💥Chapter 1💥

3.6K 207 2
                                    



Бид хүн бүхний атаархдаг хамгийн аз жаргалтай хосууд....байсан. Тэр хараал идсэн өдөр тохиох хүртэл.

Та нар мэднэ дээ хамгийн хайртай хүндээ хууртагдах ямар байдгийг. Тэр мэдрэмжийг би маш олон удаа мэдэрсэн. Эхлээд тэрийг гадарласан ч үнэн гэдэгт нь итгэхгүй байсан болов ч миний хайртай хүн түүнийг баталчихсан.

==========================

Өнгөрсөнд

Хаалганы код хийх чимээгээр хоол хийж хүлээж байгаад унтчихсан байсан би нойрноосоо сэрэв. Хамгийн их хүлээсэн хүн минь ирж байгаа болохоор баярласаар гүйж очвол бодож байсан хүн минь ч орж ирлээ.

Би ч инээсээр " Хайраа яагаад дахиад оройтсон юм? "

Гэтэл Жонгүг " Ажил байсан болоод л оройтоно биз дээ?" гэж бухимдуу хэлэв.

" Заа за тийм дээ~ Нааш ир би хоол хийчихсэн "

" Хэрэггүй ээ. Би хоол идчихсэн " гээд өрөө рүүгээ ороод хаалгаа хаачихлаа

Урам хугарч байна. Би ямар их хүлээлээ дээ. Жонгүг ганц өнөөдөр ингэж байгаа юм биш. Тэр сүүлийн хэдэн сар ийм байсан. Заримдаа согтуу, заримдаа эмэгтэй хүний сүрчиг үнэртүүлээд, заримдаа хүзүүгээ шимүүлчихсэн ирдэг болчихсон. Би түүнд итгэхийг хүсдэгтээ асууж зүрхлээгүй. Бид хамтдаа амьдарч, сураад 4 жил болох гэж байна. Бид хоёр одоо төгсөх дамжааны оюутанууд. Аав ээжүүд маань их дотно болохоор биднийг хамт амьдрахыг зөвшөөрсөн юм.


=====================

Тэр өдрийн маргааш нь амралтын өдөр байсан ч Жонгүг дахиад л ажилтай гээд явчихсан. Өнөөдөр бидний хувьд онцгой өдөр учир би өдөржингөө янз бүрийн хоол бэлдсэн юм. Энэ хоолнууд бараг бүгд л Жонгүгийн дуртай хоол байв. Бялуу авахаар гэртэйгээ ойр байх нарийн боовны газар луу явлаа.

Кафэд орж ирээд бялуугаа аваад гарах гэж байхдаа би нэг зүйл харсан. Миний хамгийн хайртай хүн өөр эмэгтэйг үнсээд зогсож байсан юм. Би очих эсэхдээ эргэлзсэн ч энэ удаад зориглоод очихоор шийдсэн.

" Жонгүгаа? "

Жонгүг: Ю-Юра хайраа~

" Энэ хэн юм?! "    гэвэл нөгөө хүүхэн нь ичих ч үгүй " Найз охин нь байна яасан?" гэв.

" Н-Найз охион???"

" Тийм ээ~ Чи өөрөө хэн юм? "

" Хуучин найз охин нь "   гээд шууд гараад гүйлээ.

Гэртээ орж ирээд авсан бялуугаа ширээн дээр чангахан тавьчихаад уйлж эхэллээ

Яасан гэж вэ??? хэмээн бодон уйлж байхад Жонгүг амьсгаадсаар орж ирээд: Хайраа би тайлбарлаж чадна. гэлээ.

" Харин би сонсож чадахгүй "    гээд босоод гал тогооны өрөө орвол тэр ч намайг дагасаар орж ирлээ.

Тэгээд би ширээ дүүрэн хоол руугаа заагаад "Өнөөдөр ямар өдөр билээ? Санаж байна уу?"     гээд уйлан байж арай гэж асуувал Жонгүг хоолнууд руу харж байгаад

Жонгүг: .....Бидний?...ямар нэг өдөр.

" Чи үнэхээр санахгүй байгаа бололтой. Өнөөдөр бидний үерхэж эхлэсэний 5 жилийн ойн өдөр. Зөвхөн надад л үнэ цэнэтэй санагдсан бололтой"

"Хайраа уучлаарай~"

"Хардаа. Дандаа чиний дуртай хоолнууд байгаа биз дээ?"      гэвэл тэр юу ч дуугарахгүй байв.

" Энэ анхных чинь биш!"

"Ю-юу?"

" Чи анхны удаа намайг хуурч байгаа чинь биш. Өмнө нь зөндөө л удаа цамцан дээрээ өөр эмэгтэй уруулын будаг болгож, эмэгтэй хүний сүрчиг үнэртүүлж, хүзүүгээ шимүүлж ирсэн. Гэвч би чамд итгэхийг хүссэн болохоор чамаас асуугаагүй, худлаа байгаасай гэж залбирсан юм. Одоо харин чадахгүй нь"     гээд нулимс дуслуулан хэллээ.

" Хайраа намайг өршөөгөөч. Бас чи буруу---"

" Чи буруу зүйл хийгээгүй. Угаасаа л хугацаа өнгөрөөд ирэхээр чи надаас уйдаа байлгүй. Над шиг ийм даруу, хичээлээс өөр юм мэддэггүй хүн чамайг уйдаасанд уучлаарай"    

гээд өрөө рүүгээ ороод хувцасаа баглаж эхлэлээ. Баглаж дуусчихаад гэрээсээ гарахаас өмнө Жонгүг дээр очин үерхэлийн бэлэг тэмдэг болгож авсан хос бөгжөө гарт нь атгуулав.

Би түүнийг хурууг харж инээд алдаад
" Чи аль хэдийн тайлчихсан байна тийм үү? Салах гэж их л яарсан бололтой~"   

гэж хэлчихээд хацарнаас нь барилаа.

" Хөрчихсөн байна "

" Юу хөрсөн гэж? "

" Чиний хайр гэрэлтсэн харц. Намайг дулаацуулдаг тэр харц чинь хөрөөд яг л намайг хөлдөөх гэж байгаа мэт хүйтэн болчихож"




-vote 🌷

𝙈𝙮 𝙚𝙭 𝙗𝙤𝙮𝙛𝙧𝙞𝙚𝙣𝙙  Where stories live. Discover now