💥Chapter 2💥

2.2K 141 2
                                    

Би тэр гэрийн хаалгыг савж гараад ганц найзынхаа гэрлүү нулимс дуслуулан алхсан юм. Тэр хүн л намайг түлхэхгүй татах байх.

Хаалгыг нь тогшсоны дараа хаалга онгойв. Гэтэл Мину намайг хараад эвэртэй туулай үзсэн юм шиг л боллоо.

Мину: Хүүе! Миний хайр яагаа вэ?!  

гээд намайг тэврэхэд би энгэрт нь улам наалдаж тэврүүллээ.

" Хайраа~ Жонгүг намайг хуурч байсан нь үнэн байж "  гээд улам хүчтэй уйлж эхэллээ.

Яагаад нэгнийгээ хайр гээд байгааг гайхаж байгаа байх. Бид бие биенийхээ анхны хайр байсан юм. Тэгээд л нэгнийгээ хайр гэж дууддаг. Гэхдээ бид цэцэрлэгт байхаасаа л эхэлж найзласан найзууд. Ёстой л жинхэнэ шороо идэж өссөн найзууд даа. Тийм болохоор харилцаагаа нөхөрлөл хэвээр нь үлдээхээр шийдсэн юм.

Тэднийх их баян. Гэсэн хэдий ч Мину мөнгөнд нүдээ сохолоогүй. Яг л И ахын үр хойч доо.

Мину: Тэр новш яаж чадав аа?!     гэсээр хүнд хүнд амьсгална.

" Залхсан байлгүй дээ~ Бид хоёр ямар удаан үерхлээ дээ. Тэгээд ч би ийм ноомой хичээлээс өөр юм мэддэггүй хүн хэр удаан түүнийг залхаахгүй хажуудаа байлгах байсан гэж? " гээд би санаа алдлаа.

" Би танайд хэд хоног байж болох уу? Надад очих газар байхгүй. Тэр хөгийн гэрээс хамаг хувцасаа аваад гараад ирсэн. Ээж аав дээрээ яаж ийм царай зүстэй очих юм бэ? "

Мину: Юундаа асуусан юм. Явахгүй манайд амьдарсан ч болно. Алив дотогшоо ор.

Би тэднийд орвол Мину миний хамгийн дуртай цайг чанаж өглөө.

Мину: Май. Манго балжингаравтай цай. Чи дуртай биз дээ?

" Тиймээ. Миний сэтгэл санаа тогтворгүй үед энэ цай намайг тайвшируулдаг юм"

Мину: Чи тэгээд яах гэж байна?

гэж ихэд болгоомжлон асуухад нь би цайгаа ширээн дээр буцааж тавиад
" Сална. Өөр яах вэ дээ. Нэгэнт надад хайргүй болчихсон хүнтэй яаж хамт байх вэ. Нөгөө хүнд минь ч тамтай байх байлгүй"

Мину: Салаад ч болоогүй түүнийг харамсуул. Яг л чи юу алдсанаа хар гэж байгаа юм шиг.

" Тийм ч юм уу? "

Мину: Цаг гайгүй эрт байгаа юм чинь хоёулаа манай дэлгүүрээр оръё. Тэгээд чамд жоохон өөрчлөлт хийх хэрэгтэй байх. Тэгэх үү?

" Тэгье "

Бид хоёр түүний аавын грүппийн нэг хэсэг болох Maganda их дэлгүүрт ирлээ. Энд зөвхөн бид хоёр л байна. Мину дэлгүүрээ надад зориулж хаасан бололтой. Биднийг үүдээр орвол нэгэн залуу бидэн дээр хүрч ирээд  "Оройн мэнд захиралаа" гэв.

𝙈𝙮 𝙚𝙭 𝙗𝙤𝙮𝙛𝙧𝙞𝙚𝙣𝙙  Where stories live. Discover now