1. Чи яг хэн юм бэ?

96 8 0
                                    

"Нэр"

Хөгшин мөрдөгч эр өөрийнхөө урдаас харан суух нэгэн залуу хүү рүү харсаар асуух аж.

"И Хисын"

Залуу хүү өөрийнхөө нэрийг ямар ч сэтгэл хөдлөлгүй хэллээ.

Мөрдөгч "Чи өөрийгөө ямар хэргээр баривчлагдсан гэж бодож байна?"

И Хисын "Надад хийсэн хэрэг байхгүй"

Мөрдөгч хөмсгөө үл ялиг зангидаад "Гүрийсээр байх уу?"

И Хисын түүний өөдөөс мөс адил хүйтэн нүдээр цоо ширтээд "Би танд гэмт хэрэгтэн шиг харагдаж байна гэж үү?"

Мөрдөгч арагш сандлаа налан суугаад "Тийм ээ. Чи гэмт хэрэгтэн шиг харагдаж байна" хэмээхэд И Хисын түүн рүү харах харцаа шилэн хорго руу чиглүүлэв.

Мөрдөгч үргэлжлүүлэн "Чи яагаад энэ хүмүүсийн аминд хүрсэн юм?" гэсээр Хисыны урд баахан зурагнууд гаргаж ирээд тавьлаа.

Хисын харцаа зураг руу чиглүүлээд хүйтэн инээмсэглэл тодруулсаар "Би эднийг алсан бол ингэж алахгүй байх байсан юм. Ямар замбраагүй юм бэ?" гэх нь тэр.

Мөрдөгч түүний хэлсэн үгсийг ойлгоогүй бололтой "Чи чинь гэнэт юугаа яриад байгаа юм? Өөрийнхөө хийсэн хэргийг далдлах гэж санаа юу? Тэгэх боломж байхгүй шүү" гэсэнд

Хисын улам бүр инээсээр "Та эднийг хардаа энэ хүмүүс бүгд баруун талдаа хутгаар хутгалуулсан байна. Гэтэл би чинь баруун гартай"

"Тэгээд юу гэж?"

"Хэрвээ би баруун гартай байж шууд алах байсан бол зүүн хэсэгт нь л хатгах байсан. Бас би хэзээ ч юмыг ингэж замбараагүй хийдэг төрлийн нэгэн биш. Энэ их гоожсон цусыг ээ" гэсээр зургыг яг л гэрийг нь заваартуулчихсан аятай ширтэж муухай царайлав.

Мөрдөгч хэлэх үггүй болчих шиг боллоо. Гэхдээ тэр үүн шиг бацаанд буугаад өгчих төрлийн нэгэн биш тул ямар нэгэн аргаар түүнийг буруутайг батлах гэж хичээх нь гарцаагүй.

Мөрдөгч "Тэгээд чи баруун талд нь зориуд зүүн гараараа хутгалсан бол яах юм?"

И Хисын ёжтой гэгч нь инээд алдсаар "Тэгсэн бол би зүгээр л өөрийгөө хороох байсан юм. Миний зүүн гар үнэхээр болхи. Хэрвээ би зүүн гараараа хүнийг хутгалсан бол үүнээс ч илүү муухай зүйл болох байсан биз" хэмээсээр хээв нэг хэлж орхив.

Мөрдөгч энэ удаад үнэхээр алдсан хэрэг үү? Өөрийгөө алдсан гэдэгт тэр бараг итгэж өгөхгүй байлаа.

Ногоон Сарнайн БутWhere stories live. Discover now