1

113 6 0
                                    

Сургуулийн модон хаалга ийш тийш савлан хэн нэгний гутлын чимээ нааш чиглээд ирж буй нь сонсогдож байлаа. Магадгүй миний хүлээж байгаа хүн мөн байх. Толгойгоо дээш бага зэрэг өргөвөл хар өнгийн цэргийн хувцас өмссөн өндөр залуу байв.

Өнөөдөр сэтгэл судлалын ангийнхан нийлж, шоронгийн хоригдлуудтай ажиллах бие даалтын өдөр эхэлж байна. Зуны амралт хүртэл үргэлжлэх нэлээд хэцүүхэн даалгавар сонгочихсон, зүгээр л сонирхолтой санагдаад л тэр. Гэхдээ урд минь зогсох хүйтэн харц, хөндий гүн хоолойтой нэгэн аль хэдийн намайг гэлтгүй хажууд сууж байсан оюутнуудыг айхад хүргэжээ. Хэрэггүй сонголт хийчихсэн юм болов уу? гэх эргэлзээ дотор минь бугшиж байв. Гэсэн ч сэтгэлээ чангалаад түүний юу ярихыг анхааралтай сонсож эхлэлээ.

"Сайн байцгаана уу? Би 184-р шоронгийн ахлах харгалзагч Ким Намжүүн байна. Та бүхэн өнөөдрөөс эхлээд хүнд гэмт хэрэгтнүүдтэй тулж ажиллах болно. Мэдээж хэцүү байхыг бүгдээрээ л ойлгоод энэ даалгаврыг сонгосон гэж бодож байгаа тул сэтгэл санаагаа бэлдсэн гэж найдаж болно биздээ." гэсээр биднээс хариу нэхэж буй мэт баруун талын хөмсгөө бага зэрэг өргөн, хачин гэмээр инээмсэглэл уруулдаа тодруулж байлаа. Оюутнууд "Тийм ээ" гэж сулхан хэлэхэд тэрээр чанга чанга инээнгээ "Гадаа тусгай автобус ирсэн байгаа. Бүгд ачаа тээшээ хийгээд сууцгаачих. Удахгүй хөдөлнө." гэж хэлээд гаран дахь цагаа харав. Магадгүй тэр ямар нэг зүйлд яараад байгаа бололтой. Нүд нь ийш тийш гүйгээд нэг л тогтворгүй харагдана.

Намжүүн гэх ахлагч хаашаа ч юм яваад, сургуулийн үүдний хэсэг надаас өөр хүнгүй болох мөчид ухаан санаа минь буцан орж, муудаж өмхөрсөн хаалгыг түлхэн гадагш гарлаа.

Намар ч гэлээ өвөл шиг хэтэрхий хүйтэн байна. Цамцныхаа цахилгааныг дээшлүүлэн автобусанд суудлаа олж суухад минь хажууд нүдний шилтэй, галзуу гэмээр их чалчаа охин хуваарилагдан ирэх нь тэр. Хажуудаа хүн суулгахгүй гээд тавьчихсан байсан цүнхээ хурдхан холдууллаа. Ууг нь ганцаараа явах байсан юмсан. Шал балай юм. Ядаж байхад түүнээс загасны эвгүй үнэр хамар сэтлэх шахан үнэртэнэ. Ээж аав нь хоолны газар ажиллуулдаг бололтой.
Муухай байсан ч хүнийг эвгүй байдалд оруулахгүйн тулд үл тоон чихэвчээ зүүтэл тэр эргэн тойрноо ажиглаж байснаа нэг чихэвчийг минь аваад "Хамт сонсож болно биздээ. Чамайг ингээд гуниглаад суучихна гэж ер бодсонгүй. Ганцаараа ганцаардаж байснаас хоёулаа хамт л явж байгаа юм чинь жаахан юм яриад явж болохгүй юм уу?" гэсээр чалчаад л байв. Бурхан минь та хэрвээ байдаг бол түүний амыг нь хамхиулаад өгөөч гэж чимээгүйхэн дотроо гуйж байлаа.

Blue & greyWhere stories live. Discover now