|36|

2.9K 247 16
                                    


Риан Жонгүг хоёр өмнөхөөсөө илүү дотно болжээ. Бие биенийхээ биенд хүрэх гэж ичиж сандарч улайж ягаардаг байсан бол одоо эсэргээрээ болжээ.

Жонгүг Рианий үсийг самнангаа: яахаараа ийм их даахитай байдаг байнаа? Аййн? Гэн бага зэрэг уурласан өнгөөр хэлэхэд Риан муухай царайлан,

-юу гэсэн үг юм? Үс юм чинь даахирч л таараа биздээ? Хөөе, ер нь би чамайг үс самнаад өг гэж гуйсан юм уу? Зүгээр байгаарай гэж хэлэхэд Жонгүг хэлэх үггүй болон, үсийг нь үргэлжлүүлэн самналаа.

Риан: нээрээ! Биёл Юнги хоёр түр завсарлага авсан гэж байна лээ. Дээр манайд хонохдоо Биёл тэгсэн, нэлээн л уйтгар гуниг ихтэй байгаа бололтой харагдаж байна билээ

Жонгүг: өөө, Юнги даанч их сонин байгаад байсан юмаа. Өчигдөр сагс тоглож байхад ер төвлөрч өгөхгүй, байсхийгээд л алдаа гаргаад байсан гэхэд Риан санаа алдлаа.

Риан: нийлээсэй дээ хурдхан шиг. Бүр салчихвал яанаа гэхэд Жонгүг Рианийг ёворлоо.

Жонгүг: хөөе, битгий хамаагүй тэгж яриад бай! Амны билэггүй гэдэг нь! Гэхэд Риан зөрүүлээд Жонгүгийг ёворлоо.

Риан: өвдөж байгаа биздээ? Зүгээр хэлчихгүй гэж уурлан, Жонгүгаас сам боолт хоёроо аван, угаалгын өрөө рүү орлоо.

************

Биёл ганцаараа гэртээ буйдан дээрээ сууж байх аж. Унтраалттай байх зурагтаа гөлрөн, байн байн санаа алдаж байлаа.

Биёлийн утсанд мэдэгдэл ирэхэд, сандран утсаа автал түүний хүсэж хүлээж байсан хүн биш байлаа.

-хаана байна?

Биёл: гэртээ.яасан?

-одоо очиж байнаа, хаалгаа тайлаарай гэчхээд утсааа тасалчхав.

Биёл тасарсан утасруугаа харан: гэр орныг минь нохойн хороо болгох нь л дээ! Гэн амандаа бувтнан сууэ байтал хонх нь дуугарлаа.

Биёл залхуутайхан шиг алхсаар, очин хаалгаа тайллаа. Гэтэл, Сылги ганцаараа биш бүр олуулаа явж байв.

Сылги: юугаа хараад байгаа юм? Алив оръё гэчхээд шууд дайраад орчхов.

Саяхан л үгүйлээд санаад, дурсаад байсан хүн нь ингээд нүднийх нь өмнө гараад ирчихсэн чинь Биёлд жаахан эвгүй санагдаж эхлэв.

Юнги эв хавгүйхэн шиг: с-сайн уу? Гэж түгдэрсээр асуулаа. Биёл зүгээр л толгой дохилоо.

Сылги авчирсан, чипс ундаагаа ширээн дээр гаргаэ тавьчхаад: өнөөдөр нэг бөөндөө гоё байя гэлээ.

Хусог Сылгигийн үгийг дэмжин: тиймээ болж байна. Гэхдээ энэ шар үст яагаад энд ирсэн юм? Гэхэд Жимин Хусог руу нүдээ нарийсгаж хараад,

-шар үст биш Пак Жимин! Тэгээд ч чамтай биш Сылгитэйгээ цуг байх гэж ирсэн юм! Гэчхээд Сылгигийн хажууд очин суулаа.

Хусог сандран, Сылгиг татан өөрийнхөө хажууд суулгачхаад, Жимин рүү харан: хөөе! Сылги чамайг угаасаа тоохгүй! Аа бас, нүдгүй юм байж битгий нарийсгаад бай гэлээ.

Жонгүг тэр хоёрын голуур орон: хүүхдүүдээ, муудалцах гэж ирээгүй штээ. Орчиноо мэдэр! Гэн аль болох аядуу зөөлнөөр хэллээ.

Риан тэд нарыг тоолгүй, хажуудаа байх Юнгиг нудраад: ганцаараа байгаа дээр нь очоо, боломж гэлээ. Юнги ч итгэл муутайхан шиг хөлөө зөөсөөр Биёлийн араас гал тогооэы өрөө лүү явлааа.

Юнги:нөгөө... э-энэ хугацаанд юу хийв дээ?

Биёл Юнги рүү харж чадалгүй, шал ширтсээр: х-хичээлдээ...яваад л.. ирээд л. Нэгэн хэвийн. Чи?

Юнги: а-адилхаан. Б-Биёл аа.... ү-үнэндээ... би ...чамайг зөндөө санасан гэж арай хийн гацаж түгдэрсээр нэг юм хэллээ. Биёл Юнгигийн нүүр лүү эгцэлж харчхаад,

-...б-би ч бас гэж Юнгид л сонсогдхоор шивнэн хэллээ. Юнги гараа сунгаад Биёлийг шууд л тэврээд авлаа.

Ad/sooo cuteeeee~

•I  H A T E  Y O U• (ДУУССАН)Where stories live. Discover now