The Cousins

53 4 4
                                    

  —

          Энэ жил ахин түүнтэй уулзахад сайхан байна. 

Инээмсэглэхээр нумардаг хоёр хөөрхөн нүднийх нь харц тогтуун болсноос ажаад байхад тэр их өөрчлөгджээ. 

Удахгүй салахын хооронд муудалцаж ноцолдоод дэмий биз гэж сэтгээд дэргэд нь очиж зогсвол тэр сулхан мишээсээр нүд рүү минь эгцлэн харна. Тэгээд үсийг минь илээд мөрөн дээр алгаа нааж, "Сайн уу?" гээд миний нэрийг хэлнэ. Дахиад л түүнээс онцгой содон мэдрэмжийг авсан би ховсонд нь автсаны улмаас шинэ сонин зүйл ярьж, түүний биед аажим аажмаар ойртох болно. 

Бидний дуусашгүй хачин харилцаа ингэж эхэлдэг юм. 

Эхлээд харц тулгарч, дараа нь яриа өрнүүлж, тэгээд төө хүрэхгүй зай дундаа үлдээчхээд юуны ч юм нэг хэрэгцээгүй зүйлийн тухай хөхрөлдөн ярина. Тэр бид хоёр дэндүү нийтэч улсууд ч гэлээ хоорондоо уулзалдахаараа нууж хаах ширхэг ч нууцгүй, сэдэвгүй, хоосон хаалганууд болоод хувирчихна. Өсвөр насныханд тохиодог эгэл биологийн үзэгдэл байж болох ч, харцнаас нь мэдрэгддэг тэр этгээд мэдрэмжийг би бас тэр... Бид хоёул үгүйсгэж чаддаггүй байлаа. 

Чин асуудлын гол цэг нь гар гараасаа атгалцсан бидний арьсан доогуур урсан буй цусанд л байх агаад уулзалдах бүрийд хадан хавцлын ирмэг дээр тулсан холбоотой хоёр хурга шиг зүрх салгалуулсан айдсыг бид мэдэрдэг юм. Тэр миний үеэл дүү, би түүний үеэл эгч. Бид бараг л цус холилдоогүй холын хамаатнууд бөгөөтөл үеэл гэдэг нэрээр биесээ цоллодог хүмүүс.

       "Хеэрим аа! Зочдод бялууг нь зүсэж өг" гэх ээжийн дуунаар би өрөөнөөсөө гарлаа. Зочны өрөөнд томчуудын чанга инээдэм дүүрч, жилийн дараа уулзалдсандаа хөөрцөглөсөн балчир хүүхдүүд хөл доогуур дэггүйтэн гүйлдэнэ. Таван гэр бүлийн, таван өөр айлын хүмүүс нэг дээвэр дор орохлоор орчлон тэр чигтээ хүн төрөлхтнийх гэдгийг ойлгодог, дөрвүүлхнээ хотын захад аж төрдөг над шиг ганцаардмал хүүхдэд энэ нь туйлын адармаатай үйл явдал. Бялууны хутгаа авч очоод баярын ширээний ард түүнээ есөн удаа хуваахад авга ах "Юн жаалууд аа! Гүзээлзгэнэтэй бялуу идээрэй!" хэмээн энд тэнд шуугилдаж асан найман хүүхдийг нэгтгэн том өрөөнд дуудав. 

Өвөө эмээгээс төрсөн таван хүүхэд бий. Тэдний ууган хүү Юн Жэхёг бол миний аав, удаалах хүү нь авга ах Юн Жэрим, охид буюу авга эгч нар Юн Жэёон, Юн Жимин. Бага охин болох Юн Жэхи харин Хусогийн ээж. Бидний гэр бүл дуу шуугиан, наргиан цэнгээнээр баялаг. Түүнийгээ зуны аялал, зул сарын цуглаанаар нэг сайн жинхэлж аваад усанд хаясан чулуу лугаа таван ондоо зүгт хувийн ажил хөдөлмөрөө хөөгөөд явцгаадаг төрлийн. Бүх зүйл ийм энгийн.

The Cousins |LHS·Completed One-Shot|Donde viven las historias. Descúbrelo ahora