Үүрдийн хайр

73 11 1
                                    

Би өөртөө сэтгэл хангалуун явдаг.
Тэнэг санагдаж магадгүй ч би өөрийгөө хөөрхөн гэж бодож явдагаа нуухгүй ээ.
Угаалгын өрөө орох болгонд өөртэйгээ eye contact хийдэг. Нүднээс нь зөвхөн өөрийгөө л хардаг. Өөр хүн надад ийм их сэтгэлээсээ хандаж чадахгүй мэт санагдана. Үнэнийг хэлэхэд миний анхны үнсэлт би байсан. Хэцүү үе болгонд тэр минь л надад дандаа тусалдаг байсан. Дуу сонсож ном уншихад тэр намайг ойлгож чаддаг ганц хүн.

Алдаа гаргахад ард минь тэр
Ахиж гаргахад дахиад тэнд
Арагшаа ухарвал
Урагшаа түрхэнэ

Чиний нууц
Миний үнэн
Чиний хүсэл
Миний худал

Чи бол миний харааны линз. Шөнө асах мөнхийн дэнлүү. Жихүүн салхины халхавч.
Хүйтэн өдрийн ноосон цамц. Халуун зуны сүүдрэвч юм.

Чи байхгүй бол би байхгүй......

Би (Kkyu)Where stories live. Discover now