1.

2.2K 200 4
                                    

"Алив л дээ, энэ уурлаад байх зүйл биш!"

Залуу хөвгүүнийг ийн хэлэн мөрөө хавчин инээж эхлэхэд түүний урд суух бор үстэй царайлаг хөвгүүн босон түүнийг сандалнаасаа унатал нь чангаар цохилоо.

Бор үст босож чадахгүй хэвтэх түүн дээр очин мөрөн дээр товшоод "Энэ ч бас уурлаад байхаар зүйл биш гэж бодож байна" хэмээн ёжтой инээд тодруулан тамхиа асаан машинаа зүглэн алхах аж.

Харин түүнд цохиулсан Хёнжүн гэх залуу арайхийн босож ирэн шанаа даган урсах цусаа арчсаар "Чамайг даа, Ким Тэхён!" гэсээр хараалын үгс зогсолтгүй урсгана.

Ким Тэхён бол өнөөх л Америк ахлах сургуулийн сериал дээр гардаг шиг жирийн л нэгэн сургуулийн од хөвгүүн. Түүний өнчин гэдэг тухай эс тооцвол шүү дээ. Магадгүй өнчин болсон гэдгийг нь гэж ч хэлж болох юм. Учир нь тэр өнгөрсөн сард эцэг эхээ золгүй явдлын улмаас өөрийн нүдэн дээр, сургуулийнхаа урд алдсан юм. Харин хэдэн тархигүй нөхөд түүний энэ асуудлаар бах таваа хангаад байгаа учир түүний сэтгэл санаа тогтвортой биш байгаа билээ. Дээр болж өнгөрсөн богино сөргөлдөөн ч мөн түүний энэ асуудалтай холбоотой.

"Ким Тэхён! Чи мэдэх үү? Өнгөрсөн нэг сарын дотор чи сургуулийн од хөвгүүнээс хамгийн ард ганцаар суудаг өрөвдөлтэй нэгэн болтлоо доройтсон гэдгийг? Тэнд сууж байгаа хөдөөний жаал ч чамайг тоохгүй" Хёнжүн гудамжны сандал дээр суух хүү рүү заан ийн ууртай гэгч нь орилов.

Тэхён машин руугаа алхаж байснаа болин өнөөх жаал хүүг чиглэн алхасаар түүний өмнө ирж зогсоод "Жаал аа, чи надтай болзмоор байна уу?"

Тэхёны жаал гэж дуудах хөвгүүн балмагдсан хэдий ч эелдэг байхыг хичээн "Уучлаарай, би гей биш"

"Тэгээд юу гэж? Би ч бас гей биш" Тэхёныг ийн хэлэхэд өнөөх жаал түүнийг гаж донтон харсан мэт айж сандарсан харцаар хараад босож явахаар өндийв. Харин Тэхён түүний замыг гараараа хаагаад нэрийн хуудсаа түүн рүү сунган "Ахынх нь дугаар энд байгаа, залгаарай" гэсээр
түүн рүү нүдээ ирмэх аж.

Буцан явах замдаа өөрийг нь түрүүнээс хойш ажиглаж байсан Хёнжүн рүү харан мөрөө хавчаад дөрвөлжин инээдээ тодруулсаар алхах бөгөөд эргэж харан өнөөх хөвгүүн рүү ахин нүдээ ирмэхээ ч мартсангүй.

Mizuki:
Heyo! Анхны минь урт хэсэгтэй (?) taekook бичвэрт тавтай морил кк~ таалагдвал library-дээ хийгээд намайг дагаарай, шинэ хэсэг орох бүрт мэдэгдэл очно шүү дээ~

𝘔𝘰𝘯 𝘱𝘦𝘵𝘪𝘵 𝘢𝘮𝘢𝘯𝘵 (ДУУССАН)Where stories live. Discover now