💥Chapter 8💥

1.7K 87 0
                                    


Бурхан минь гэж. Тэр энд юу хийж яваа юм бол????

" Ч-Чи энд юу хийж байгаа юм??? "

Жонгүг: Э-Эхлээд гэртээ оруулахгүй юм уу? Б-Би яг хөлдлөө.

Түүнийг ингэж хэлэхэд нь л нэг ухаан оров. Тэр их норсон байна. Аргагүй биз дээ гадаа бороо орж байгаа юм чинь.

" А-Аан.. За ордоо "

Түүнийг гэртээ оруулан унтлагын өрөөндөө оруулаад солих хувцас өгөх гэтэл надад эрэгтэй хувцас байхгүйг санав. Азаар Ичирогын надад өмсүүлж байсан хувцас нь байгаа гэдгийг гэнэт санаад түүнд тэр хувцасыг нэг алчууртай атгуулаад өрөөнөөс гарлаа.

Тэгээд гал тогоо руу орж чанаж байсан цайгаа гүйцээж чанангаа өглөөний цай бэлдлээ. Гэхдээ Жонгүгийн дуртай өглөөний цайг. Өөрийнхөө онцгой жороор хийсэн шинэхэн жигнэмэгээ таваглаад ширээн дээр тавихтай зэрэгцэн Жонгүг ч бас унтлагын өрөөнөөс хувцасаа солиод гарч ирлээ.



" Нааш ир халуун цай уу."

гээд түүнд цай аягалж өгөөд дуртай жигнэмэгийг нь урд нь тавилаа. Жонгүг цайнаас нэг балгаад жигнэмэгнээс нэг хазсанаа нулимс унагаад эхлэв.

" Хүүе чи чинь яаваа? Яагаад уйлаад байгаа юм? "

Жонгүг: Саначихаж.

" Юуг? "

Жонгүг: Чамайг. Бас чиний бэлдэж өгдөг байсан өглөөний цайг.

Би хоолойгоо засаад " За тэр ч яахав. Энд яах гэж ирээв?"

Жонгүг: Чамайг эндээс авч явах гэж.

" Хэний дураар? Би чамайг дагаад явах юм шиг байна уу? "

Жонгүг: Чи яагаад японд байгаагаа ээж аавдаа хэлээгүй юм бэ?

Тэдэнд хэлээгүй нь үнэн л дээ....

Жонгүг: Аав ээждээ хэлэхдээ надтай хамт амьдарч байгаа гээд л. Би тэнд чамайг хайгаад л.....Ямар их санасан гээч чамайг.

" Тэгээд юу гэж? Би энд хэцүүхэн амьдараад байна уу? Үгүй байгаа биз дээ? Харин ч тайван сайхан байгаа."

Жонгүг: Их сайхан байгаа бололтой. Өөр япон залуугын хувцас гэрт нь байгааг бодоход!

" Чи бас яаж--"

Жонгүг: Мину хэлсэн юм. Чамайг японд Ичиро гэдэг залуутай уулзаад, хамт ирээдүйгээ төсөөлөөд мөдхөн гэрлэх гээд байна гэсэн. Тэгээд би өнөөдөр үүрийн нислэгээр хүрээд ирсэн юм.

𝙈𝙮 𝙚𝙭 𝙗𝙤𝙮𝙛𝙧𝙞𝙚𝙣𝙙  Where stories live. Discover now