Матарын ордны залуутай маргалдах нь 10

1.1K 165 4
                                        

Сүүлийн үед үс минь их унах боллоо. Тэгээд шал шүүрдэж байгаад санаа алдан ийн хэлэв.

-Америкд нөхөр нь гэрээр дүүрэн эхнэрийнхээ үсийг нь тэвчиж чадалгүй салж байсан гэсэн. Чи энэнээс болж надаас салахгүй биз дээ?

-Санаа битгий зов. Чамаас салсан ч, ганц энэ шалтгаанаас болж салахгүй.

Толь руу хартал орой хэсэг нь халзраад морь уралдуулсан ч болохоор болсон байв. Би бушуухан үсчин дээр очоод голоороо биш, хажуу талаараа үсээ хуваагаад засуулчихав. Тэгээд Ф гуайд шинэ үсний засалтаа харуулахаар очлоо.

-Хар даа. Хамаагүй дээрдсэн байгаа биз?

Тэр над руу ширтэж байснаа "Тэгж ээ. Удахгүй толгой дээрээ хоёр морин уралдааны замтай болох нь дээ." гэж хэллээ.

Миний уурыг яаж ийж байгаад л хүргэх юм аа. Би хэтэрхий сайхан сэтгэлтэй тулдаа л тэр өдий хүртэл амьд байгаа юм.

Энэ дэлхий биш чи л надад таалагддагWhere stories live. Discover now