1

358 52 3
                                    

-ЭХЛЭЛ-

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

-ЭХЛЭЛ-

-Сэра болж байна уу? Хүмүүс доор ирчихсэн хүлээгээд байна гэж сайн найз болох Суи өрөө рүү минь орж ирэхэд би толь өмнө байгаа өөр лүүгээ санаа алдан хараад

-Суи би хэтэрхий сонин харагдаж байна уу? Кёнсүү убба ирчихсэн үү? гэж доош харсаар хэлэхэд

-Бүхэл бүтэн гурван цаг бэлдсэн юм чинь хөөрхөн байхгүй яадаг юм! Алив хурдал хурдал чиний убба чинь аль хагас цагийн өмнө ирчихээд төрсөн өдрийн гол эзэнг хүлээгээд байна гэсээр намайг шавдууллаа.

Тэр хүн аль 7 настайгаас минь хойш сэтгэлд минь тээгдэн ирсэн билээ. "Түүнтэй үерхэх" гэдэг аль бага наснаас минь мөрөөдөж, төрсөн өдөр бүрийн лаагаа үлээхдээ шивнэдэг цор ганц хүсэл минь.

Ахын минь хамгийн сайн найз болох тэр 7 насны минь төрсөн өдрөөр маргад эрдэнийн зүүлт бэлэглэсэн юм. Ухаангүй баярласан би түүнээс

-Миний ханхүү болох уу Кёнсүү убба? Би чиний гүнж болмоор байна гэхэд тэр миний сонсчихоод шоолонгуй инээлээ. Гэтэл тэр миний урам хугарсан царайг харан өмнө минь өвдөглөн инээмсэглээд догшин хар нүдээрээ ширтсээр

-Чи миний гүнж шүү дээ

-Нээрээ юу? Тэгвэл та надтай гэрлэнэ гэсэн үг үү? гэж би яг л дуртай чихрээ авсан мэт хөөрхөн хэлэхэд

-Намайг уучлаарай, би тэгж чадахгүй

-Яагаад? гээд намайг хошуугаа унжуулахад

-Чи хэтэрхий жаахан байна сарнайхан минь...

Тэгэхэд хэлсэн үгийг нь би хэзээ ч мартаагүйгээр барахгүй хурдхан шиг том болохыг хүссэн билээ. Тэр өдрөөс хойш аль хэдийн 8 жил өнгөрчээ. Харин одоо би 15 хүрж байгаа тул аль хэдийн найз залуутай болох нас минь ирсэн гэдгийг сайн найз минь болох Хэын байнга л цухуйлгах болсон билээ. 7 настай балчир охины онцгой өдрийг нураахгүй гэсэн дээ эелдэг зан гаргаж надад тэгж хэлсэнийг мэдэх болохоор одоо аль хэдийн том болсон охины хувиар дахин сэтгэлээ илчлэхийг хүссэн юм.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Jun 04, 2023 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Him and I || dksWhere stories live. Discover now