Боломж

91 8 8
                                    

Харанхуй өрөөний буланд өвдгөө тэврэн суух амьдрал үзээгүй  Минви охин...

Хаалга нээгдэн хэн нэгэн орж ирэв бололтой Минви үүд рүү харвал Ван эзэгтэй орж ирэв.

Түүний нүдэнд айдас хуран чичигнэн гараа хавсраад 'Эгчээ намайг явуулчихаач тэх үү' хэмээн нулимс туслуулан гуйна.

Харин Ван эзэгтэй хэд хэд инээгээд 'Охин минь би чамйаг яах ч үгүй шүү дээ. Би чамайг олон өдрийн турш судалсны эцэст өнчин цагийн ажил хийдэг бас их сургуульд орж чадаагүйг мэдээд чамд туслах гэж байна. Айх хэрэггүй' хэмээн үсийг нь илнэ

"Я..яаж" хэмээн салганан асуувал Хатагтай Ван "Надад чам шиг хөөрхөн бэр бий. Гэхдээ тэр нэг асуудалтай"

***

"Эмчээ энэ удаад бидэнд сайхан мэдээ байна уу" хэмээн Жэксон найдвар тээн Шанюүгийн гараас чангаар атгана.

"Ноён, хатагтай Ван та хоёр сэтгэлээ барих хэрэгтэй шүү. Жэксоны хувьд асуудал байхгүй ч Шанюү жирэмслэх боломжгүй.  Магадгүй өмнөх удаад тэр савны гадуурх жирэслэлтээс болсон. Бидэнд хийж чадах зүйл алга" гэх нь тэр.

Жэксон санаа алдаад Шанюү рүү харвал тэр аль хэдийн уйлжээ. Тэрээр мөрөөр нь тэврэн "Бүх зүйл сайхан болно" гээд гэрийн зүг хөдлөв.

Жэксон Шанюү 2 харшид ирэн дотогш орвол ээж нь хоол хийгээд ширээ зассан харагдана.

тэднийг орж ирснийг мэдээд "Өө та 2 ирчихвүү ийшээ суугаад хамтдаа хооллоё" гээд ширээрүү дохиход тэд ширээнд суулаа.

Ван эзэгтэй ам нээн "Та хоёр эмнэлэг яваа юу"

"Тийм ээ"

"Энэ удаад ч бас болоогүй юу" гэхэд Жэксон санаа алдаад " Эмээ Шанюү хүүхэдтэй болох боломжгүй" гэхэд Ван эзэгтэй гайхсан шинжгүй " Мэднээ" хэмээн шуудхан хэлнэ.

Ширээг чимээгүй орчин бүрхэхэд Ван эзэгтэй "Та хоёрт хэлэх зүйл байна" гэхэд тэд чимээгүйхэн ширтэнэ.

"Миний нас дуусч байгаа байх. Би ачаа үзмээр байна" гэхэд Жэксон "Эмээ бид хүүхэд үрчилж авна" гээд зоригтойхон хэлчихэв.

Харин эзэгтэй гэнэт уурсан "Би өөрийнхөө цусан төрлийг үзчихээд үхнэ. Би та хоёрыг сал гэж хэлэхгүй гэхдээ Шанюү чи хэдэн сар Америк явчихаад ир"

Шанюү сандран "Ээжээ би юу яриад байгааг чинь ойлгохгүй байна" гэхэд Ван эзэгтэй "Би тээгч эх хөлсөлчихсөн" гэх нь тэр.

Жэксон барагтаа ээждээ ууралдаггүй тэрээр ширээг хүчтэй зохиод "ЭЭЖЭЭ! та солиорчихоо юу" гэсээр амьсгаадан хэлнэ.

"Энэнээс өөр боломж алга. Тэр эмэгтэй чиний хүүхдийг төрүүлсэн байхад тэрнийг энэ гэрээс хөөнө. Харин Шанюү тэр хугацаанд чи түр Америк яв" гэхэд Жэксон уурлалгүй биеэ барина.

Харин Шанюү юу ч хэлэлгүй гараа оролдон сууна. Мэдээж түүнд эсэргүүцэх эрх байхгүй шүү дээ. Харин хөөгөөгүйд нь баярлах хэрэгтэй хэмээн Шанюү бодон сууна.

Ван эзэгтэй түүний чимээгүй байхыг хараад "Зөвшөөрсөн гэж ойлгоё. Өнөөдөртөө хувцсаа бэлд маргааш өглөөний нислэг захиалчихсан. Очиод байрлах байр бүгд бэлэн. Би хэрэглээний мөнгө шилжүүлж байна" гэж хэлээд босон өрөөрүүгээ явлаа

Has llegado al final de las partes publicadas.

⏰ Última actualización: Jan 22, 2021 ⏰

¡Añade esta historia a tu biblioteca para recibir notificaciones sobre nuevas partes!

Тээгч эхDonde viven las historias. Descúbrelo ahora