💥Chapter 4💥

1.7K 98 0
                                    

Мину надад шинэ дугаар авч өгсөн ч би хуучин дугаараа л ашиглаж байгаа. Магадгүй хэзээ нэгэн цагт Жонгүгийг надруу залгана гэж хүлээсэн байх. Тийм болохоор түүнийг надруу залгасанд нь баярлаж байна.


" Байна уу? "

Жонгүг: Байна, унтаж байсан бололтой сэрээсэнд уучлаарай~

" Зүгээр дээ, яах гэсэн юм? "

Жонгүг: Чи **** -д хүрээд ирж чадах уу?

" Чадахгүй ээ "

Жонгүг: Сүүлчийн удаа л хүрээд ирээч? Гуйя тэгэх үү? Гуйж байна, гуйя...

Түүний хоолой цөхөрсөн сонсогдож байна. Гэхдээ л тэр хийсэн үйлдлийнхээ хариуг амсах ёстой.

" За яахав, 30 минутын дараа очлоо "

Жонгүг: Баярлалаа Юра, Хайртай шүү.

Түүнээс ийм үг сонссон чинь догдлоод байна. Би орноосоо год хийтэл босоод, гялс шүршүүрт ороод, нүүрээ будаад гэрээс гараад хэлсэн газар нь баясал дүүрэн ирлээ. Яагаад баярлаад байгаа юм бэ? Түүнтэй уулзах гэж байгаа болохоор уу? Түүнийг санаад байсан болохоор уу?

Гэтэл хэлсэн газар нь ирээд саяхан л баярлаад хөөрч байсан сэтгэл минь нисэн одох шувуу адил хийсээд алга болчихлоо. Учир нь тэнд Жонгүг, Юнжи хоёр хамтдаа байсан юм.

Жонгүг: Хайраа ирчихсэн үү?

" Хайр чинь биш ч гэсэн ирлээ. Яах гэж дуудсан юм? Юнжитэй хамт жаргалтай байгаагаа харуулах гэсэн юм уу?"

Жонгүг: Ү-Үгүй ээ энд суучих, гуйя.

гээд намайг өөдөөсөө харуулж суулгалаа.

Юнжи: Би жирэмсэн.

гэхэд нь би тас тас инээгээд "За баяр хүргэе. Та хоёр ч хурдан юмаа~" гэж хэллээ.

Жонгүг: Хайраа битгий л дээ.

Юнжи: Энэ Жонгүгийн хүүхэд биш.

" Өө заза. Санаа муутайгаар зогсохгүй бас завхай хүүхэн юм гээч? Надаас илүү биш юмаа гэхэд янханаас илүү хүн олдсонгүй юу Жонгүгаа? "

Жонгүг: Юра эхлээд хүний үг сонс л доо!!!

" АЛБА ЮМ УУ!!!! Өөрөө дуудаж авчирчихаад хачин завхай явдалаа гайхуулаад, дээрээс нь бүр хүн загнаад байх юм! БИТГИЙ ДАВАР ЧИ!!! " гээд суудлаасаа босоод хаалга руу зүглэв.

𝙈𝙮 𝙚𝙭 𝙗𝙤𝙮𝙛𝙧𝙞𝙚𝙣𝙙  Where stories live. Discover now