꒰1꒱

54 12 0
                                    

Диана бол бусдын л адил энгийн нэгэн ахлах сургуулийн сурагч охин. Тэрээр номын хорхойтон бөгөөд амралтын өдөр боловуу? үгүй юу? шууд л өрөөндөө ороод хаалгаа түгжчихээд хамгийн хайртай цувралт номнуудаа өдөржингөө уншдаг аж.

Гэтэл яг л болж өнгөрдөг шигээ Диана ням гаргийн өглөө сэрээд өчигдөр шөнө уншиж байсан номоо үргэлжлүүлэн унших гээд хайтал ном нь олдсонгүй. Орон доогуураа, ширээн дээрээ, хувцасны шүүгээндээ гээд байж болох бүх газарт хайсан ч номоо олж чадсангүй. Тэгээд хайж залхсан Диана гэртийнхнээсээ асуухаар шийдэн доош буун гал тогоонд байсан ээж эгчдээ хандан "Ээж, Мариа та хоёрын хэн нэгэн нь миний өчигдөр шөнө уншиж байсан номыг хараагүй биз?" гэж асуутал ээж нь " Мариа өглөө чиний өрөөг цэвэрлэсэн шүү дээ!! Мариа чи хараагүй юм уу?" гэтэл хариуд нь Мариа "өнөө өглөө орон доороос чинь хоёр ном олоод ширээний чинь шүүгээнд хийсэн шүү дээ! Тэр ном бололтой". Диана толгой дохичхоод өрөөрүүгээ гүйж орон ширээнийхаа шүүгээг онгойлтол өмнө нь харагдаж байгаагүй нэг ном харагдав. Диана тэр номыг гайхсаар эхний хуудсыг нь эргүүлтэл

Хатагтай Диана танд энэ өдрийн мэнд хүргье!! Энэ номыг олсонд тань би таний өмнөөс туйлын их баяртай байна. Үнэндээ энэ бол жирийн нэг ном биш танийг "Энтидиа улс"-ад хүргэж өгөх галт тэрэг байгаа юм. Хэрвээ та манай улсын иргэн болж гайхамшигтай амьдралаар амьдрахыг хүсэж байвал дараагийн хуудсанд байгаа шившлэгийг уншина уу!!

                  -Энтидиа улсын гүнж Вэроника

"Энтидиа улс гэнээ??" "За болидоо ийм зүйл гэж юу байдаг юм бэ?" "Мариа л надаар тоглож байгаа байх" "Гүнж гэнэ шүү" хэмээн нэг санаа алдчихаад номоо нилээн удаан харж зогсож байгаад  угийн их сониуч хүүхэд болохоор дараагийн хуудсанд байх шившлэгийг уншиж үзэхээр шийдэв.

⭑⭑⭑⭑⭑⭑⭑⭑⭑⭑⭑⇢
⭑⭑⭑⭑⭑⭑⭑⭑
⭑⭑⭑⭑⭑⭑⭑⭑⭑⭑⭑⭑⭑⭑⭑⭑⇢

(шившлэг нь шүү хаха)

Диана ч шившлэгээ уншчихаад их найдсан харцтайгаар 2 минут хөдлөхгүй зогстол ЮУ Ч БОЛСОНГҮЙ!! Бага зэрэг нь урам хугарсан Диана "угаасаа мэдэж байсан юм. Мариагын залинд унадаг би л тэнэг" гэж хэлээд жаахан дуг хийж амрахаар орондоо орлоо.

Гэнэт л хамаг бие нь даараад байсанд цонхоо хаахаа мартаад унтчихаж дээ гэж бодоод яах аргагүй цонхоо хаахаар сэртэл "ЮУ ВЭ??? Б-БИ ХААНА БАЙНА АА??"

Даарсандаа сэрсэн Дианаг нүдээ нээтэл өмнө нь огт харж байгаагүй цэцэг, ургамлаар дүүрсэн ойд Диана урт үзмэн ягаан даашинз өмсөж үсээ шүлжсэн байдалтайгаар сэргэв...

Энэ юун газар юм бол оо? Магадгүй өнөөх номон дээр байсан "Энтидиа улс" гэгч нь юм болов уу?

Сонирхол татаж байвал долоо хоног бүрийн баасан,ням гарагт шинэ хэсэг нь орох @jakeysluvbot зохиогчийн
"My unrequited blind love" бичвэрийг уншаарай!!♥

꒷꒦꒷꒷꒦꒷꒷꒦꒷꒷꒦꒷꒦꒷꒷꒦꒷꒦꒷꒦꒷꒷꒦꒷꒦꒷꒷꒦꒷꒦꒷꒦꒷                      

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Apr 14, 2021 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

My unrequited blind love ꔛ Where stories live. Discover now