6

42 13 12
                                    


"Замбараагүй байгаад уучлаарай" Үүдээр орсон мөчөөс эхлэн будагны үнэр хамар сэнгэнүүлж хаа сайгүй хөглөрсөн зургийн хэрэгслүүдээ зайчлан зам тавьж өгөөд түүнийг зочны өрөөнд оруулж анхны тусламжын хайрцгаа олохоор эрднэсийн эрэлд гарав.

Хурдхан л гэртээ урихыг хүсдэг байсан ч ийм замбараагүй байсанд нүүр улайгаад агаарт замхрахыг хүснэ. Эцэст нь хайсан зүйлээ олж түүн дээр очтол сууж байсан жижиг буйдан дээрээ тухаа олчихсон зүүдний ертөнцийг зүглэчихсэн байх нь тэр.

-Түүнд хэцүү өдөр байсан бололтой...

Аажуухан хажууд нь дөхөж очоод шархалсан газарт нь тос хүргэвэл хорссондоо ярвайх ч зүүд нойрноос нь авчирч дийлсэнгүй. Жижигхэн шархны лент наагаад анх удаа ийм ойрхон байж үзэж байгаа тул нэг нэгэнгүй бүгдийг нь ажиглав.

Жижигхэн нүүр, өөгүй цагаан арьс, хэлбэр сайтай хөмсөг, нүдээ аньсан ч тодхон харагдах давхраа түүндээ зохьсон дэрэвгэр сормуус, өндөр хамар,гүзээлзгэнэ мэт шүүслэг сайхан харагдах зузаан улаан уруул...

Түүний энэ үзэсгэлэнтэй төрхийг өнгө будаг хоршуулан зотон хавтан дээр буулгах хүсэл дотор минь гал аятай маналзан ундарна.

Гэвч энэ бүхнээс илүү давамгайлах үгээр илэрхийлэхэд сонин энэ зүйл ухааныг минь балартуулж харцыг минь өнөөх гүзээлзгэнэ мэт уруул дээр тогтооно.... Тийм ээ ганцхан удаа үргэлж дотор минь байсаар ирсэн хүслээ биелүүлье....

Удаанаар дөхөн ойртсоор уруулаа түүнд хүргэхэд цээжинд багтаж ядах догдлол мэдрэгдэж хэсэгхэн хоромд ертөнцөөс тасраад ирэв.

Уруулаа салгаад аажуухан хүрэхэд саяны мэдрэмжийг хүссэн үедээ мэдрэхийг хүслээ....Жинхэнэ би ийм байсан бололтой. Ямар ч худал дүр байхгүйгээр мэдрэмжээ дагаж, шунал аа гүйцэлдүүлж, хүслээ хөөх би жинхэнэ би бололтой.
Тэгхээр би түүнд сэтгэлтэй гэсэн хэрэг үү... өнгөрсөн хугацаанд үгүйсгэж явсан ч хэдийн түүнд хайртай болчихож.Харин тэр ямар бол? Энэ бүх нэг сарын хугацаанд надтай адил зүйлийг мэдэрч өөрийгөө бага ч болов ойлгон таньж мэдсэн болов уу? Эсвэл би л бүхнийг арай өөрөөр харж мэдэрч байв уу....

Бодолхийлэх тусам өөрийгөө баллаж байгаагаа мэдэн унтхаар шийдэж түүнд хөнжил авчирж нөмрүүлэн, орондоо орж түүний араас зүүд нойрны ертөнцийн унаанд тасалбар аван суув.

-Сайхан амраарай Хёнвон-а...

Нэг мэдэхэд хөшигний цаанаас тусах гэгээ хэдийн үүр цайж буйг илтгэв. Нойронд муу болохоор хэзээ ч үй түмэн сэрүүлгийг минут минутын хэртэй тавьчихаад хангинуулдаг нэгэн би биш. Намайг сэрээе гэвэл хаагаагүй орхисон хөшигний цаанаас тусах бяцхан гэгээ байхад л болно.

"Тийм ээ И Минхёг гэгч нь ийм л агуу хүн юм"

Бусад хүмүүс олж харахгүй ч өөрөө өөрийнхөө сайхныг хэзээ ч магтаад дуусахгүй юм даа, орноосоо босон гал тогоог зүглэвэл зочны өрөөнд нэг юм унах шиг сонсогдов. Арай өрөвдөлтэй зураач миний нандин хэдэн зургийг авхаар хулгайч орж ирээ юу?

Чимээгүйхэн гэтсээр очин харвал буйдангийн хажууд миний хөнжил уначихсан байх нь тэр. Гэхдээ ямар ч хулгайч байсангүй. Ахин зөөлөн гэтсээр буйдангийн хойно очиход хөнжил дотроос юм хөдлөөд байх нь цаанаа л зүрх үхүүлнэ.

-И овогтны хүү Минхёг юунаас ч айдаггүй зоригтой эр... амандаа шивнэн хөнжлийг сөххөөр ойртоход хөнжил өөрөө агаарт босоод ирэв...

-ААААААААААА!

-Ахх...Бүтэж үхэх нь...

Цочсондоо үхтлээ орилох, халууцсандаа арай ядан нойрноосоо сэрэх нас биед хүрсэн хоёр залуу эр...








...

4 цагийг автобусанд өнгөрөөх Диор🤡
(Бичих гэж ёстой холион бантан хутгах юм аа 💩)

Банни: Hey Dior~ 

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Jul 22, 2021 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Memory of himWhere stories live. Discover now