1. 123-р давхар

45 10 0
                                    

Өмнөд Солонгос, Сөүл хот, Лотте таун

' үнэн бол чөлөөлөлт... гэвч
тэр хэн нэгэнд эм биш алуурчин болж өгдөг '

Kim's POV

"За хүүхдүүдээ эцэст нь бид энэ хүрээд солонгосын хамгийн өндөр барилгын дээд давхарт нь гарч ирлээ~!"

Хүүхдүүд шаагилдах дуунаар оюун ухаан минь гэнэт л байрандаа орчихов уу гэлтэй эргэн амьдралдаа ирлээ. Би цонхноос харцаа салган, түргэхэн түм бум шаагилдсан барилгаас гарахаар шийдэн цахилгаан шат руу зүглэв. Гэтэл хар юүдэнтэй цамцтай залуу хүчтэй мөрлөн гарахад би муухай царайлсаар эргэн харахад тэрээр яг л олны дунд замхарсан юм шиг алга болжээ. Би мөрөө базалсаар цахилгаан шатны товчийг хэд хэд ууртай даран арагш зогслоо.
123 давхар барилгын дөнгөж 3давхарт явах цахилгаан шатыг хараад, санаа алдан утсаа гаргаж ирэв. Инстаграм оронгуут л өөдөөс найз залуугийн минь төрсөн өдрөө тэмдэглэх аз жаргалаар дүүрэн зураг угтан авлаа. Би түүний инээмсэглэсэн царайг хуруугаараа имрэн хөнгөн инээмсэглэв. Энэ мөчид хэн нэгэн миний мөрөн дээр гараа тавих шиг болон би цочин эргэн харахад хэн ч байсангүй. Би гайхсан ч эргээд урагшаа харлаа. Удалгүй утсанд минь үл таних дугаараас мессеж ирэх нь тэр. Би зүгээр л сурталчилгаа биз гэж бодон тоосонгүй.

10-р давхар..

Би бага зэрэг цухалдан утаснаасаа юу ч хамаагүй үзэн зогсож байтал хэн нэгэн гараараа хүзүүг минь ороон "Наён нүүна! Би таныг зөндөө хайлаа ш дээ!" гэснээ доошлон үсийг минь арзайлгахад би "Хөөе хүн гуай болиоч ээ хэн бэ өөрөө!" гэж бараг орилох шахам хэлэхэд тэр гайхсаар арзайсан үсний минь жижигхэн хэсгийг сөхсөнөө сонин царайлан буцаагаад буулгахад би уурласаар түүний гараас мултрахад тэр 90 градус бөхийсөөр "Үнэхээр уучлаарай~ би таныг хүнтэй андуурчихаж. Үнэхээр уучлаарай~" гэж тасралтгүй бувтнаж эхлэхэд нь би үсээ арагш нь гараараа самнаад гараараа зүгээр дээ гэсэн дохио өгөн ууртайгаар урагш харан зогсов. Тэр залуу хажууд минь зогсон "Вааааа 21-р давхраас хэзээ энд ирэх юм бол дооо!" гэж уулга алдахад би юу ч хэлсэнгүй. Тэр шогширсоор зогсож байтал нэг эмэгтэйн дуу гарлаа. Дахиад л нөгөө хүзүүдэлт.. Миний хүзүү бараг хугарах нь уу л гэж мэдрэгдэж байсан шүү.

"Хөөе үхмээр байвал дахиж ингээрэй. Шөнө унтаж байхад чинь хөмсгийг чинь дахиад хусчихаж чадна шүү" гэхэд нөгөө залуу "Намайг ч бас чадахгүй гэж бодоо юу та!" гээд хэлээ гаргахад "Жон Жонгүк!" гэж шүдээ зуун хэлээд элгээ тэврэв. Өнөөх залуу аргадах гэж байгаа болтой үйлдлүүд хийн, Наён гэх эмэгтэй ч тэвчилгүй инээж орхив. Би толгой сэгсэрсээр цахилгаан шатны тоо руу харвал 45 дээр явж байлаа. Би энгийн шат байгаа эсэхийг шалган эргэн тойрноо нягтлан харсан ч хөөрхийлөлтэй харааны минь бяд хүрээгүй юу эсвэл үнэхээр байхгүй байна уу мэдэхгүй юм. Горьдлого тасран шатны урд байх сандал дээр суун, яагаад энэ сандал заавал энд байгааг ойлгож авав.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Apr 15 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Lacrimosa: the court of truthWhere stories live. Discover now