Энэ удаад жинхэнээсээ..

2 0 0
                                    

-Өнөөдөр хэдэн билээ? Мэдэхгүй юм ямартай ч 6 цаг өнгөрч байгаа байх. Энд нам гүм байна. Эвдэрсэн цоргоноос хааяа нэг ус дуслах нь сонсдоно. Ширээн дээр дүүрэн дэвтэр ном дэлгээстэй ч ойрын хэд хоног үзэг цаас нийлүүлээгүй нь тодорхой. Цонхны тавцан дээр аягатай кофе байх ба аль хэдийн хөрж уухын аргагүй болж. Гэр орон ч жаахан замбараагүй. Харин хөргөгчинд 2 ширхэг жижиг сонгино, нэг уут задласан гоймон, хэдэн муудсан төмс, хөдөөнөөс ирсэн хэдэн ааруул, задалснаас хойш бараг хоёр гурван сар хэрэглээгүй юмуу гэмээр хэдэн амтлагч, исгэгч... Гэрт хэн ч алга. Зөвхөн миний хэдхэн цагийн өмнө хөрч амьсгал тасарсан биенээс өөр... Би үхчихэж. Энэ удаад жинхэнээсээ. Яагаад энэ удаад жинхэнээсээ гэж. Өмнө нь ч олон удаа өөрийгөө хороох гэж оролддог байсан болохоор.
- 3 цагийн өмнө..
Өнөөдөр ч бас 11 өнгөрөөж бослоо. Урьд шөнө бараг 4 цагийн үед унтсан учраас. Дуу тавьж жаахан сэргэв. Гэрт идчих юм ганц ч алга, мөнгөө хэмнэж ойрд талх авж идээгүй юмлдаа. Гэхдээ зүгээрээ нэг их өлсөхгүй байна. Удахгүй гэртээ харих гэж байгаа. Нэг бодлын сайхан ч бас нэг бодлын гунигтай. Ганцаараа эрх дураараа байх нь надад хамгийн сайхан байдаг. Гэхдээ хөөрхөн дүү, ээж хоёроо санаад байх юм. Харин том дүүтэйгээ нэг их сайхан харилцаатай биш л дээ. Томрох тусам улам тэнэг болоод байгаа юм шиг санагдаад байдаг юм. Харин аав бол яахав аав л юмдаа. Би аавын талынханд үнэн голоосоо дургүй. 4 жилийн өмнө аавын эгчийнд амьдрахдаа л тэднийг үзэн яддаг болсон доо. Тэд ч бас надад үнэхээр дургүй. Магадгүй миний ууртай царай, үг дуугуй байдал минь таалагддаггүй байсан байх. Эсвэл зүгээр л ээжид маань дургүй болохоор намайг ч адил үздэггүй байсан биз. Тэр үед голдоо ортол гомдож уурласандаа ухаанаа алдсан байх тэр үеийн явдлыг нэг их санадаггүй юм. Ямартай ч тэр эгчийн чам шиг хүн энэ нийгэмд яаж амьдарч чадах юм гэсэн үгийг үнэхээр сайн санадаг юм. Гэхдээ энэ үг нөгөө нэг эгчийн хэлсэн үгнээс хавьгүй дээр байсанлдаа. Тэр ч яахав дараа жил нь ноорхой ч гэсэн гэр минь гэдэг шиг нэг нурахаа шахсан байр түрээслэсэн дээ. Харин аав ээж минь зүтгэн байж намайг өөрийн гэсэн байртай болгосон. Үнэхээр их баярлаж явдаг ч заримдаа энэ талаар мартчихаад байдаг юм. Үнэхээр ачлалгүй тэнэг хүүхэд байгаа биз. Айлын том болохоор үүрэг хариуцлага ч их ногдоно. Хоёр дүүгээ цаашид хэрхэн авч явах талаар. Ээж маань өөрийгөө удахгүй гэж яриад байдаг юм. Энэ нь намайг үнэхээр их сэтгэлээр унагаадаг байлаа. Учир нь ээжгүйгээр би амьдарч чадахгүй шүү дээ. Болдогсон бол бурханаас миний амьдрах 70 жилийн насыг ээж дээр минь нэмээд оронд нь намайг авчих гээд гуйх юмсан. Гэхдээ одоо юун далан жил авах. Би аль хэдийн 17 насандаа өнгөрчихсөн байна шүү дээ.
Өдөр овоорсон их хогоо асгах санаатай гарсанаа санаж байна 4 хоногийн дараа нэг юм хаалгаар цухуйсан нь энэ байлаа. Муу хувцастай болохоор хүн харчихвий гэсэн дээ хурдан хурдан алхав. Ард нэг чимээ гарав. Нэг л муу совин татаад явчих чинь. Яг хаалгаараа орж амжтал ардаас тас гээд л ухаан тасрав. Арай ядан нүдээ нээхэд хоёр залуу. Орон байрны хулгайчид бололтой. Хамаг эд хогшилыг нэгжиж байгаа харагдана. Надад байсан нь л 50 мянган төгрөг шүү дээ. Амьдрал дэндүү бүр дэндүү хатуу юм. Мэдсэн бол гэр бүл найзууддаа гэрээслэл бичих байсан юмсан. Хэрэггүй л хогоо асгалаа, хэрэггүй оройтож бослоо, хэрэггүй л ганцаараа үлдлээ хэрэггүй л, хэрэггүй л...
Ээжээ, ааваа дэндүү бүтэлгүй охин чинь азгүйтэж яваад хэдхэн төгрөгөөр амиа зольчихож. Та нарыгаа үнэхээр их санаж байна. Уулзмаар байна. Тэвэрмээр байна. Магад 5 наснаасаа хойш хэзээ ч та нарыгаа тэвэрээгүй байх. Хайртай гэдэг үгийг бол бүр ч хэлээгүй байх. Хайртай шүү та нартаа. Нэг их гуниглах хэрэггүй дээ. Зүгээр л хол явсан гэж бодоорой.
- Хайртай том охиноос нь.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Jan 25, 2021 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Би үхчихэжWhere stories live. Discover now