ohhoho шинэ бичлэг орууллаа.
Гарчиг : МХ Блог#1 Хийх зүйлсээ шийдэх ньКамер эхлүүнгүүт Вону ганцаараа байх аж. Гартаа камераа барьсан тэрээр нэг газар луу орох гэж байгаа бололтой хааяа нэг камер луу инээмсэглэх ч чимээгүй алхан явна.
Вону - Заа тэгэхээр өнөөдрийн блогыг маань бараг л гадарласан байх.
Нэгэн учир битүүлэг хаалганы өмнө ирсээр урд нь зогсон ярьж эхлэв.
Вону - Тэгэхээр надад цуврал блог хийх санаа төрсөн юм. Компани маань ч, оролцох хамтлаг ч зөвшөөрсөн учир Вини нартаа сонирхолтой блог өгч байгаа даа баяртай байна
гэсээр өхөөрдөм инээн хаалгыг зөөлөн тогшсоор нээх аж.
МХ - Хүү Монста экс сайн байна уу? Монста экс байна
Хаалгаар дөнгөж л оронгуут 6 залуусын хүнгэнэсэн чанга хоолой өрөөг дүүргэв.
Вону - Сайн байцгаан уу? Вону байна. Хувийн блогт минь оролцож байгаад баярлалаа
Хёну - Ингэж ярихаар чинь эвгүй юм байнаа
Минхёг - Харин тийн. Би лав дасахгүй юм байна
Жүхон\Чангкюн - Тийм шүү хён
Кихён - Хэдий блог ч гэсэн байдгаараа л байцгаая. Биднийг ямар байдгийг угийн монбэбэ вини нар мэддэг юм чинь
Хёнвон - Энэ хүн нэг удаа ч гэсэн их зөв зүйл хэллээ
Кихён - ХЁНВОН!!
Вону - Бүгдээрээ тайван. Тэгэхээр эхний дугаар дээрээ үлдсэн 6 дугаартаа юу хийхээ бүгд хамтдаа ярилцахаар шийдсэн байгаа
Ард нь болох хэрүүлийг ч үл тоон хэтэрхий тайван байх Вону камер луу харан анхны анги дээрээ юу хийх талаараа ярьж эхлэв.
Вону - Үнэндээ одоо миний дотор хэтэрхий их сэтгэл хөдлөл нэгэн зэрэг үүсчихээд алийг нь түрүүлж гаргахаа сайн мэдэхгүй байна
Хёнвон - Авввв хён өхөөрдөм юмаа
Вону - Хёнвонаа битгий хүн ичээгээд бай
гээд ичсэндээ багахан чих нь улайх Вону Хёнвонд анхааруулсаар зогсох аж.
Минхёг - Энэ эхний анги нь тэгээд цаана нь зургаан блог байгаа биздээ?
Вону - Ммхн тэр зургаан анги дээрээ юу хийхээ ганцаараа шийдэж чадаагүй болохоор
YOU ARE READING
VLOG-X
FanfictionSuddenly ohhoho youtube channel created MX playlist...... /CLASS-X 2-ын сурагч ТИФФ бичив. МХ 6 жилийн ойд зориуллаа./