💥Chapter 7💥

1.5K 92 0
                                    

Солонгосоос японд ирсэн өдрөөс хойш аль хэдийн 5 сар өнгөрчээ. Энэ хугацаанд би цалин боломжын хэрнээ хялбархан ажил хийж байрныхаа түрээсийг төлж, хэрэглээнийхээ зардалыг олж байлаа. Харин Минутай байнга холбоотой байдаг. Уг нь холбоогүй, сэтгэл санаагаа цэгцэлье гэж бодсон ч Мину намайг өөртэй нь байнга холбоотой байхгүй бол Жонгүгт намайг японд байгааг минь хэлнэ гэж сүрдүүлээд байсан юм. Учир нь Жонгүг намайг хайгаад байсан болохоор л тэр. Яг тэр үед дандаа Минугаас намайг асуудаг байсан гэсэн. Тэгээд байнга ирж уулзсаар байгаад тэр хоёр хоорондоо их дажгүй харилцаатай болсон гэхэд нь би итгэж чадахгүй байсан.

Минугаас солонгост болж буй бүх зүйлийг сонсоод байгаа болохоор мэдээллээс хоцрохгүй байгаа. Ямар сайндаа л Юнжиг төрчихсөн гэдгийг мэдээд байж байхав. Хөөрхөн хүүтэй болсон байна лээ. Бас болоогүй ээ, найз залуу нь Юнжи дээр буцаад ирсэн гэсэн. Магадгүй өөрийнхөө жижигрүүлсэн хувилбарыг хараад хөрсөн хайр нь буцаад дүрэлзэж эхэлсэн биз. Үнэнийг хэлэхэд энэ хугацаанд Жонгүгийг маш ихээр саналаа. Бүр үнэхээр их. Түүнийг мартаж өнгөрүүлсэн нэг өдөр хоног ч үгүй.

Миний амьдарч байгаа байшин маань загварлаг, тэгээд ч нэг хүнд дэндүү томдохоор байшин болохоор зарим үед бүр ихээр ганцаардах мэдрэмж төрөх юм. Гэхдээ би энэ байшинд хайртай. Магадгүй энд ирээдүйн нөхөр хүүхэдтэйгээ хамт амьдарвал энэ хачин хөндий мэдрэмж минь дүүрэх байх. Тийм болохоороо ч тэр үү энэ байраа түрээслэх биш худалдаж авдаг ч юм билүү гэж бодож байгаа.

Миний утас дуугарлаа. Хэн юм бол гэж бодох ч үгүй авлаа. Мину л залгадагаас хойш.

" Хайр яасан бэ? Өглөө ярьсан биз дээ? "

Мину: Тэгээд юу гэж? Цаг минут тутамд амьд байгааг чинь мэдмээр байхад

" Би үхчихгүй ээ~ Тийм болохоор бүү
санаа зов "

Мину: Юу хийж байна?

" Амралтын өдөр болохоор гэртээ л байна....Бас нэг зүйл бодлоо. "

Мину: Юу бодсон юм? Жонгүгийг үү? Хэрэв тийм бол зүгээр буцаад солонгост хүрээд ирээ~

" Үгүй ээ Жонгүгийг бодоогүй. Миний амьдарч байгаа байшин надад таалагдаад худалдаж авдаг юм уу? "

Мину: Яах гэж?

" Үгүй ээ яахав дээ. Энэ байшиндаа гэр бүлээрээ амьдарвал гоё шүү дээ. Тэгээд ч хүүхэд салхилуулах талбай, аюулгүй орчин гээд бүгд л байна. Сайхан биш гэж үү? "

Мину: Чи юу яриад байгаа юм?!!!!!

" Яасан бэ?? "

Мину: Нөгөө япон залуу Ичиротой уулзаж учраад байгаа юм биш биз дээ?!!!

" Уулзахын хувьд бол байнга л уулздаг..."

Мину: ЮРА!!!

" Яагаад орилоод байгаа юм бэ?! "

Мину: Чи Жонгүгийг бодсонгүй юу? Тэр чамайг хайж, шаналж, санаж, энд яаж зовж байна гэж бодоов?! Жонгүгийн тэр их үнэнч хайранд би өөрийнхөө зайг тавьж өгч байхад түүнийг танилцаад удаагүй гадаад залуугаар солио юу?! Тэр муу новшын юу нь тийм сайхан байна???

" Чи хэтэрүүлээд байгаа юм биш үү? Муу новш ч гэх шиг. Тэгвэл чиний яриад байгаа тэр новш чинь намайг японд ирээд яахаа мэдэхгүй байхад ажилд оруулж, энэ байрыг хүртэл олж өгсөн сайн залуу! Миний сайн найз! "

Мину: Гэхд--

" Чи юу ч гэсэн бай хамаагүй! Би энэ байшинг заавал худалдаж авна. "

Мину: Х---

" Энэ бол зөвхөн миний асуудал. Чи оролцох хэрэггүй. Би байшин худалдаж авах эсэхээ, хэнийг хайрлахаа өөрөө л шийднэ!"


Гэж хэлээд шууд л утасаа салгалаа. Цаг харвал орой болж байна. Хоол хийж идээд унтахгүй бол стресстэж байна. Минугаас болж биш Жонгүгийг санаад байгаа болохоор л тэр. Оройн хоолонд хийхэд хялбар бас амттай болохоор нь догбуги хийлээ.

Сониноос би энд ирээд цагаан хоолтон болсон. Сүү, өндөгнөөс бусад амьтны гаралтай юм идэж чадахаа больчихсон. Минуд энэ тухай хэлээгүй. Хэрэв хэлвэл ам руу минь мах чихэхээр нисдэг тэрэгээр хүрээд ирэх байлгүй.

Жонгүг догбугинд дуртай байж билээ. Яагаад үргэлж түүнийг бодоод байдаг юм болоо? Өөр зүйлд сатаарах хэрэгтэй гэж бодоод зурагтаа асаан хөгжилтөй нэвтрүүлэг үзлээ. Зөндөө олон юм үзэж, идэж дуусаад цаг харвал оройн 8 цаг болж байв. Жаахан эрт ч гэсэн унтъя. Маргааш ч бас амралтын өдөр болохоор энэ өдрүүддээ сайн амрах хэрэгтэй.

Орондоо ороод шууд л кадр тас.

Өглөө борооны чийгний сайхан үнэрээр сэрлээ. Босоод харвал шөнөжингөө бороо орсон бололтой. Одоо ч хүртэл орсоор л байна. Сайхан үнэртэж байна шүү гэж бодсоор шүршүүрт орохоор явлаа. Хүйтэн шүршүүрт орж өөрийгөө сэргээчихээд гарж ирээд өөрийнхөө хамгийн дуртай манго, балжингаравтай цайгаа чанаж байтал хаалганы хонх дуугарав. Өглөө эрт 8 цагт хэн байдаг билээ гэж бодоод тайлтал.....

-

-vote😌🌷

-

𝙈𝙮 𝙚𝙭 𝙗𝙤𝙮𝙛𝙧𝙞𝙚𝙣𝙙  Where stories live. Discover now