💥Chapter 5💥

1.5K 99 1
                                    

Би яагаад ч юм түүнийг өөрөөсөө түлхэж чадахгүй байлаа. Гэхдээ ингэж болохгүйг гэнэт санаж Минуг өөрөөсөө түлхэв.

" Мину чи юу яриад байгаа юм бэ? "

Мину: Би чамд хайртай. Найзын эсвэл ах дүүгийн хувиар биш.

" Чи дахиж ийм үг хэлж, ийм үйлдэл гаргавал би чамаас харилцаагаа таслана шүү! " гэж ширүүхэн хэлээд өрөө рүүгээ орлоо.


Тэгээд зөндөө юм бодлоо. Яагаад тэр надад одоо хүртэл хайртай гэж? Намайг Жонгүгт хайртайг мэдсээр байж шүү дээ. Ингэж баахан юм бодож өөрийгөө бухимдууллаа. Тэгээд утсан дээрх Жонгүгийн зурагийг үзлээ. Яаж ийм хөөрхөн залуугаа мартаж, аль эсвэл өөр хүнээр орлуулж чадах билээ дээ би.


Түүнийхээ зурагийг үзсээр байгаад нойр хүрээд нүд анилдаад унтаад өгч.




Өглөө хоолны үнэрээр сэрлээ. Гэхдээ Мину хоол хийлээ гэж үү??? гэж бодоод орноосоо босоод гал тогоо руу явлаа. Гэтэл үнэхээр Мину хоол хийгээд зогсож байв.

Гэхдээ өчигдөр хэлсэн үг, хийсэн үйлдэлийг нь бодхоор бие арзайж байна. Мину намайг одоо л харав бололтой.

Мину: Өө сэрчихсэн үү?

" Тэглээ.....Чи яагаад хоол хийгээд зогсож байгаа юм? "

Мину: Өчигдөр нилээн их уусан болохоор шартаж магадгүй гэж бодоод чиний дуртай шөлийг хийсэн юм. Наашаа суугаарай~

Би сандал татаж суунгаа "Нэгэнт өчигдөрийн тухай ярисан юм чинь асуучихъя. Өчигдөр надад юу гэж хэлсэнээ санаж байна уу? "    гэв.

Мину: Тиймээ......

" Тэгвэл чи арай үнэнгээсээ хэлсэн юм биш биз? "

Тэр надад хариулт хэлэлгүй доош хараад гараа оролдлоо.

" Мину үгүй гэж хэлээч? "

Мину: Уучлаарай Юра~

" Би уг нь энэ харилцааг нөхөрлөл хэвээр нь үлдээж чадсан гэж бодсон юмсан. Үгүй бололтой тийм үү? "

Мину: ......

" Чи дуугар л даа! "

Мину: Ю-Юра...

Тэр яг уйлах гэж байна. Түүний уйлахыг харах дургүй болохоор шууд өрөө рүүгээ орж хувцасаа солиод Минугын гэрээс гараад өөрийнхөө гэр лүүгээ алхлаа. Яг одоо Жонгүгтай л ярилцах хэрэгтэй гэж бодоод яаран алхана.

Удалгүй гэрийнхээ үүдэнд ирлээ. Кодоо хийгээд орвол хоолны үнэр хамар сэтлэх гэж байгаа аятай сайхан үнэртэв.

𝙈𝙮 𝙚𝙭 𝙗𝙤𝙮𝙛𝙧𝙞𝙚𝙣𝙙  Where stories live. Discover now