CHAPTER 1

22 3 1
                                    

***
Миний амьдралдаа хийсэн хамгийн эхний зөв сонголт бол тэр ЗУСЛАН байсан

Харин хоёр дахь нь ЧИ байсан.

Би бол Гу Сол Ран 11р ангид орох байдаг л нэг жирийн охин. Багшийн өгсөн зуны даалгаварыг хэнд ч хэрэггүй дэмий зүйл хэмээн бодож байсан ч хэзээ ч миний амьдралд ингэж өнгө нэмнэ хэмээн бодоогүй билээ.

Энэ бүх зүйл ингэж л эхэлсэн юм.

2024 оны 5р сард :

Ангийн багш: Хүүхдүүдээ та нар минь энэ зун хариуцлагатай байж хүүхэд бүр хоёр хичээлийн давтлаганд сууж ирээрэй. Гүнзгийрүүлэн судлах хичээлийн давтлага байвал давуу талтай шүү Багшийн хэлсэн энэ үг надад ярьшигтай санагдаж билээ тэр зарыг харах хүртэл.

Би бодох хичээлдээ дуртай ч хэл талдаа асуудалтай нэгэн яаж хоёр хичээлийг давтлага олж сууна аа хэмээн бодож шанална.

Нэг л мэдэхэд 6 сар дуусч 7 сарын эхний хагас өнгөрчээ. Хэми нэг хичээлдээ физикийн хичээлийн давтлаганд суухаар төлөвлөсөн ч давтлаганы багш ажилтай хэмээн давтлага хойшилсон билээ. Харин тэр үлдсэн нэг хичээлийн давтлагаа одоо ч олоогүй л байна.

Энэ өдөр тэрээр гэртээ хийсэн юмгүй утсаа ухан хэвтэнэ. Гэнэт тэр босч чангаар орилон гэрийнхнийгээ цочоож орхилоо. Тэр ээж дээрээ очин "Ээж ээ ээж ээж" хэмээн бахирсанд түүний ээж цочин "Яасан бэ яалаа гэж муухай бахираад байгаа юм" хэмээн ундууцна. Харин сэтгэл нь догдолсон Сол Ран "Ээж энийг хардаа. Манай энд англи хэлтэй зуслан болох юм байна. Англи хэлний хичээлтэй гэж байна." Хэмээсэнд түүний давтлагад санаа нь зовниж байсан ээж нь ч баярлан шууд л зөвшөөрөн түүнийг бүртгүүлнэ.

Сол Ран ч догдлог авч явах юм аа бэлдэнэ. Нэг л мэдэхэд 7 сарын 24н болжээ. Түүний ЗУСЛАНД явах өдөр.

Тэр өглөө эртлэн босон хөдөллөө тиймдээ ч тэр 8 цагийн юманд 7 цаг 20 минут хэмээн иржээ. Тэгсэн ч тэр маш их догдлон сэтгэл хөдлөл өндөртэй байлаа. Мөн түүний найз, үеэл дүү хамт явахын зэрэгцээ түүний таарамж муутай байдаг ангийн охин ч явна.

Тэнд байсан бага ангийн буюу 7оос 9р ангийн хүүхдүүд автобус хүлээх зуураа гар бөмбөг тоглоцгооно. Харин томчууд нь нэгдсэнгүй.

Удалгүй автобус ирэн 7-9р ангийн хүүхдүүд, 10-12р ангийн хүүхдүүд нэг автобусанд сууцгаана. Сол Раны суусан аютобусны чиглүүлэгч багш их хөгжилтэй хүн байх ба тэднээс өөрсдийгөө ээлжлэн танилцуулахыг хүснэ.

Сол Ран ангийн найз И Мин-тэй хамт суусан байх ба тэдний танилцуулах ээлж нэлээн сүүлээр байв. Эхнээсээ танилцуулан очих ёстой газартаа нилээн дөхсөнийг дараа тэдний ээлж ирлээ.

Олон хүүхдийн нэг зэрэг харах харцнаас ичсэн Сол Ран суудалдаа доошлон сууж нүүрээ халхлах гэсэн боловч тэдний чиглүүлэгч багш түүнээр наргиан хийсний дүнд тэр улам ичин суудалдаа нуугдана.

Үүнийг харсан И Мин түүнийг танилцуулна.

Ашгүй нэг юм эвгүй байдал дуусч тэд ирэх газраа ирцгээлээ. Бүгд автобуснаас буун өрөөндөө хуваагдана. Мөн л 7-9р анги нэг барилгад, 10-12р анги нэг барилгад орно тэд дотроо охид 2 өрөөнд хөвгүүд 2 өрөөнд хуваагдацгаана.

Сол Ран ч ангийнхантайгаа нэг өрөөнд орсонгүй учир нь тэр өрөөнд түүний өмнө нь муудалцаж байсан охин орсон байсан юм. Харин Сол Ран энд 3 хонохдоо хөгжилдөхийг хүснэ, ямар нэгэн асуудлаас хол.

Тэр өрөөнд сүүлд орж ирсэн учир хаалганы хажуугийн орон дээр хувиарлагджээ. Тэгсэн ч энэ нь түүнд нөгөө өрөөнд байснаас илүү дээр санагдана.

Тэрээр юмсаа цэгцэлчихээд, зуслангийн нээлт үзэн, эхний өдрийн хичээлдээ суун мөн өрөөний охидтойгоо танилцан өдөр өнгөрлөө.

Зуслангийн оройн тойрог дээр түүний хажууд нэг сонгон судалдаг, нөгөө ангийнх нь банди түүний хажууд зогссон нь түүнд эвгүй мэдрэмж төрүүлнэ. Гэсэн ч тэр гомдоллолгүй оройн тойргоо дуусгана.

Охид ч ариун цэврээ сахичихаад орондоо орон эхний өдрийн талаар мөн мэдээж тэдний нүдэнд өртсөн хөвгүүдийн талаар бяцхан охидын яриа өрнүүлнэ.

OUR LOVE STORY••Where stories live. Discover now