1: Physical touch

17 2 3
                                    




       Залбирлын танхим эзгүйрч нэгэн зүгт хаалгаар гаран явах хүмүүсийн урсгалыг сөрөн алхсаар тэр орж ирэв. Юунд тэгтлээ баярлаж хөөрцөглөсөн юм бүү мэд. Хацрын хонхорхойгоо жигтэйхэн тодруулчхаад миний дэргэд ирж суулаа.

"Чөтгөр гэж! Сатан хүртэл чамаас айхаар байна."

Буддын бурхдын өмнө цээргүй үг унагахыг минь сонсоод тэр толгой сэгсрэн инээв. Тэгээд намайг хөөрхөн шоолж мушийснаа толгойн хажуу хэсгээр бүлээн гараа оруулж эвтэйхэн гэгч нь илж өглөө. Ямар сайхан ааш нь хөдөлсөн юм бол?

Бөөн таамаглал дэвшүүлэх завсарт тэр "Хөөе мангар аа, залбирч дууссан бол явж хоол идье." гээд миний гараас чанга атгаад улаан хүрэн багануудын дэргэдүүр салхи сүнгэнэтэл гүйн өнгөрөв. Арцны үнэр хувцсанд шингэх мэт болсон ч, алсрах тусам бүдгэрсээр нэг мэдэхэд сүм дуганууд цөм ард хоцорч, мотоциклын нүсэр чимээн дунд түүний зузаан юүдэнтэй цамцыг өмсчихсөн ар нуруунаас нь тэвэрч явлаа.

🪟

   "Жиюү-ши... Би доошоо буулаа шүү."

"Мм?"

"Ён Жиюү? My little darling?"

"Наадахаа хая л даа! Бууцгаая, доор Сухи ирчихсэн байна."

Нойрмогдуу нүдээ нээхэд эхлээд тэр духан дээр үнсэж байв. Нойтон духаа илэн түүн рүү асуулт дүүрэн ойлгож ядсан харцаар харвал тэр "Би огт удахгүй ээ. Хорин минут л болох болохоор чи минь энд жаахан амарч байгаарай." хэмээн ахин хоёр хацар дээр ээлжлэн үнсэнэ.

Би гараас нь зуурч салж ядан бүдэг унтлагын гэрлээс өөр гэгээгүй өрөөнд, орон дээр ганцаараа үлдлээ. Хэдий явуулмааргүй бас үлдмээргүй байсан боловч... Түүнийг сайн хүү гэдгийг би хэдийн мэдэх тул өдийг хүртэл хамт байж ирчихээд найз нөхдийнх нь хаа нэг тохиох үйл явдалд саад хийх нь утгагүй хэрэг гэсэн бодолдоо дийлдсэн юм.

Төдөлгүй толгой хачин ихээр өвдөж, дэр налангуутаа дуг хийх шиг болов. Гэвч өдөр ингээд дуусаагүй гэхэд хилсдэхгүй байх. Үдэшлэгийн техно ая тархи доргитол чангарахтай зэрэгцэн өрөөний хаалга чахран онгойж, тачигнатал хаагдана. Дөнгөж лааны дайтай бүдэг гэрэл асах үед л би хүн орж ирснийг мэдэв. Тог тог алхах чимээ орны дэргэд ирээд зогсож, хэн нь мэдэгдэхгүй түүний час халуун гар хажуулдаж хэвтсэн намайг дээш харуулахад нь харин эрэгтэй хүн болохыг нь мэдлээ.

"Дайсны минь амраг..."

"Унтаж байхдаа илүү хөөрхөн юм."

Түүний уруул минийхийг шүргэх хүртэл бүх зүйл хэвийн байлаа. Толгойгоо ч даахгүй болтлоо тамирдсан өөрийгөө хэчнээн зүхэж хараав ч нөхцөл байдал огт өөрчлөгдөхгүй. Тэр хөдөлгөөнийг минь бүрэн хорьж, хоёр гарыг минь нийлүүлж магнай дээр аваачин зүүн гараараа ширүүхэн атгах нь тэр. Зүрх амаар гарах шахан дэндүү хүчтэй дэлсэнэ. Гар хөлийн үзүүр цэл хүйт даахын сацуу толгойн өвдөлтөөс болоод орилох тэнхэлгүй болж... Шунаглан уруулыг минь үнсэж хазалсаар тэр цамцны минь доогуур нөгөө гараа орууллаа. Хаа нэгтээ мэдэрч байсан гар, биеийн хэлбэр, бас танил энерги. Миний мэдэх хүн байхаас гарцаагүй боллоо. Үнэр нь хүртэл зөөлөн чийглэг ой, бөөрөлзгөнө шиг гэхлээр танил хүн гэдэг нь батжив.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Feb 03, 2023 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Close |Where stories live. Discover now