1.Гэртээ ганцаараа

21 3 1
                                    

Cristmas eve/L
__________________________

/merry christmas/

__________________________

Зул сарын мэнд заваан амьтад минь!!!!

Цагаахан цасанд газар дэлхий тэр чигтээ дарагдсан мэт санагдаж өвлийн улирал тайвшрал мөн аз жаргал дагуулсаар иржээ.Даарахвий гэхээс далдхан эмээн алхах хүмүүсийн хөлд Сөүл хот дулаацах мэт.
__________________________

Харин миний хувьд гэвэл гэртээ ганцаархнаа мартаад ч гэхүү юутай ч орхиод явчихсан гэр бүлийнхээ хүмүүст гомдоод уйлаад сууж байлаа.Уг нь ахлах сургуулийн төгсөх анги болсон байж аав ээждээ гомдоод уйлах хэцүү ч гэлээ бүхэл бүтэн хүн мартаад явчихсан гэхээр л.Тэр хүн нь бүр зул сарын баярыг Лондонд тэмдэглэх гээд хөлийнхөө хурууг хүртэл дараад сууж байсан юмсан.

Аавын маань ах дүү нар хэдхэн хонгийг өмнө хамтдаа Лондон явахаар ирж хоёрхон давхар байшинд хориод хүн багтах хэцүү байсан тул би гэдэг хүн дээврийн өрөөнд хоносон ч намайг мартаад онгоцондоо суучихна гэж төсөөлөөчгүй юмсан.Бүхэл бүтэн 163см өндөртэй насанд хүрсэн хүнийг мартчихсан байхдаа яахав дээ.Би уг нь өндөр юмсан арай ч дээ.

Гэрийнхээ буйдан дээр чихрээ булаалгачихсан мэт нүдэндээ нулимстай амьтан гэрийн харилцуураар аав,ээжтэй ярьж дуусаад маргааш Лондон нисэхээр болов.Одоо л уужирч байх чинь.Бүлцийсэн нүүрээ угаагаад бүх зүйлээ жин тан болгочихоод гацуурныхаа чимэглэл гэрлийг унтраачихаад орондоо орлоо.Маргааш өглөө өөрийгөө мартахгүйн тулд сэрүүлэг тавихаа ч мартсангүй.

Гэтэл сэрүүлэг гэж энэ золиг шөнийн 3н цагт дүнгэнээд яах аргагүй сэрж унтраачихаад ууртайхан унтах гэтэл онгорхой байсан өрөөний минь хаалгаар гэрэл тусах нь сэм харагдлаа "юу билээ" гэж бодсоор гайхан нүд ч сэргэж бага зэрэг айсан хүн гэрийн углаашаа гартаа атгаад орноосоо бостол юм түчигнээд эхэллээ.Энэхэн мөчид л амьдрал нүдэнд харагдаж хайртай хамтлгийнхаа шинэ жилийн цомгийг хүртэл аваагүйдээ харамсаж,өчигдөр үзсэн гэртээ ганцаараа гэх хүүхдийн кино санаанд орж хаалганы бариулаа халаагаад унтдаг байж ч гэж бодоод таг гацчихлаа.

Сүр сар хийх чимээ доод давхраас гарсаар л.

"Гацууран доор нь тавьчихъя аа"

"За,гэхдээ хэдэн хүний бэлгэ билээ"

"Хоёр тэнэг золигнууд 5н хүн биз дээ"

"Тэнэгтээд бай л даа гураваа гэр бүлийн зураг дээр нь 4н хүн байна шдээ"

"Солиороод байлдаа фэндээ л өгөх ёстой шүү дээ.Аль нь манай хамтлгийн азтай фэн юм бол доо жагсаалт хар даа"

"Өө золиг жагсаалтыг өмнөх Ганнам дахь айлд үлдээчихсэн байна шүү дээ"

"Гэхдээ энэ хамтлгийнхаа фэнүүдэд рэндомоор бэлгэ тараах санааг гаргасан Бангчан ахыг алаад хаячих юмсан"

"Намайг муулаад байгааг чинь сонсоод л байна"

"Захирал мэдвэл алах биз"

"Тэр яахав гэр бүлийн зурагнаас харахад энэ наад талын эрэгтэй нь юм биш үү"

"Үгүй ээ энэ намхан ахлах сургуулийн охин байх аа"

"Тийм ч юм уу тэгвэл гялс бэлэгээ тавьчих"

"Өө золиг түрүүн осолдоход бэлэг уначихаж"

Ээ бурхан минь доор танил гэмээр ч гэсэн юутай ч 5аас олон эрэгтэй хүний шивнэлдэнгээ хэрэлдэх аястай хоолой сонсогдоно.Харин би доошоо буухдаа эргэлзэн айсандаа хүчтэй цохилох зүрхээ даран зогссоор.Санта л биш байлтай юутай ч буугаад харах хэрэгтэй байх...

Шатаар буусаар очоод сэм хартал 8 гаруй сантагийн хувцастай хүмүүс улаан ууттай юмыг ухаж байлаа.Би гайхан шатнаас яг нэг нүд буухдаа хальт гишгээд сур сар болон уначихав.

Мэдээж бүгд эргээд харчихсан зогсож байна.

Харин би аяганаасаа унах аятай бүлтийх нүдээ тогтоож чадахгүй салж унах гэж байгаа амаа хааж чадахгүй мэл гайхаж цэл хөхөрчихөв....

"Stray kids?"

гэж асуулт тавьсан өнгөөр хашгирхад урдаас бүгдээрээ нирд хийтэл цочин бантсандаа зуршил юмуу гэлтэй зэрэг мэндлэв.

"Сайн байна уу?Stray kids байна!"Хэмээн нүд нь бүлтийж байдгаараа сандарсан 7 залуу мэндэллээ.Нөгөө нэг нь яасан бэ гэж үү?Тэр угаасаа сандардаггүй юм.

"Санта биш байна
Бас зүүд ч биш...
Гэхдээ Stray kids мөн"

____________________________

A/N:Stray kids хамтлгийн Christmas EveL цомгийн MV-г үзээд сэдэвлэн бичсэн бичвэр болно.Угтаа өмнөх шинэ жилээр Publish хийх байсан ч амжаагүй тул энэ шинэ жилээр нийтэлж байна.Шинэхэн бичээч тул алдаа дутагдал их байгаа цаашид улам сайжирах болно БАЯРЛАЛАА.

Has llegado al final de las partes publicadas.

⏰ Última actualización: Jan 01 ⏰

¡Añade esta historia a tu biblioteca para recibir notificaciones sobre nuevas partes!

Christmas EVE[L]Donde viven las historias. Descúbrelo ahora