⚜️01⚜️

92 6 0
                                    

Амьдралынхаа бүхий л хугацахг эгэл жирийнээр өнгөрөөж жам ёсоороо үхэх нь миний эцсийн мөрөөдөл байлаа. Ямар ч онц гойд гэх зүйлгүй нэг үгээр уйтгартай гэх богинохон амьдрал минь тэр өдрийг хүртэл л үргэлжилсэн юм.

Нэг л өглөө сэрэхдээ хааны орд харшид бүхэл бүтэн улсын угсаа залгамжлагчийн гэргий болоод сэрвэл та яах вэ? Тиймээ таны одоо хариулах хариултууд магадгүй төсөөллөөс чинь урган гарах мөрөөдөл чинь байх биз. Гэвч ийм явдал бодит байдал дээр үнэхээр надад тохиолдчихсон. Би тэр хачин гэмээр газарт, хачин хүмүүсээр хүрээлүүлж, тэр хачин хүүхэдтэй гэрлэчихсэн байсан. Зүгээр л нүдээ нээхэд минь энэ бүхэн яг л хувь тавилангийн оноолт шиг миний амьдрал болж, үлдсэн насаа тэр газарт өнгөрөөхөөс өөр аргагүйд хүрсэн юм.

Тэгэхээр ямартай ч үүнийг илүү ойлгомжтой болгох үүднээс би бүр эхнээс нь та бүхэнд болсон бүгдийг ярих хэрэгтэй байх тийм үү.

Энэ бүхэн эхлэхээс өмнө би жирийн нэгэн хорин таван настнуудын нэг байлха. Өглөөнөөс орой хүртэл цагийн ажил хийж өөрийгөө тэжээнэ. Уг нь их сургууль төгссөн ч одоогийн нийгэм ямар билээ дээ. Хөрөнгөтэй айлын хүүхдүүд л хүссэн ажилдаа орж, амжилтад хүрдэг болсон цаг. Шударга бус ч гэлээ би яагаад ч юм энэхүү уйтгартай зомби шиг амьдралдаа нэгэнтээ дассан байв. Ер нь бол биеийг минь зовоох ямар нэг өвчин л тусчихгүй бол ингэж амьдрах нь надад таалагддаг байсан юм.

Нэгэн орой би урьдын адил ажлаа тарж явахдаа нэг л их хүний нүд тусахаар гял цал болсон номын дэлгүүртэй таарч өөрийн эрхгүй тэр газар луу оров. Ер нь оюутан байхаасаа хойш ном уншаагүй удсан болохоор ганц нэг сонирхол төрүүлэхүйц зүйл хайсан хэрэг л дээ. Дотогш ороход өдөржин хүний хөл татраагүй нь харагдах бөгөөд цаг орой болсон хэдий ч хүмүүс цөөнгүй байв. Би номын тавиурууд дээр жигдхэн өрсөн номнуудаас ганц нэгийг барьж үзэн явсаар бестселлэр гэсэн хэсэгт хүрлээ. Тэнд томоос том анносон дээр бусдаас онцгойрсон нэгэн номыг товч тайлбартай нь танилцуулсан байх бөгөөд түүхэн сэдэвтэй бололтой тайлбар нь шууд л он тооллоор эхэлж байв. Би угаас л түүх нэг их сонирхдоггүй тул өөр ном авахаар харж байтал

- "Их алдартай ном юмсан та яагаад сонирхсонгүй вэ?" гэх гэнэтийн хоолойнд өөрийн эрхгүй цочисхийн хажуу тийш харвал нүдэнд дулаахан гэмээр шаргал үстэй европ эмэгтэй манай хэлээр их л цэвэрхэн ярьж байлаа. Би өнөөх эмэгтэйн үзэсгэлэнд алмайрч байгаад түүнийг удаан ширтсэндээ санаа зовон
- " Та надтай ярисан уу?" гэхэд эмэгтэй толгой дохин
- "Тиймээ. Энд биднээс өөр хүн алга." гэж хэлэв. Би нээрээ л эргэн тойронд биднээс өөр хүнгүй байгааг анзаараад инээмсэглэн
- "Би түүх сонирхдоггүй л дээ. Энэ түүхэн ном байхаар нь л..." гэж үгээ эвлүүлж ядан хэлэхэд эмэгтэй өнөөх номоос нэгийг бариад
- " Би энэ зохиолын төгсгөлийн бүлгийг их удаан хүлээж байгаа. Дэндүү их хүлээснээс ээ болоод эхний бүлгийг нь бараг л цээжилтлээ уншсан. Харин миний тэгтлээ хүлээж байгаа номыг уншиж эхлээ ч үгүй байгаа чамд нэг талаараа атаархчихлаа. " гэхэд би инээмсэглэх аядаад тэнд цөөхөн хэд үлдсэн байсан номны нэгийг эмэгтэйн адил гартаа барив. Үнэхээр сонирхолтой эсэхийг нь мэдэхгүй ч тавиур дээр хэдхэн ширхэг үлдэж, дээрээс нь энэ хөөрхөн эмэгтэй ингэж их нандигнахыг бодоход үнэхээр л алдартай зохиол бололтой.

Миний бяцхан хаан👑Where stories live. Discover now