхён Жунинд орхиод явий гэсэн дохио өгнө алхсанд Ари чангаар хэлэв " Битгий байнга бүх хүмүүсийг ёс суртахууны доройтолтой гэж бодоод бай!"

Жунин энэ бүх нөхцөл байдлаас ганц ширхэг ч зүйл ойлгохгүй байсан ба охин Бэкхён хоёр луу ээлжилнэ хараад л байв. Бэкхён явж байсан газраа зогсоод "Хмм? Чи намайг тэгээд юунд итгүүлмээр байгаа юм бэ дээ? МИНИЙ НАЙЗ ОХИОН?!" Жунин зүгээр л охин луу харж байсан ба Бэкхёныг ингэж хэлхэд нүдээ хэд дахин томруулаад Бэкхён луу харав. Ари шүдээ зуусаар "Би чамд өчигдөрийн явдал үл ойлголцол байсан талаар өчнөөн удаа хэлсэн. Зүгээр л үл ойлголцол! Би..."

"Одоо болно!" Бэкхён Аригийн яриаг таслан муухайр харсаар эргэж хараад "Чамд хувийн амьдралаа зохицуулах нэг өдрийн хугацаа одоо хүртэл байгаа шүү!" Бэкхён нуруугаа харуулсаар "Маргааш компани дээр уулзацгаая"

Жунин дуугуй л Бэкхёныг даган явж тэд 2 тийш салан явцгаав. Жунин бүрэн гайхшралд орсон хэвээр Бэкхён луу үе үе сэмхэн харсаар явах бол Бэкхён замаа харсаар явах аж.

"Зүгээр л асуух гэсэн зүйл ээ асуу!"

Жунин Бэкхёныг хүзүүдэж авсаар "Хён тэр охин та хоёрын дунд юу болсон юм?" Бэкхён нүднийхаа ухархайг илсээр "Урт түүхийг богино болговол, тэр миний жинхэнэ найз охин биш"

I was XXX by my IDOL [Complete] Where stories live. Discover now