💥Chapter 3💥

2K 112 5
                                    

Өглөө сэрээд өөртөө болон Минуд өглөөний цай бэлдэж уучихаад Минуд өдрийн хоол бэлдлээ.

" Хайраа энийг ажил дээрээ очоод цайны цагаараа идээрэй за юу? "

Мину: Хөөх баярлалаа хайраа.

" Чи намайг сургууль руу хүргээд өгч болох уу? "

Мину: Юундаа асуудаг юм бэ дээ? Бас чамайг тарахаар чинь очиж авъя хүлээж байгаарай.

" За "

Бид Минугын машинаар манай сургууль руу явлаа. Биднийг сургуулийн үүдэнд ирэхэд бүх хүний харц Мину бид хоёр дээр тусав. Аргагүй биз дээ Мину ямар машинтай явж байгаа билээ дээ. Энэ мөнгөнд шунасан охидууд юу гэж л зүгээр тоохгүй өнгөрөв гэж. Бүгдийнх нь нүдийг ухаад авчих юмсан.

" Заа хайраа би орлоо шүү болгоомжтой яваарай."     гээд Минугын хацар дээр нь үнсээд машинаас буулаа. Тэгтэл Жонгүг сургуулийн үүдэнд намайг хүлээж байсан бололтой зогсож байв. Намайг ирэхийг харчихаад байдгаараа хөмсөгөө зангидлаа. Би ч түүнийг тоолгүй хажуугаар нь зөрөн явахад тэр гөлөг шиг миний араас дагав.

Ямар үйлийн үрээрээ Жонгүгтай нэг мэргэжил сонгочихсон юм болоо?!! Би Жонгүгтэй хамт суудаг байсан ч энэ удаад хамгийн хойно, хэзээ ч танилцаж байгаагүй хүүтэй хамт суулаа. Гэтэл Жонгүг миний хажууд хүрээд ирэв.

Жонгүг: Сая чамайг хүргэж ирсэн хүн чинь хэн юм?!

гэхэд нь би түүнийг үл тоов. Очиж очиж миний ганц найзыг танихгүй байхдаа яах вэ дээ. Өчигдөр хүртэл танихгүй байсан. Гэж бодож байтал тэр илүү чанга дуугаар намайг дуудлаа.

Жонгүг: Жон Юра!!!!

" Хэнтэй яриад байгаа юм? .....Надтай юм уу? "

Жонгүг: Өөр хэнтэй гэж?!

" Намайг Жон биш Ким Юра гэдэг танилцахдаа таатай байна Жон Жонгүг гуай? "

Жонгүг: Яагаад Ким гэж?! Өмнө нь надаар овоглуулж дуудуулдаг байсан биз дээ?

" Эмэгтэй хүн гэрлэсэн тохиолдолд л нөхрийнхөө овгийг авдаг. Харин бид гэрлэсэн бил үү? Санахгүй л байна шүү. Боломжтой бол миний хажууд байгаад байлгүй тийшээ зайлж болох уу? "       гээд ширээ рүү нь заалаа.

Жонгүг: Юра хайраа??? Чи хэзээ ч надтай ингэж харицдаггүй байсан шүү дээ?

" Бузартсан амаараа миний нэрийг дахиад ганц л удаа дуудвал наад хэлийг чинь сугалчихна шүү!!!! Яг одоо нүднээс далдар!"

𝙈𝙮 𝙚𝙭 𝙗𝙤𝙮𝙛𝙧𝙞𝙚𝙣𝙙  Where stories live. Discover now