~Special Part~

604 64 26
                                    

Чөтгөрийн гурван хослолыг явсанаас хойш байшин тэр чигтээ нам гүм байдалд автах бөгөөд ажилд дарагдсан залуус оройхон л цугларцгаах аж. Хёну угийн л даруу төлөв учир нээх их зүйл ярилгүй өрөө рүүгээ орчих бол Хёнвон унтахаар яарсаар өрөө рүүгээ орчихно. Хааяахан л Хусог Хёнвоныг өдөж хоргоохоос өөр онц содон зүйл энэ гэрт болохгүй билээ.

Харин Кихён ачаалалтай хүнд өдрүүдийг давмагцаа л амралт аваад бусдыгаа ч амралтаа ав хэмээн шавдуулсны үр дүнд тэд ийнхүү Минхёгийн эмээгийнх рүү зүглэж байгаа аж.

Ирсэн зочдоо уриалгахан угтах гурвыг хараад Кихён цочирдох шахан хэрхэн хаанаас нь эхлэж үглэхээ тунгаан зогсох бол Хусог аль хэдийнээ нийлчихсэн орилолдоод зогсож байв. Цаг хугацаа урсан өнгөрсөн ч өөрчлөгдөхгүй хүмүүс гэж байх юм даа.

Аль хэдийн хагас жил өнгөрсөн байх ба бие биенээ санасан байх нь аргагүй биз. Минхёг болон бусад нь ч эмээг нь ядраахгүйн тулд эртхэн амраагаад өөрсдөө гадаа талбайд нь тухлан ширээ зассан байх бөгөөд байгалийн сайхныг бишрэнгээ хооллон зугаацахад нэн тохиромжтой байх аж.

-Архиа хэтрүүлж байж Кихёнд хайр зарлаад унав даа гэсээр Хусогийг хэлэхэд Хёнвон уух гэж байснаа болин

-Тийм зүйл хоёрдохоо болохгүй! гэсээр итгэлтэй гэгч нь ууж орхив.

Цаг ч орой болоод ирэхэд тасрах байтугай дараагийнхаа үе рүү орцгоосон залуус аль хэдийн манаран хагас ухаантай шахуу хэн нь хэнтэйгээ ярьж хөөрөлдөөд байгаа нь мэдэгдэхгүй болж эхлэжээ.

Нэг харсан Минхёг Хусогийн чихэнд ямар нэг зүйл шивнээд л байх ба түүнээс нь "өрөө, Хёнвон, амжуул" гэх үгсийг л ойлгосон Хусог толгой дохисоор Хёнвоныгаа арайхийн олтол өнөөх нь Кихёний мөрөн дээр гараа тавьчихсан

-Би уг нь чамд хайр зарлахгүй гэж шийдсэн юм. Гэхдээ за яахав дахиад нэг хэлчихэж болно биздээ гэсээр зандчих бол өнөөх нь архи өгөнгөө

-ЭР ХҮН гэсээр ойлгож байгаа үгүй нь мэдэгдэхгүй орилоод л байх нь тэр.

Хусог ч Хёнвоныгаа хөтлөөд явах гэтэл өнөөх нь хөдөлж өгөхгүй бүдчээд байсанд мөрөн дээрээ ганцхан тохоод байшин руу орчихов. Хэдий Хусог согтуу байсан ч юу хийж байгаагаа болон Минхёгийн эмээ ч мөн энд байгааг санан чимээ гаргахгүйг хичээн алхаж байсан юм.

Ямартай ч Минхёгийн зааж өгсөн өрөөнд орж ирмэгцээ л хувцасаа тайлж эхлэсэн Хусог Хёнвон дээр гаран суугаад бүдэгхэн гэрэлд сүүмийх нүдээрээ арайхийн л өөрийн хайртай залуугаа тогтон харах бол өнөөх нь одоо л нэг сэргэх гэж байгаа бололтой нүдээ томруулан Хусог руу бүлтийн харах нь тэр.

+NO X CLUB+ [ ДУУССАН ]Onde histórias criam vida. Descubra agora