Цагаан Чоно

1.1K 61 8
                                    

"энэ зохиолдоо түүхэнд байдаг нэрс, цаг хугацаа, газруудын зөвхөн нэрийг ашигласан болно. тэрнээс энэ дээр гарч байгаа бүхэн миний санаанаас гарсан зохиол юм"

918он Гүрёо улс

Цагаан Чоно нэрээрээ алдартай Ким Жунин бол Ким Сэжон хааны отгон хүү билээ. түүний оролцсон дайн бүр ялалтаар дуусдаг гэлцэнэ. Дайны талбарт тэр  дайсныхаа зүрхэнд нь орохоор аймшигтай хэрцгий нэгэн гэлцэнэ. далайсан илдээрээ дайсныхаа зүрхийг сугалж аваад тэжээмэл чонондоо хоол болгон өгдөг гэх цуу яриа ч бий.
Түүний ах Ким Минсок жанжин Жунин-г 16н нас хүрдэг жил Манж улсад элч сайдаар очсон нь түүнийг дүүдээ дургүй учраас хол явсан гэж ярина. Зарим нь Жунин-г Сэжон хааны жинхэнэ удам бус Манж улстай дайтаж явахдаа өнчин хөвгүүнийг өрөвдөж өөрийн хүүгээ болгон өсгөсөн ч гэлцэх нь бий.
Чухамхүү аль нь үнэн зөв гэдгийг мэдэх хүн ховор тул бүгд л түүний сүүдэр туссан газраас хол явахыг хичээдэг ажгуу.

934он Хванёон аймаг 
Их Наран улсын цэргүүд Хванёон аймгийг эзэлсэн гэх мэдээг сонссон Сэжон хаан Жунин-г дагуулан дайны бэлтгэлээ базааж байтал Минсок Жанжинийг аль хэдийн Хванёон аймагт оччихсон тулалдаж гэх мэдээг сонсоод Сэжон хаан Жунин хоёр улам ч яааран ордоноос гарлаа.
хаан их цэргээ дагуулан очиход Гүрёо улс аль хэдийн талаас илүү цэргүүдээ алдчихсан байх ба Их Наран улсын цэргүүдын зэр зэвсгээр илүү байна хэмээн түшмэд нь хэлэхэд  Жунин
-тэд Манж Чин улстай гар нийлсэн нь гарцаагүй болж таарлаа. Ааваа та намайг дайны талбарт гаргахыг зөвшөөрөх юм бол би--
Сэжон хаан-Минсок жанжин аль хэдийн очсон. Хоёр хүүтэй болох хувь тохиосон ч иймхэн дайныг зогсоох гэж хоёр хүүгээ алдаж чадахгүй. Муугаар бодоход чи эндээ үлд! Минсок Жанжинд ямар нэг муу юм тохиолдвол чи түүнийг аваад нэн даруй ордон луу буцна шүү!
Жунин-Отгон хүүдээ өөрийн итгэл ивээлээ хайрлаач хаан эцэг минь! Таныг хамгаалахыг зөвшөөрөхтүн! Би таныг ганцаараа тийшээ явахыг харж тэвчихгүй нь танд ямар нэг муу юм тохиолдвол би хатан ижийд юу гэх болж байна?
Сэжон-Харуулууд түүнийг барьж байсан яасан ч дайны талбар луу явуулж болохгүй шүү! гэж хэлэхэд Жунинийг хоёр талаас нь барихад Сэжон хаан мориндоо мордон цэргээ дагууласаар дайны талбар луу явлаа. . Жунин хичнээн мултрах гэсэн ч чадахгүй байсан тул бууж өгөн чимээгүй л газар суув.
Сэжон хаан түүнийг явуулахгүй  гээд байгаа шалтгаан нь Минсок жанжинд муу юм болвол  ордон руу явах биш зүгээр л  өөрийг нь хамгаалах гэсэн шалтаг гэдгийг ойлгож  хаан эцэг нь энэ тулаанд ялагдах нь тодорхой гэж мэдсэн хэрнээ өөрөө явсан нь түүний санааг хамгаас их зовоож байв.
Орой болж өвлийн ширүүн шуурга шуурахад Жунин дайны талбарт юу болж байгаа бол гэж бодон тогтож ядан хүлээх бөгөөд гарах гэсэн эзэн хаан таныг өргөөнөөс битгий гарга гэж тушаал буулгасан хэмээх харуулуудыг хэрхэн аргалахаа үл мэднэ.
үүр цайж  дөн өвлийн хүйтэн хамгийн дээд цэгтээ тулдаг энэ үед тулаанд явсан цэрэг эрсийн цуваа эргэн ирж байв. Угаас бага байсан цэрэг эрсийн арми улам бүр багасч эгээтэй л гарын арван хуруунд багтах нь холгүй болсон байсан нь дайнд хэн ялсаныг тодорхой харуулах ажээ.
Гэвч Жунин цэрэг эрсийнхээ хамаг түрүүнд явдаг аавынхаа барааг олж харсангүй харин толгой гудайлган гунигтай гэгч нь гэлдрэч байгаа Минсок дээр гүйж очоод
-Ахаа, Аав? Аав яасан бэ?
Минсок юу дуугарахгүй өөр тийшээ харахад
Жунин-Үгүй ээ! Худлаа! Би өөрөө очиж шалгана. гэсээр хажуудаа байсан сул морийг унан дайн болсон талбар луу давхилаа.
Хэр удаан давхисан гэдгээ ч үл анзааран нэг л мэдэхэд энд тэндгүй овоорон хэвтэх цэрэг эрсийн цогцос мөн цагаан цас нь цусанд будагдан ув улаан болжээ. Олон мянган цэрэг дундаас аавынхаа цогцосыг хайсаар эцэст нь нэг юм олоход нүдээ ч бүрэн хааж амжилгүй үхсэн байв. Жунин хэдий түүний мах цусны тасархай биш авч өлсөж үхэх гэж байхад нь аварсан ачтан төдийгүй өөрийн хүү шиг ээ хайрлан өсгөсөн нэгэн тул уй гашуу нь хэмжээлшгүй их байх буй за.

Сэжон хаан нас барж Минсок хаан болсоноос хойш хоёр жилийн дараа
Минсок-Ким Жунин жанжинг баруун хил дээр очиж Их Наран улсаас хилээ хамгаалахыг даалгасугай!
Ихэд сүржин нэртэй авч энгийн үгээр цөллөгт явж байгаа гэдгийг хэн хүнгүй мэднэ.
Жунин-Хааны зарлигийг ёсчлон биелүүлье гэж хэлээд яг л юманд хөөгдөж байгаа аятай ордоноос өөрийн залуусаа аваад баруун хил рүү явлаа.

Их Наран улс дайны гарз хохирлоо хараахан нөхөж амжаагүй тул эхний гурван сар хийх зүйлээ олж ядсан дэмий л цэрэг эрс ойр орчмынхоо хот хүрээгээр зугаалан дууч эмсийн хүрээлэнд байн байн очно.

Энэ өдөр ч бас Жунин цэрэг эрстэйгээ дууч эмсийн хүрээлэнд зочилсон байх агаад бүхий л эмс Жунин-н санаанд нийцэх гэж гоёж гоодсон байлаа.
Жунин найрын ширээнээс босч морь харчихаад эргэхдээ нэгэн эмэгтэйг язгууртан гаралтай ноёнд чирүүлэн явж байхтай таарлаа
Эмэгтэй-Ноёнтоон гуйя би дууч эм биш шүү дээ!
Ноён-тэр чинь хэнд хамаатай юм чам шиг дорд эмийг би таална гэж байхад амаа ангайгаад доор минь аятайхан хэвтэхээ л бод!
Эмэгтэй-Хүсэхгүй байна, намайг тавь лдаа, гэсээр гараа татах авч дийлэхгүй нь мэдээж
Жунин энэ үйлдлийг удаан харж тэвчихгүй тул
-Өөөе! Ар ямба эдэлдэг эрхэм ноёнтон гуай? гэхэд өнөөх ууртай Ноён Жунин луу сая харцаа тогтоон хараад
-Юу хүсээв! Энэ эм минийх болчихсон! Өөр эм олж ав!
Жунин-Эрхэм ноён та насанд хүрээгүй хүүхдийг эдлэн таалах гээд байх шиг байна хууль цаазад насанд хүрээгүй бол дууч эм болох хориотой байдаг биз дээ?
Эмэгтэй-тийм ээ, би насанд хүрээгүй
Жунин өнөөх эрэгтэйн гарыг салгаад
-за тэр харж байна уу? Эрхэм ноён намайг байхгүй байсан бол том асуудалд унах байжээ гэхэд өнөөх ноён Жунин-г ойроос хараад таньсан бололтой номхон зогсоод
-өнөөр алдарт цагаан чонотой эмсийн хүрээлэнд таарна гэж бодож явсангүй баяртай байлаа гэчихээд хурдхан шиг алхсаар цааш явж одлоо.
Эмэгтэй-Баярлалаа, ноёнтоон
Жунин-дууч эм биш юм бол ийм газраас хол явж бай гэчихээд түүнийг орхин буцаад зоогийн ширээ дүүгээ алхлааа

🐺늑대와 미녀 🐺Where stories live. Discover now