💥Chapter 6💥

1.5K 100 1
                                    

Би эмнэлэгээс гараад Минугын гэрийн зүг яаравчиллаа. Яарсаны хэрэг ч гарсан шүү. Таксигаар түүний гэр лүү явж байхдаа бас зүгээр байсангүй. Өнөө оройны Япон руу нисэх тасалбар захиалсан юм. Япон хэл минь одоо л надад хэрэг болж байна.

Минугын гэрт ороход тэр газар суугаад уйлж байв. Миний сэтгэл өвдөөд түүн дээр очиж Минуг энгэртээ нааж тэвэрлээ.

" Яасан бэ хайраа??? "

Мину: Б-Би чамайг ирэхгүй нь л гэж бодлоо.

" Битгий надаас болж уйл, битгий надаас болж гунигла."

Мину: У-Уучлаарай...Чамайг хайрласанд

" ....Чи надад үнэхээр их хайртай юу? "

Мину: Тиймээ.

" Намайг өөрөөсөө явуулж чадахаар их хайртай юм уу? "

Мину: ....Ү-Үгүй ээ

" Чи надад намайг өөрөөсөө явуулж чадахаар их хайртай болсон үедээ хэлээрэй. Тэр үед би чамайг хайрлая."

Мину: Хэрвээ би чамайг өөрөөсөө явуулж чадахгүй бол?

" Тэр үед зүгээр л найзууд хэвээрээ үлдэж, би чиний дэргэд үүрд байя."

Мину: ....За

" Одоо битгий ингэж уйлж унжаад бай за юу? ......Би чамаас юм гуйж болох уу? "

Мину: Юу ч байсан хамаагүй ээ~

" Чи гараад надад зайрмаг, бялуу аваад ирээч? Тэгэх үү? Гэнэт амттай юм идмээр санагдчихлаа."

Мину: Тэгье. Одоохон.

гээд миний духан дээр үнсээд босох гэхэд нь би түүнийг татаад буцаж өөртөө нааж тэврээд үнэрийг нь ханатлаа үнэрлэлээ. Тэгээд хацар, хамар дух гээд бүх л газар нь үнслээ. Харин Мину надруу гайхсан харцаар хараад байв.

" Аан...Нөгөө...Өглөө муухай харьцсан болохоор санаа зовоод "

Мину: А-Аан за. Явчихаад ирье.

Гээд хаалга хаагаад гарлаа. Өөрийг нь сүүлийн удаа үнсэж, тэвэрч, үнэрлэж байгааг яаж ч мэдэх билээ дээ тэр...

Түүнийг гарсаны дараа би маш хурдхан шиг явахдаа бэлдэж, нааш цааш гүйж өрөө рүүгээ ороод бүх хувцасаа цүнхлэж эхлэлээ. Мөн өөртөө хэрэгтэй гэсэн бүх зүйлээ хам хум цүнх рүүгээ чихлээ. Инээдтэй л юм өөрийгөө яг хулгайч шиг мэдэрчихлээ байна. Бүх юмаа цүнхлээд дууссан учир гархаасаа өмнө ширээн дээр захиа бичиж үлдээлээ.

~Хайраа мэдээгүй байхад чинь явсанд уучлаарай. Бас намайг битгий хайгаарай. Би энэ бүх зүйлээс түр зуур холдох гээд япон руу явлаа. Хэрэвээ Жонгүг намайг асуувал хаана байгааг минь битгий хэлээрэй. Чи ч бас миний араас битгий ирээрэй. Намайг өөрөөсөө явуулж чадахаар хэмжээний их хайртай болсон үедээ л ирээрэй. Би энд удахгүйг хичээнээ. Хайртай шүү.



Хэцүү байсан хэдий ч Минугын гэрээс гараад онгоцны буудалын зүг яаравчилсан юм. Төд удалгүй Мину гэртээ ирээд миний бичсэн захидалыг харсан бололтой надруу залгав.

Мину: ХАЙРАА ЧИ ХААНА БАЙНАА?!!!!

" Нэгт, битгий орил
Хоёрт, ширээн дээр байгаа захидалыг уншсан бол тэрэн дээр бүгдийг нь тодорхой биччихсэн байгаа."

Мину: Я-Яагаад?

" Би чамд надаас болж уйлах
хэрэггүй гэж хэлсэн биз дээ? Яагаад уйлаад байгаа юм "

Мину: .....

" Зааза би онгоцны буудал дээр
ирчихлээ. Удахгүй онгоц хөөрнө....Баяртай, Сайн сууж байгаарай~ Хайртай шүү "

Мину: ...Сайн яваарай. Хайртай шүү~ Хурдан ирээрэй.

Гээд утсаа салгачихлаа. Энэ нь надад бас өөрт нь ч хэрэгтэй байх. Би онгоцны буудал руу ороход онгоц нисэх цаг болсон байв. Тэгээд тасалбараа шалгуулаад онгоцондоо суухаасаа өмнө хойшоогоо нэг эргэж хараад намайг гэх хүмүүстээ "Баяртай~Сайн сууж байгаарай" гэж шивнээд онгоцондоо суулаа.

-

-vote😌🌷

-

𝙈𝙮 𝙚𝙭 𝙗𝙤𝙮𝙛𝙧𝙞𝙚𝙣𝙙  Where stories live. Discover now