INTRO: ONCE UPON A TIME

1.9K 184 26
                                    

"SMERALDO"

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"SMERALDO"

Эрт урьдын цагт

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Эрт урьдын цагт...

Улаан малгайт чоныг дийлж, цасан цагаан ханхүүтэй гэрлэнэ. Гоо үзэсгэлэн араатны зүрхийг хайлуулж, нойрсож буй гүнжийг хайрын үнсэлт л сэрээнэ. Питер Пэн зөвхөн Вендиг л хайрлаж, Хансель Гретел хоёр шулмыг шатаана.

Эрт урьдын цагт гэж эхлээд яг ингэж л амар сайхандаа жаргах ёстой.

Гэвч тэр нэгэн өдрийн нар битүү мандаж, тэр шөнийн цусан улаан сар бүхнийг тольдлоо.

Хайртыгаа алдсандаа ундууцсан нэгэн тосгоныг тэр чигт нь сүйтгэж эхлэв. Гарт нь байх гантиг чулуун сэлэм хэнийг ч хороох хүчтэй эд бөгөөд буруу ашиглавал бүхэл ертөнцийг өөрчлөх увдистай билээ.

Түүнийг аль үлгэрийн ямар баатар болохыг хэн ч мэдсэнгүй. Зөвхөн гуниг харуусал, уур хилэн нь л түүний нэрийн хуудас болох аж.

Ертөнц тэр чигтээ донсолжээ. Энэ тэнд цахилгаан цахиж, үймээн самуун, гай гамшигаар дүүрэв. Тэнгэр нүргэлэн дуугарч, хагаралдан тараад хүчтэйхэн нийлнэ.

Эцэст нь түүнийг тосгоны төвд ирээд домогт өгүүлэгдсэн сэлмийг газар хүчтэйгээр зооход бүх зүйлс өөрчлөгдсөн юм.

Түүний цорын ганц хүсэл нь хайртай эмэгтэйгээ буцааж авах л байсныг нуух юун.

ONCE UPON A TIME: SMERALDOWhere stories live. Discover now