|

13 2 0
                                    

Цуцалтгүй хөөцөлдөх бяцхан хүүхдүүд, нэгнээ хайраар дүүрэн харцаар ширтэх хосууд, аз жаргалаар дүүрэн газар. Чи л байхгүй хот...

Тэднийг удаанаар ширтсэний эцэст ганц нэг дуслах бороонд ухаан орон дүүрэн сараачсан дэвтэрээ хураасаар босно. Удаан байсан алхам минь бороотой хамт хурдаа авав. Гүйх шахам ойрхон байх кофе шопд орход бүгд л борооноос хорогдох шиг олон хүмүүс харагдана.

Жижигхэн ч тохилог нэг л дотно үнэр сэнхийлэгсэн кафэн цонхон талд аажуухан суухад өнөөдөр л анхны өдөр нь болов уу гэмээр сандарсан маягтай ирэх залуу бариста. Бүх л зураглал надад кино шиг л мэдрэгдэнэ.

Халуун зүйл захиалаад норсон хүрмээ тайлан тухлаад гадаа гүйлдэх хүмүүс рүү нүдээ унагаав. Нүд минь цонх руу гүйх ч бодол минь дотроо л төөрнө.

Сэтгэлд минь орших мэт боловч дурсамжинд минь үл орших нэгэн.

Юу юунаас илүү мэдэх зүйл минь чамайг үгүйлэх мэт энэ мэдрэмж үнэхээр гашуун ч бас үнэхээр чихэрлэг байгаан.

Хавтсан хуучирж элэгдсэн дэвтэрээ гарган түрүүхэн сараачсан хуудсаа дэлгэв. Энд тэнд нь борооны усаар цохлогдсон аж. Дахиад нэг шинэ хуудас...Шинэ зураглал...Шинэ мэдрэмж.

Хийж буй зүйлдээ ухаангүй суух намайг байдалд минь авчирах халуу төөнсөн том бадирун хэрнээ цаанаа л унаж тусмаар цагаан цэвэрхэн гар. Гарын дагуулан түүн лүү зөөлхөн хархад  тэр инээмсгэлсээр

-Уучлаарай эрхмээ манай хаах цаг болчихлоо гэхэд нь л анзаарав. Том заалны гэрэл унтарч ганцхан би л үлдсэн аж. Би сандран уучлалт гуйсаар ширээн дээрх зүйлсээ хурааж эхлэв.

-Зүгээр дээ эрхэмээ. Манайх аль цагын өмнө хаасан ч та дэндүү хичээж байсан болохоор садаа болохыг хүссэнгүй гэсээр инээд алдана.

Хананд зөөлхөн чимээ гаргах цагын богино зүү арван нэгыг зааж байгаан хэр их төвөг удаж байсныг минь сануулах шиг.

Би түүнд бөхийсөөр -Таньд баярлалаа. Төвөг удсанд уучлаарай. Дараа уух зүйлээр дайлнаа гэснийхаа дараа л анзаарав. Би кафэд ажилдаг түүнд юу гэж хэлсэнээ анзаарсаар -Юу нөгөө гэсээр түгдчихэд минь тэр бага зэрэг мишээсээр

- Бололгүй яахав. Та манай кафэд намайг уух зүйлээр дайлж болох юм. Би харин таны бүтээлүүдийг үзмээр байна гээд миний хуучирсан дэвтэр лүү заав. Би түүнд дэвтрээ сарвайсаар инээгээд

-Онц зүйл байхгүй ч та үзэж болно шүү гэхэд

-Та яаараагүй бол суулдаа би уух зүйл бэлдээд ирье гэсээр цааш одов. Удалгүй тэр хоёр аяга барисаар урд минь нэгийн тавиад өөдөөс минь харан тухлав.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Mar 28, 2023 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

LASTWhere stories live. Discover now