I

44 4 0
                                    

"Чи яг баас шиг царайтай юм аа. Муу өмхий царайт. Сэжиг хүрчихлээ." гээд багш шинээр хажууд минь сольж суулгасан хүү над руу өдрийн хоолныхоо үлдэгдлийг шидэж байсан нь өөрийн эрхгүй санаанд орлоо. Учир нь тэр явдлаас хойш хэдэн жил өнгөрсөн ч гэсэн сэрээгээ бариад сургуулийн хоолны газарт хоолоо идэхээс өмнө зөрж өнгөрсөн өөр хэдэн оюутнууд намайг хараад инээх шиг эсвэл инээдээ барьж ядах шиг чимээ гаргасан юм.

Зүгээр л тайван хоолоо идэж, хэнд ч саад болохгүй амьдрах гэж үнэхээр хичээж байхад, тэдэн рүү ганц ч хараагүй байхад инээгээд зөрсөн нь бүх зүйлийг баллаад хаячих шиг санагдлаа. Тэд над руу инээгээгүй ч байж болно. Эсвэл инээсэн ч байж болно. Гэхдээ ингэж хэн нэгэн учир битүүлэг инээд гаргах тусам энэ миний царай эсвэл байгаа байдалтай холбоотой гэж шууд холбож ойлгодог болохоор өөрийн мэдэлгүй л үсээрээ нүүрээ улам халхлаад ширээнээс бослоо.

Худалдан авснаас үлдсэн нь ганц жижиг савтай жимсний шүүс байсан учир цүнхэндээ хийчхээд тэндээс гарахдаа үүдэнд хэдэн оюутнуудтай таарсан ч харц буруулаад дуугүй л зөрөв. Тэд харин намайг хүн ч гэж анзаарах сөхөөгүй хоорондоо ярин хөхрөлдөөд дотогш орцгоосон юм. Тэгээд сургуулийн гадна сандал дээр бас дахиад л хэнд ч саад болохгүй бас хэний ч нүдэнд өртөхгүй байхаар модны сүүдэр доор нуугдан суугаад, цүнхэнд байсан ганц жимсний шүүсээ уух гэхэд урд замаар хүн бүрийн танил болчихсон хурдтай машин сүрхийн орж ирээд сургуулийн үүдэнд зогсох нь тэр. Дотроос нь шаргал үс нь нарны гэрэлд гялалзаж, өмссөн хувцас нь хүртэл олны анхаарал татсан өндөр, туранхай бас үнэхээр царайлаг охид бууж ирэхийг холоос харлаа. Тэд сургууль дээр одоо л ирж байгаа бололтой. Үнэхээр үүнээс өмнө ямар ч хичээлгүй байсан эсэх нь эргэлзээтэй ч хоолны цагийн өмнө сургууль дээр үзэгдэхийг нь би лав дурсамжаасаа хайгаад олохгүй юм байна. Ер нь хоолны газарт суудаг эсэхийг ч мэдэхгүй.

Гурван охин бууж ирэв үү оюутнууд мэнд мэдэж, яриа ч өдөж, тэр дундаас нарийн өндөр хамар, яг л барби шиг үстэй хамгийн хөөрхөн охины найз залуу гарч ирээд хөтлөн авахад би өөрийн эрхгүй л санаа алдлаа. Тэдэн шиг хөөрхөн болж үзэх юм сан гэсэн мөрөөдөл минь эргэж толгойд орж ирсэн болохоор жимсний шүүсээ ч уух хүсэлгүй болов. Нүүрээ ч хүртэл тэгтэл будаад байдаггүй энэ гурван охин яаж ийм хөөрхөн төрснийг мэдэхгүй ч ийм хөөрхөн амьдралаар амьдрах үнэхээр сайхан байдаг байх л гэж бодож байна. Тэд зөндөө олон найзтай, өөртөө итгэлтэйгээр өмсөх зөндөө олон гоё хувцастай, зөндөө олон залуус араасаа гүйлгэж бас багш нарын хүртэл аргыг олж хайрыг татаад л. Тэдний амьдрал яг л үлгэр шиг байдаг байх даа? Хар муугаар атаархах биш зүгээр л тэднийг ийм хөөрхөн төрсөнд өөрийн эрхгүй л бодолд дарагдаж байна.

Хөөрхөнгүй царайOnde histórias criam vida. Descubra agora