1

85 17 10
                                    

Үнэний гүүр энд бий. Хотын хаа сайгүй хүн олон холхилдох боловч зөвхөн энэ л хуучин модон гүүрэн доор анир чимээгүй. Хуучирсан энэ гүүрний доор яг л бодол дундаа живсэн бидэнд зориулсан мэт элэгдсэн хэдэн модон сандал гол даган байрлана. Үдийн наран эцсийн хүчээ шавхан халуунаар төөнөсөөр үүрэгт ажлаа саран авхайд хүлээлгэн өгнө.

Харин би үргэлж явдаг замаараа явах ч хэзээ ч гүүрийг алгасаж байсангүй. Өөрөө ч мэдэлгүй бусдын хажууд өөрийгөө хүчлээд сурчихаж. Өдөржин хүчээр инээсэнд эрүү минь чилж орхиж. Бие минь ядарч. Гэсэн ч сэтгэлийн хонх нам гүм.

Өнөөдөр бусад өдрүүдээс ялгаатай нь суудаг сандлын минь хажуу суудалд надтай үргэлж зөрдөг залуу байж байх юм. Тэр энэ удаа надтай адил цагт иржээ. Гол доторх орооцолдон сэлэх загасны уралдааныг анхааралтай ажиглах өндөр бөгөөд туранхай залуу. Гэсэн ч царайлаг энэ залуутай би өдөр бүр гүүрэн дээр зөрөн өнгөрдөг. Бид магадгүй нэг тэрэгний дугуйнууд байх. Тэр ч гэсэн энэ гүүрэн дээр хэний ч өмнө ил гаргадаггүй тэр л төрхөө ил гаргадаг байх. Яг л над шиг...

Чимээгүйхэн алхаж явсаар хажууханд нь очин суухад тэр тоосон шинжгүй доош гөлөрсөөр...... Түүний харц юу ч үгүй хоосорсон байсан юм. Гэвч ганц л зүйлийг олж харах боломжтой байлаа. "ЯДАРСАН"

Тэр ядарч орхисон байв. Худал дүрийсгэхээс үү? Гэвч миний ам дуугүй байдгаас хойш ядаж ганц ч удаа болов өөрийн жинхэнэ төрхөөр бусадтай ...... өөрөөр хэлбэл хажууд минь зогсох ядарсан залуутай яриа өрнүүлэхийг хүсэв.

-Би таая!! Чи энэ загасыг хараад атаархсан байх тийм үү? гэж би асуув.

Харин тэр сая л нэг над руу харцаа шилжүүлээд сэтгэл хөдлөлгүй өнгөөр

-Би бүх амьтанд атаархдаг. Хүнээс бусад бүх төрөл биднээс хавь илүү утга учиртай амьдардаг гэх нь тэр.

Ингээд бодоход загас хүртэл биднээс илүү ажээ. Тэд ядаж л худал хуурмаг дунд амьдардаггүй шүү дээ.

-Тэд юм боддог болов уу? Бие биетэйгээ наргиа хийж инээлддэг болов уу? Тэд гашуудан уйлж чаддаг болов уу?

Намайг ийн асуувал нэрийг нь ч үл мэдэх залуу сүлжилдэн бөөгнөрөх загасны зүг гунигтайяа ширтэн байснаа

-Тэд боддог бол илүү зовж амьдрана. Тиймээс боддоггүй байх гэх нь тэр.

Яагаад ч юм энэ залуу бусдаас өөр байж мэдэх юм. Түүнтэй би өөрөөрөө харьцаж болох санагдана.

Бидний дунд дахин яриа өрнөсөнгүй ч   анир чимээгүй таатай орчин бүрэлдэх нь тэр. Ийм тайван байгаагүй удсан мэт...

-Энэ гүүрийг юу гэж нэрлэдэгийг мэдэх үү? гэхэд өнөөх залуу

-Мэдэхгүй хэмээн товчхон хариулт өгөх нь тэр. Түүнтэй яриа өдөхийн тулд надаас хүч шаардаж ч магадгүй юм.

-Энэ бол үнэний гүүр. Чи энд байгаа цагт худал дүрийсгэх шаардлагагүй. Баг зүүх хэрэггүй. Тайван бөгөөд амар амгаланг мэдэрч болно. Хэн ч чамайг шүүхгүй гэсээр намайг сэвшээ салхийг мэдрэн хэлэхэд тэрээр хашлаган дээр гараараа тулаад над руу үгээр хэлэхийн аргагүй харцаар төөнөнө.

-Би бол Минхёг! Харин чамайг хэмээн намайг гар сунгавал үл таних царайлаг залуу гар луу минь харсан ч барилгүйгээр

-Хёнвон гэв.

Энэ бидний анхны учрал байсан. Энгийн л нэг учрал хэрнэ. Бидний хэн ч дүрийсгэл гээч баггүй байлаа.














......
Aaaa~~~ ㅠㅠ
Үнэхээр их баярлалаа gucciwbb ㅠㅠ бичиж чадах эсэхдээ эргэлзээд гарын алга хүртэл хөлрөөд байх юм ㅠㅠ
...
Заавал дуусгах зорилго тавьсан Диор٩('^')۶

Memory of himWhere stories live. Discover now