PART-1 (оройтсон үгс)

7 3 2
                                    

Нүдээ нээхэд цонхоор  хөшгийг нэвт тусах нарны туяа өглөө болсоныг илтгэж сайхан амарсандаа баярлан нэг сайхан суниаж байх..

Just like animal~animal~animal /сэрэх/

Хүүе зүүд байсан хэрэг үү -_-. Арайчдээ зүүдэндээ давхах сэрээд байхдаа яадаг байнаа. Гэхдээ миний өрөөнд ч нар тусдаггүй л дээ тэгэхээр яах аргагүй зүүд байх нь аргагүй2. Би ч хэнд ч хэрэггүй сүнсээ хүлээнгээ тэнэг бодлоо бодож сууж байхад
доороос

КИМ ТЭХИ чи босох уу үгүй юу гэсээр ээж дээшлэж байна. Хаалга нээсээр
Ээж: алив бос хэд болж байгааг мэдэж байна уу оройн хоолоо ид бас ах чинь ирсэн гэсээр өрөө цэвэрлэхийг минь  давхар сануулсаар доош буулаа.
Би: хөөх ийм орой болж байгаа хэрэг үү гэсээр утсаа асаагаад цаг хартал 6 болж байлаа. За аргагүй биздээ намрын семистер дууссанг тэмдэглээд өчигдөр жаахан гарсан оройтож ирчээд унтсан гэхээр нээрээ л их унтсан байна шүү гэж өөрийгөө өмөөрөв.

Хүлээгээрэй .......... сая ээж юу гэсэн бэ? Ах ирсээн °-°

Ах гэнэ шүү хөгийн амьтан

Би доошоо бууж хоолны ширээнд нэгдэхэд нээрээ л хөгийн ах минь ирсэн байна.

Тэхён: сайн уу Тэхи гэсээр надруу харлаа
Би хариу хэлэлгүй урдах хачирнаасаа амсав.

Аав:  Өчигдөр хэдэд ирсэн
Би: цаг хараагүйн байна. Гэхтэй зэрэгцэн ээж хоол ширээн дээр тавьлаа.
Би: Сайхан хооллоорой гэсээр хооллож эхлэв.
Ээж: Ингэж гэр бүлээрээ цуглаагүй их удсан байна гэсээр тэхёны амганд мах хийж өгөв.
Аав: тийм шүү үнэхээр сайхан байна.
Гэсээр ойрд инээгээгүйрээ инээлээ.
Энэ 3 ийг харахад атаархаад байгаа юм шиг мэдрэмж төрөх юм. Инээлдэн сонин хачин ярьцгааж бие биендээ хачир өгөөд л . Би ч чимээгүйхэн хоолноосоо идсэн болчоод
Би: би болчихлоо сайхан хооллоорой гэсээр хоолны ширээнээс өндийтөл
Аав:  Тэхи суу хооллож дуусаагүй байна.
Ээж: бас чи бараг юм идсэнгүй.
Би: би болчихсон та хэд идчих гэсээр шатаар  дээш өгсөхөд
Аав: Ким Тэхи аав чинь хэлж байхад яагаад байгаа юм. Бүхэл бүтэн 2 жилийн дараа гэр бүлээрээ хооллож байхад яаж аашилж байгаа чинь энэ вэ гэсээр дуугаа өндөрсгөн надруу үг хаяв.
Би хөөх та 2 гэсээр аав ээжрүү харсаар: хэзээ та 2 ингэдэг байсан юм. Хэзээ 3 уулаа сууж хоол идсэн билээ тэхёныг ирсэн гээд байх юмгүй надад анхаарал тавьдаггүй байсан шигээ л байлдаа. Аан 4 сар юм байна. 4сарын өмнө 3 уулаа нэг ширээнд сууж хооллосон гэхдээ та 2 өөрсдөө болчихоод өрөөндөө орсон санагдах юм. Хайрт хүү нь ирсэн болохоор та 3-ыг үлдээе угаасаа надад идэх хүсэл алга гэсээр өрөөндөө орлоо.

За харж байна уу энэ бол би  болон манай гэр бүл.

Ким Тэхи    . Ким Тэжон На Хэми 2-ын бага охин. Мөн Ким Тэхёны дүү.
Сөүлийн их сургуулийн 2р дамжаа бизнесийн эрх зүйгээр суралцдаг. Яахав ирээдүйгээ энэ мэргэжилээр төсөөлж байгаагүй ч гэнэтийн сонголт гэх юм уу нэг тийм юм болсон.
Гэрийнхэнтэйгээ иймэрхүү харилцаатай болоод багагүй хугацаа өнгөрчихөж. Миний ах та нарын бодож байгаачлан bts хамтлагийн гишүүн Ким Тэхён.  Уучлаарай гэхдээ бид нар дандаа ийм харилцаатай байгаагүй ч энэ бүгд нэг өдрөөс л болсон юм. Тэр өдрийг дурсахыг ч хүсэхгүй байна.
Дөнгөж сэрээд л хамаг байдаг сэтгэл санаа шалаар болчихсон учир найзуудруугаа зурвас бичиж 8 цагт уулзахаар болов.
Гялс өөрийгөө бэлдэх хугацаа байгаа учираас гялсхан усанд ороод нүүрээ будаад хувцасаа өмсөөд өрөөнөөсөө гарах гэж байхад өрөөний хаалга нээгдэн Тэхён орж ирлээ. Намайг гарах гэж байсанг ойлгосон уу яасан
Тэхён: Хаачих гэж байгаа юм түр ярилцая
Би: хөөх яанаа уучлаарай би одоо завгүй ажилтай байна ярилцмаар байвал хүлээх л болж дээ
Тэхён: Тэхи хүндэтгэлтэй ярь одоо ярилцмаар байна гэв. Тэр үнэхээр ядарсан эсвэл цөхөрсөн харагдаж байна.
Би: хүсэхгүй байна бас би гарлаа гэсээр хаалга татахад урдуур орон  хааж орхив.
Тэхён: ярилцая гуйя гэсээр гарнаас минь атгав
Би гарыг нь шидээд: хэрвээ энэ үгээ 3 жилийн өмнө хэлсэн бол болох байлаа гэхдээ одоо арай оройтсон гэж бодож байна гэсээр гарлаа.

Тэхён дүүгийнхээ үгнээс болсон нулимсаа арчаад:  ваа үнэхээр том болчихож гэсээр өрөөг нь тойруулан нэг харлаа.
Энэ өрөөний хана уран зураг болон Тэхи-гийн оролцсон, үзсэн тоглолтуудын постерүүдээр дүүрэн байсан ч одоо цав цагаан  бас хоосон байна. Тавиуруудаар дүүрэн  сувинер түүний  тайзан дээр авхуулсан зураг болон шагналаар дүүрэн байсан ч одоо  харин зүрээр л номоор дүүрч.  Тэхигийн орных нь хажууд өлгөөтэй байдаг  хайртай өмсгөлийн нь оронд шилдэг оюутан гэсэн пайзаар солигджээ. Энэ бүгдийг харсан Тэхёний нүд дахиад л нулимсаар дүүрч эцэст нь хацрыг нь даган урслаа.
Тэхён: тиймээ оройтчихож.

Hi bbys im comebackkkkk
Next part 20vote

Миний ах Ким ТэхёнWhere stories live. Discover now