1-р хэсэг

1.7K 71 2
                                    


Нэгэн эмэгтэйн сүнс олон зуун жил энэ ертөнцөөс явж чадахгүй энд тэнд сэлгүүцэн явдаг юм. Маш дээр үеэс одоо хүртэл амьдарсаар л... Үгүй ээ амьдрах биш харин хоргодох гэх юмуу. Үгүй ээ ямар нэгэн зүйлд сэтгэл нь хоргодохоор хорогдоно гэж хэлнэ биздээ. Хөгшин сүнс маань ямар нэгэн зүйлд хорогдоогүй болохоор зүгээр л амьдарч байгаа гэхээс.... Цаг хугацаа өнгөрөн урсах тусам энэ өгүүллэгний гол дүр болох хөгшин сүнс маань цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхаж байгаа. Заза зохиолч би ярихаа больлоо. Хажуунаас нөгөө хөгшин сүнс чинь Би яръя гээд айлгаад байна. За хөгшин сүнсээ одоо чиний талаар мэдэхийг хүссэн хүмүүс зөндөө байх шиг байна. Хурдан энэ хүмүүст хэлэх юмаа хэл.

"Кхмм ааа *хоолойгоо засах* Сайн уу🙂 амьд хүмүүсээ. Түр хүлээж байгаарай зохиолчдоо хэлэх юм байна. ХӨӨӨШ!! Би хөгшин биш. Хүн хэдэн насан дээрээ үхнэ тэр насаараа сүнсний амьдралаа эхлүүлж байнга тэр насаараа л явна. Огт хөгширдөггүй юм ойлгосон уу АЛТАНТУЯА!! Кхмм заза өөрийгөө яг юу болох хэн болохоо хэлье. Би бол 1423 онд жирийн нэгэн ардын гэрт уйлагнан төрөөд 1444 онд 21 насандаа анчин хүний суманд оногдож дээгүүр минь бодон гахайн сүрэг дайран гүйж би газар дээрээ амьсгал хураасан юм гоё үхэл байгаа биз :3 Заз үхэл ч яахав. Энэ олон жил амьд хүмүүсийг ажиглалаа. Ер нь уйдахааргүй хүмүүс шүү. Уйлна, дуулна, баана, шээнэ, согтоно, унтана, иднэ, ууна, унгана ахх сонирхолтой хүмүүс :> Харин би сүнс болохоор эдгээр зүйлсүүдийг хийж чадахгүй. Аан дуулж чадна шдээ. Гэвч намайг хэн ч сонсохгүй л дээ. Энэнд гомдмоор😥

Өдий хүртэл амьдрахдаа янз янзын л зүйл үзлээ. Та нарын мэдэх алдартай хүмүүсийг төрж үхэхэд нь хүртэл хажууд нь байлаа. Би Майкл Жэксоныг төрөхөд хажууд нь байж түүнд алдартай од болоорой гэж хэлж байсан. Миний хэлсэнээр ч болсон :3 Тэгээд дараа нь арьсаа солиулахад нь битгий гээд хэлээд байх чинь миний үгийг сонсолгүй солиулсан. Хар тамхинд битгий ор чи үхнэ шдээ гээд хэлээд байхад тоохгүй байсаар үхсэн. Күээ нээрээ миний үгийг сонссон бол ийм болохгүй л байсан юм. Майклаа сонсож байгаа бол одоо битгий харамс. Наана чинь илүү гоё байгаа байх. Аа тийн алдарт зөнч Ванга дүү минь. Тэр л миний цорын ганц найз минь байсан юм. Надтай ярилцаж ирээдүйд болох зүйлсийн талаар хэлж намайг дахин амилна гэсэн. Дахин амилахаа хүлээсээр би бараг хөшөө болох нь. Т.Т Ванга минь тэр өдөр хэзээ юм бэ??? Заза энэ ч яахав. Титаник онгоцонд сууж явсан хүмүүс. Хөөрхий минь би тэдний үхэлд үнэхээр харамсдаг. Би тэр онгоц жолоодож байсан ахмадын дэргэд зогсоод урд чинь маш том мөс гарч ирнэ явах чиглэлээ өөрчлөөч гэж хэлэхэд бас л сонсоогүй. Ахх тэдгээр үхсэн хүмүүсийн сүнс бүгд там эсвэл диваажин руугаа явчихдаг. Хамгийн сонин нь би огт энэ ертөнцөөс явж чаддаггүй. Гэхдээ ингээд үлдсэндээ баярладаг шүү :3 Их юм үзэж нүд тайлж байна. Өөөө заза Алтантуяагийн хажуу айлын хүүхэн залуу хоёр дахиад л эхэллээ :3 :> Алтантуяа минь чихээ бөглө. Би ч яахав хэдэн зуун мянган ийм зүйл харж сонсож байна мухаха. Цаг хугацаа өнгөрөх тусам миний яриа нтр бол цаг үетэйгээ адилхан болоод л... Oh Fuck Ay yo!! Wass up гээд л хихи :3 Өөөө өөрийнхөө нэрийг хэлэхээ мартчиж. Үнэндээ би өөрийнхөө нэрийг мартсан болохоор Алтантуяагийн минь өгсөн Инжү гэх нэрээр амьдарч байна. Миний харагдах байдал гэвэл -,- би өөрийгөө харж үзээгүй. Толинд би харагдадгүй болохоор үнэхээр хэцүү. Алтантуяагийн хэлсэнээр бол өндөр гуалиг урт үстэй эрчүүдийн хүсдэг 90:60:90 гэсэн. Би ч өөрийгөө тийм гэдгээ мэдээд байгаамаа :3 Нээрээ би дандаа л өнчин хайртай учирдаг. Сайхан залуу хараад дурлалаа. Гэвч намайг харж сонсохгүй юм чинь яаж ч чадахгүй ганцаараа хайрлаад л үлдэж байгаа юм чинь. Миний дурласан залуучууд бүгд л өөр хүнтэй болоод л нэг оронд орно. Би тэр бүрд нь хажууд нь байдаг юм чинь бүр хэцүү. За амьд хүмүүс ч хөгшрөөд л үхдэг.... Одоо харин би ээлжит өнчин хайртайгаа учирсан. Тэрний минь бүх зүйл гайхалтай. Иооххх. Өөөө новш -,- тэр өөр эмэгтэйдээ буудалд орчихлоо. Заза өөр хүн л олохоос... Вуааа тэр ёстой бурханы бүтээл байна даа. Яааааа сайхан залуу минь эгч нь чам дээрээ очлоо...

/Дууссан/ Хөгшин сүнсний амьдралWhere stories live. Discover now