Хар тэмдэглэл

55 2 0
                                    

Өглөө босоход хаалганы чинь ард амьдрал, наад талд нь чи байх бөгөөд хаалганы цаана 300 хүн ажлаа хийж би яг л нэг том зураг авалтын танхимд байгаа мэт санагдах авч энэ бүгдийг аль болох үл тоохыг хичээн орноосоо би босно. Үнэндээ бусад хүмүүс шиг би гэртээ дэмий сэлгүүцэхгүй, үнэндээ нэг л өрөөтэй хаалганы цаана амьдрал үргэлжилсээр байгаа.

Хаалганы жижигхэн нүхээр багадаа л 100-аад захиа ирсэн байдаг. Фэн хүн гэдэг шүтээнийхээ төлөө төрсөн мэт үнэтэй CD худалдан авч, маш их зүйл хийдэг хэмээн бодож дуучдыг харин юу ч хийдэггүй биднийг мэддэггүй хэмээн ярьдагтай би үнэндээ санал нийлдэггүй. Бүхэл дуучид яг над шиг өглөө бүр уул овоо шиг захиагаа өөрийн биеэр уншдаг биз.

Надад хамгийн сайхан мөч, би захиа задлан унших мэт түүнийг нээж маш их баяр баясал сайхан мэдрэмж авч шинэ өглөөг эхлэх гэж би сэрэх цагаасаа 3 цагийн өмнө босдог. Продюсэр маань намайг чи хийх албагүй зүйлийн төлөө өөрийгөө зовоолоо гэдэг. Гэвч би ч гэсэн миний төлөө хэдэн ч шөнө нойргүй хонож чадах фэнүүдийнхээ төлөө үүнийг хийж байгаадаа маш баяртай байдаг.

Фэнүүдээ надад ирүүлэх захиагаа битгий зогсоогооч. Би ямар ч оргилд гарсан байлаа энэ захиагаар чинь өөрийгөө цэнэглэдэг...

Захиагаа уншиж дуусаад би бүгдэд нь хариу бичиж амжихгүй ч нийтэд нь хариу бичээд өөрийн цахим хуудсан дээр тавьдаг. Учир нь миний шүлэг, зурагны олон фоз, хувцас загвар гээд бүгдийг нь фэнүүд минь л хэлж өгч байснаар би өдийд явж байгаа билээ. Нэгэн захиан дээр 15 настай охин намайг ээжийнхээ үсний даруулгатай байхыг зурж над руу явуулсан юм. Би одоо болтол түүнийг хадгаладаг. Тэгээд би түүнийг яагаад байж болохгүй гэж хэмээн бодож тун удалгүй түүгээр би маш их нэрд гарсан. Үүний ард үргэлж миний хайрт фэнүүд минь байдаг юм шүү.

 Үүний ард үргэлж миний хайрт фэнүүд минь байдаг юм шүү

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
BLACK NOTEWhere stories live. Discover now